Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Азийн цэвдгийн гуравдугаар хурлын эргэн тойронд

Азийн цэвдгийн гуравдугаар хурлын эргэн тойронд

Green development by Green development
June 29, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий, Уур амьсгалын өөрчлөлт
0

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Монголын цэвдэг судлалын холбоо, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран Азийн цэвдгийн гуравдугаар хурлыг (ACOP2026) Улаанбаатар хотод зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Хуралд АНУ, Япон, Герман, Канад зэрэг 25 орны 350 гаруй зочид төлөөлөгчид оролцож, “Азийн цэвдгийн гэсэлтээс дэлхийн нийтэд тулгарч буй сорилтууд” уриан дор 18 дэд сэдвийн хүрээнд хуралдах юм. Тус хурлын талаар Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Х.Тэмүүжингээс тодрууллаа. 

You might also like

Ногоон бодлого

Н.Учрал: Дэлхий тэр чигээрээ ногоон үзэл санаагаар амьсгалж эхэлжээ

June 26, 2026
Ногоон бодлого

Улаан, шар, ногоон: барианд хэрхэн хүрэх вэ?

June 25, 2026

Тэрбээр “Монгол орны агаарын дундаж температур сүүлийн 100 гаруй жилд 2.4 градусаар нэмэгдсэн. Үүнтэй холбоотой цэвдгийн тархалт хумигдаж байна. Манай орон газарзүйн байршлын хувьд Сибирийн цэвдгийн өмнөд хил дээр буюу шилжилтийн бүсэд оршдог учраас уур амьсгалын өөрчлөлтөд их эмзэг, мэдрэмтгий байдаг. 1971 оны судалгаагаар Монгол орны цэвдэг тархах боломжит газар нутгийн хэмжээ нийт нутгийн 65 орчим хувь байсан бол өнөөдрийн байдлаар 30 орчим хувьд цэвдэгшилтэй байна. Энэ нь газрын гадаргын болон гүний усны хэмжээ багасах, цөлжилт нэмэгдэх гээд олон сөрөг үр дагавартай. Энэ хүрээнд олон улсын мэргэжилтнүүдтэй судалгаа шинжилгээний үр дүнгээ хуваалцан санал, шийдлээ солилцож байна. Хурлын үр дүнд дэлхийн дулаарал, түүнийг дагаад эрчимтэй хумигдаж байгаа цэвдэгшлийн асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар улс орнууд нэгдсэн зорилтод хүрэх, хамтын судалгааны ажлуудыг эхлүүдэх үүд хаалга нээгдэнэ” гэлээ. 

Дэлхийн нийт хуурай газрын 20-25 хувьд цэвдэг тархсан бөгөөд Монгол Улс цэвдгийн тархалтаараа ОХУ, Канад, Хятад, АНУ-ын дараа тавдугаар байрт ордог. Гэвч Монгол орны хойд бүс Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар голлон тархсан  цэвдгийн хил сүүлийн 55 жилд урдаасаа хойш 94-178 км ухарсан бол өндрийн түвшин 900 метр хүртэл багасчээ. Цэвдгийн хэмжээ ийнхүү хумигдах нь ургамлын ургах нөхцөл доройтох,биологийн олон янз байдлын тэнцвэр алдагдах, усны нөөц багасах зэрэг байгалийн олон сөрөг үзэгдлийн суурь нөхцөл болдог.

Азийн цэвдгийн анхдугаар хурлыг 2006 онд БНХАУ-ын Ланьжоу хотод, хоёрдугаар хурлыг 2017 онд Япон улсын Саппоро хотод тус тус зохион байгуулж байжээ. Хурлаас гарсан шилдэг илтгэл, эрдэм шинжилгээний материалуудыг мөнх цэвдэг, хүйтний гаралтай гадаргуугийн үзэгдэл, үйл явцын чиглэлээр дагнасан эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэдэг Permafrost and Periglacial Processes сэтгүүлд нийтлэн дэлхий нийтийн хүртээл болгодог. Энэ удаагийн  хуралд Монгол Улсаас 17 эрдэмтэн судалгаа шинжилгээний ажлаа танилцуулна. 

Tags: topposttrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English