Энэ оны эхээр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөвсгөл нуурыг төрийн тахилгатай нуур болгох зарлиг гаргасан билээ. Түүнчлэн төрийн тахилга зөвхөн зан үйлээр хязгаарлагдахгүй нуурын экосиситемийг хамгаалах төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг онцолоод нуурын цэвэр цэнгэг байдал, байгалийн унаган төрхийг хадгалан үлдэх бодлогын хүрээнд Хөвсгөл нуур, Эгийн голын орчимд нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болсныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
ЕТГ-с гаргасан ажлын хэсгийн ахалсан нийтийн их цэвэрлэгээний аянд төрийн болон төрийн бус байгууллагууд, Хөвсгөл нуурын орчимд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэдээс бүрдсэн 1,000 гаруй хүн оролцох аж. Хоёр сар гаруй хугацаанд үргэлжлэх аяны хүрээнд Хөвсгөл нуурын хамгаалалтын бүс дагуух 545 км, Эгийн голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн 303 км, нийт 800 гаруй км урттай 5672 га талбайд их цэвэрлээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү ажилд төр, хувийн хэвшлийн оролцооноос гадна олон нийтийн идэвх, санаачилга чухал гэдгийг тэмдэглэж, хоёр сарын турш үргэлжлэх аянд нэгдэн оролцохыг иргэдэд уриаллаа.
Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг бөгөөд манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг. Манай орны ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.


