Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
ШТС-д “Ажилд орно”

ШТС-д “Ажилд орно”

Монголчууд мах, сүүнд оочерлодог нийгмээс бензинд дугаарладаг нийгэмд шилжив. Энэ хугацаанд гарсан цорын ганц “инновац” нь бид морьтой биш, машинтай оочерлодог болсон явдал байлаа.

Green development by Green development
July 24, 2026
in Ногоон бодлого, Уур амьсгалын өөрчлөлт
0

Мөнгөө цуглуулж мөрөөдлийн машинаа авсан ч түүнийгээ хүссэн үедээ унаж ашиглах боломж хойд хөршийн “нөөцийн сав”-наас хамаардаг хэвээр. Тэгвэл энэ хамаарлыг хэрхэн  бууруулах вэ?

Хариулт нь зөвхөн шатахууны эх үүсвэрээ төрөлжүүлэхээс гадна урт хугацаанд тогтвортой нийлүүлэлт, зөв хэрэглээг бий болгоход оршиж байгаа. Үүний нэг гарц нь  цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх юм.

You might also like

Уур амьсгалын өөрчлөлт

Хэт халалтын давлагаанд Европын эдийн засаг “хөрөв”

July 22, 2026
Ногоон бодлого

Хаягдал усыг “чандмань эрдэнэ” болгосон хамтын шийдэл

July 21, 2026

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1.3 сая гаруй автомашин бүртгэлтэйгээс ердөө 0.1 хувь нь цахилгаан автомашин байна.

Цахилгаан машин яагаад ийм бага байгаа шалтгааныг жолооч нар цэнэглэх станц, дэд бүтцийн хүрэлцээгүй байдалтай холбон тайлбарладаг. Цахилгаан автомашин эзэмшигчдийн 95 орчим хувь нь автомашинаа гэрийн нөхцөлд цэнэглэдэг аж. Энэ бол цэнэглэх дэд бүтцийн шийдэл хангалтгүй байгааг тод илтгэх үзүүлэлт.

Орон даяар 1300 орчим шатахуун түгээх станц ажиллаж байгаа бол цахилгаан автомашин цэнэглэх цэг 80 гаруйхан бий. 

Жил бүрийн аль нэг үед шатахуун хомсдож, шатахуун түгээх станцуудын өмнө урт дараалал үүсдэг дүр зураг Монголчуудад эртнээс “танил”. Асуудал бүгдэд ил тод хэдий ч шийдэл нь жилээс жилд хойшилсоор өнөөдөр нөхцөл байдал +30 хэм хүрч “халав”

Уг нь үе үеийн Засгийн газар  цэнэглэх дэд бүтцийг бодлогын түвшинд өргөжүүлэх олон зорилт дэвшүүлдэг. Хэрэв тэр бүгд хугацаандаа хэрэгжсэн бол Монгол Улс өнөөдөр  20000 цахилгаан автомашин, 1000 орчим цэнэглэх цэгтэй болж, шатахууны импортын эрсдэлийг бууруулах боломж байлаа.

Монголын анхны “Ногоон өртөө” CU-ийн 600 дахь салбар нээлтээ хийлээ

Ганцхан жишээ дурдахад,

одоогоос хоёр сарын өмнө Засгийн газар “COP17-оос өмнө цахилгаан автомашин цэнэглэх 40 өртөө шинээр байгуулна” хэмээн мэдэгдэж байв. COP17 хурал эхлэхэд арав гаруйхан хоног үлдээд байгаа ч өнөөдрийн байдлаар ердөө ганц цэгийг л сүр дуулиантайгаар ашиглалтад оруулжээ. Амлалт, биелэлт хоёрын хооронд “39 өртөө”-ний зай байна.

Нөгөөтээгүүр, 2030 он гэхэд 50 мянган цахилгаан автомашин импортлох зорилт дэвшүүлээд байгаа. Гэвч энэхүү зорилтын амин сүнс болсон цэнэглэх дэд бүтцийн бүтээн байгуулалт ийнхүү яст мэлхийн хурдаар урагшилж байна.

Өнөөгийн үүсээд буй нөхцөл байдал цахилгаан автомашины тоог нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор байгааг гэрчилж буй. Гэвч энэ тухай ярихаас өмнө түүнийг ашиглах орчныг бүрдүүлэх нь чухал. Цэнэглэх станцгүйгээр цахилгаан автомашины хэрэглээ өсөхгүй, хэрэглэгч өсөхгүйгээр импорт нэмэгдэхгүй нь үнэн.

Өдгөө машинтайгаа хэдэн цаг ч хамаагүй дугаарлаж зогссоод гагцхүү зорьсондоо хүрэх “итгэл” л Монголчуудыг урагшлуулж байна. Тэр итгэлийг нь хэвээр үлдээж өгнө үү, эсвэл “ШТС-ад ажилд оруулж өгнө үү”.

Tags: topposttrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English