Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Унгиралын “улирал” айсуй

Унгиралын “улирал” айсуй

Green development by Green development
June 17, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

Хөвөн зөөлөн цасан ширхээг… дууны үгийг санагдуулам өдөр хоногууд эхэллээ. Гагцхүү хацар дээр биш хамар ам руу орчих шахам бургин буух нь хэнийг ч болов  багахан бачимдуулж дөнгөнө.

Энэхүү модны хөвөн буюу унгирал жил бүрийн зургаадугаар сарын дунд үеэс идэвхжиж 2 долоо хоног орчим үргэлжилдэг. Эр улиас модны тоосонцор эм модонд бууж үр тогтсоноор, эм улиас мод үрээ алс хол тараахын тулд цагаан хөвөн үүсгэн агаарт цацдаг байна. Иймээс унгирал зөвхөн эм улиаснаас ялгардаг бөгөөд нэг үгээр боловсоогүй үр хөврөл юм. 

You might also like

Ногоон бодлого

Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна

June 19, 2026
Ногоон бодлого

Ирвэстэй уул хамгийн эко

June 18, 2026

Харшилтай хүмүүсийн хувьд эдгээр өдрүүд бур ч хүнд өнгөрдөг. Гэсэн ч хөвөн өөрөө харшил үүсгэгч гол буруутан биш бөгөөд агаарт хийсч явахдаа ургамалын нарийн тоосонцорыг өөртөө нааж тээвэрлэдэг учир хашлыг өдөөгч болдог байна. 

Зөвхөн биднээс гадна БНХАУ, Орос Канад зэрэг дэлхийн олон орон энэ асуудалтай янз бүрийн аргаар тэмцдэг. Хамгийн түгээмэл хэрэглэдэг нь хөвөнг задарч эхэлмэгц даралттай усаар шүршиж газарт буулган шүүрдэж авах энгийн арга бол Европын зарим оронд улиасны нахиа задрахаас өмнө модны их биед өсөлтийг дарагуйлах тарилга хийснээр тухайн жилийн хөвөнгийн ялгаралыг 90 хувь хүртэл бууруулдаг байна. 

Гэхдээ урт хугацаанд хамгийн үр дүнтэй арга бол хот төлөвлөлтөд анхнаасаа эм сортын улиас тарихгүй байх явдал гэж үздэг. Зарим хотод эм улиасны тариалалтыг бүрэн хориглосон нь ч бий. 

Нэгэнт олон тооны улиас бүхий хотуудад ашигладаг гол үр дүнтэй шийдэл бол  “хэлбэржүүлэлт”-ийн арга. ОХУ болон Канадын хотуудад жил бүрийн 4-р сард буюу нахиалахаас өмнө эм улиасны үр боловсрох мөчрүүдийг тайрч, хэлбэржүүлдэг. Ингэснээр хөвөн гаралтыг 50-80 хувиар багасгадаг байна. 

Улаанбаатар хотод нийт 40,000 орчим улиас байгаагын тавь орчим хувь нь эм улиас. Иймд хөвөн ялгарах үеэр анхаарвал зохих бас нэгэн асуудал байдаг нь хотын түймэр. Улиасны хөвөн нь маш хурдан шатдаг шинж чанартай тул энэ үеэр хотын гал түймрийн эрсдэл нэмэгддэг.  Ихэвчлэн бүрэн унтраагүй тамхины иш, автомашины хөдөлгүүрээс үсэрсэн  оч, мөн хүүхдүүдийн сониуч байдлаас гал гарах шалтгаан үүддэг бөгөөд улиасны хөвөн ялгарах өдрүүдэд гал түймрийн дуудлага 3-4 дахин өсдөг байна.  Иймд унгиралын үеийг аюулгүй давахын тулд эхлээр усаар шүршиж норгоод, дараа нь шүүрдэж цэвэрлэхийг мэргэжилтнүүд сануулж байна.

 

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Next Post
Бороонд урсах “Өглөөний амт”

Бороонд урсах “Өглөөний амт”

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English