Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
П.Нямдаваа: Өдөр бүр бахархал, омогшил дүүрэн мэдрэмжээр амьдах боломж хүн бүрт тохиодоггүй

П.Нямдаваа: Өдөр бүр бахархал, омогшил дүүрэн мэдрэмжээр амьдах боломж хүн бүрт тохиодоггүй

Green development by Green development
June 23, 2026
in Ногоон дэлхий, Уур амьсгалын өөрчлөлт, Ховор ан амьтан
0

Анх яагаад энэ мэргэжилд дурлах болов. Шинэхэн байгаль хамгаалагч байх үеийн дурсамжаасаа хуваалцаач.

Анх “Ингэх гээд байсан юм” гээд Монголын Уран Сайхны Киног үзээд байгаль хамгаалагч гэсэн эрхэм мэргэжилд дурлах болсон. Шинэхэн байгаль хамгаалагч анхныхаа ажилд ороод хууль бус мод бэлтгэгчийг нөхдийн хамт 2 өдөр, 2 шөнө мөшгиж, сахиж байж үйлдэл дээр нь илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлж байлаа. Санаанаас ер гардаггүй юм. Магадгүй тэр мэдрэмжээр  би өнөөдөрийг хүртэл нэг ч ухарч шантралгүй явж ирсэн гэж боддог. Мэргэжлийг сонгох нь нэг хэрэг. Бас ажиллах явцдаа шинээр олон сайхан талыг нь нээж мэдэх тэрнээс хэд дахин сайхан зүйл.

You might also like

Ногоон бодлого

Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна

June 19, 2026
Ногоон бодлого

Ирвэстэй уул хамгийн эко

June 18, 2026

Ямар үед мэргэжлээрээ хамгийн их бахархдаг вэ? Өөрийнхөө ажлыг гурван үгээр тодорхойлвол?

Хууль бус үйлдлийг таслан зогсоож, иргэдэд эерэг мэдээллийг өгч, хүмүүс тодорхой хэмжээнд ойлголт аваад үлдэж байгаа нь өөрөө бахархалтай шүү дээ. Ер нь хүнд үнэхээр буруу үйлдлийг нь ухамсарлуулж чадвал тэр хүн өөрөө түүнийгээ  давтахгүй бас бусдад ч аль болох нөлөөлөхийг, ойлгуулахыг оролддог байхгүй юу. Энэ бол дан ганц хууль зөрчигч илрүүлэхээс хамаагүй өргөн, бас үнэ цэнтэй зүйл гэж боддог. 

“Хамгаална, хадгална, өвлүүлнэ” гэдэг үгс миний мэргэжилтэй салшгүй холбоотой. Эзэмшсэн мэргэжлээрээ бусдад нөлөөлж уул ус, ан амьтнаа хайрлан хамгаалж, байгалийн нөөцийг хойч үедээ өвлүүлж үлдээхэд хувь нэмрээ оруулна гэдэг нэг талаар үнэхээр нэр төрийн хэрэг. Өдөр бүр хийдэг ажлаараа өнгөрсөн, одоо, ирээдүй гэдэг гурван үеийг холбож байна шүү дээ. Ингээд харахаар ажил маань амьдрал залгах, орлого олох гэдгээс хамаагүй давсан үнэ цэнээр хэмжигдэж байгаа юм.

Цаг агаарын хүнд нөхцөлд алслагдсан газарт удаан хугацаагаар ажиллах шаардлага гарна, зарим үед хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд эрсдэлтэй нөхцөл тулгарах гээд мэдээж бэрхшээлтэй талууд бишгүй л тохионо. Энэ бүх үед үргэлж туслаж дэмжиж, ойлгодог ханьдаа болон гэр бүлийнхэндээ, хамт олондоо үргэлж талархаж явдаг. Хэрвээ би амжилттай яваа бол энэ бүгдийн ард дандаа хамтын хүч дэмжлэг байдаг.

Биедээ байнга авч явдаг зүйлс ч юм уу, эсвэл энэ л мэргэжлээс л танд суусан дадал зуршил юу байна?

Мэргэжлээс суусан  зуршил гэвэл маш ажигч болсон гэх юм уу. Ажлын онцлогоос шалтгаалаад ажлын үнэмлэхээ бол байнга биедээ авч явдаг. 

 “Таны хувьд Байгаль Орчны Хяналтын Улсын Байцаагч” (БОХУБ)гэсэн статустай ажилладаг. Нөлөөллийн хүрээ нь хэр ялгатай байдаг вэ? Бусад байгаль хамгаалагч нараа зангидаж ажилладаг гэж ойлгож болох уу?

Байгаль хамгаалагч бол байгальд хор нөлөө учруулсан зөрчлийг илрүүлнэ, харин БОХУБ тэр зөрчлийг илрүүлээд зогсохгүй таслан зогсоох арга хэмжээг газар дээр нь авч, шийдвэрлэлэг. Тэгэхээр хүрээ нь илүү өргөн гэсэн үг л дээ. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гэж явдаг. Ер нь байгаль хамгаалагчид зөрчил дээр торгуулийн арга хэмжээ авдаг эрх бүхий байх хэрэгтэй гэж боддог.  

Танай аймагт (Архангай) байгаль орчинд хамаарах ямар төрлийн зөрчил голлон илэрч  байна, байгалийн нөөцийг зохистой ашиглуулах тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ? Жишээ нь хушны самар, ойн жимсийг бэлтгэхээр зорин ирэгсэд намар болохоор эрс нэмэгддэг шүү дээ.  

Манай аймаг байгалийн баялаг ихтэй, ерөнхийдөө хууль бус ан, мод бэлтгэл, байгалийн дагалт баялаг бэлтгэхтэй холбоотой зөрчил дийлэнх хувийг эзэлдэг. Иргэдэд  экологийн боловсрол олгох мэдээ мэдээллийг тогтмол хүргэж байх нь байгалийн эсрэг гэмт хэрэг зөрчил гарах эрсдлийг бууруулдаг. Үүнийгээ дагаад иргэдийн хандлага өөрчлөгдөнө. Нэг үгээр нутгийн иргэдийг түшиглэсэн байгаль хамгааллын зарчим. Ингэж нутгийн иргэд, нөхөрлөлүүдтэй хамтарч нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлдэг. Мөн хушны самар, ойн жимс байгалийн дагалт баялагийн болц гүйцэхтэй холбоотой мэдээ мэдээллийг олон нийтийн сувгаар тогтмол өгөх арга хэмжээг авч хэргэжүүлдэг.

Байгалийн баялгийг ашиглах нь өөрөө гэмт хэрэг биш, харин хэрхэн зөв цагт нь  зүй зохистой ашиглах вэ гэдэг мэдлэгийг олгох нь л чухал юм.

Та өөрийгөө хэр эх оронч хүн гэж боддог вэ? Олон жил байгаль хамгаалах үйлсэд зүтгэсний дараа эх орон, байгаль гэдэг ойлголт таны хувьд ямар утга учиртай болсон бэ? 

Ер нь байгаль хамгаалагч хүнийг эх оронч үзэлгүйгээр төсөөлөх аргагүй. Эх орон онгон дагшин байгалийг өвөг дээдэс минь бидэнд цусаараа тамгалж өвлүүлэн үлдээсэн.

Сүрлэг сайхан уул хайрхандаа явж байхад өөрийн эрхгүй омогших хайрлах бахархах сэтгэл төрдөг. Өдөр бүр тийм мэдрэмжтэй амьдрах боломж хүн бүхэнд тохиохгүй шүү дээ.

Уг нь эх оронч үзэл хүн бүрт байх ёстой л зүйл. Тэр үзлийг хүүхдэд бага залуугаас нь төлөвшүүлэх,  таниулах л чухал байна даа.

Таны амьдралд, ажилд, амжилтад нөлөөлдөг гэж боддог гол хүчин зүйлс юу вэ? Энэ салбарт шинээр хөл тавихаар зорьж буй залуустаа хандаж юу гэж захих вэ?

Эрхэлсэн ажилдаа тууштай байх зан чанар юм уу даа. Хүнлэг энэрэнгүй, гол нь л тууштай байдал их чухал. Залуустаа хандаж хэлэхэд ямар ч мэлгэжлийг сонгосон бай байгаль хамгаалах уламжлалт арга ухаанаас суралцаж, аливаа зүйлийг ажиглаж, хийж бүтээе гэсэн эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Хэрэв нэгэнт байгаль хамгаалагч болохоор шийдсэн бол бүх зүрх сэтгэлээ зориулах, аливаа саад бэрхшээлд бэлэн байхад бие болоод сэтгэлзүйн хувьд бэлтгэгдэх хэрэгтэй дээ. Байгаль хамгаалагч бол аль нэг заваараа эсвэл ямар нэг эрх ашгийн төлөө хийдэг ажил биш. Чин сэтгэлээ зориулж хийсэн үйлдэл болгонд сэтгэл ханамж сайн сайхан хариу заавал ирдэг.

Tags: topposttrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English