Бразилд орж буй үргэлжилсэн бороо кофены хураалтыг сааруулж байна
Сүүлийн гурав хоногт тус улсын зүүн өмнөд бүс, тэр дундаа гол үйлдвэрлэгч муж болох Minas Gerais-т тасралтгүй бороо оржээ. Жилийн энэ улиралд ихэвчлэн хуурай цаг агаартай байдаг тул энэ нь кофе хураалтын үеэр тохиож буй хэвийн бус үзэгдэл гэж нутгийнхан үзэж байна.
Тариаланчдын мэдээлснээр хураалт өнгөрсөн Лхагва гарагаас хойш зогссон бөгөөд унасан кофены үрийн тодорхой хэсгийг түүж болох ч амт чанар нь муудах эрсдэлтэй аж. Үүгээр ч зогсохгүй илүүдэл чийг нь кофены модонд бактери болон мөөгөнцрийн өвчин тархах нөхцөл бүрдүүлж болзошгүйг агрономичид анхааруулжээ.

Тухайн улсын цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ сарын сүүл болон ирэх долоодугаар сард дахин бороо орох төлөвтэй байгаа тул саатал цааш үргэлжилж магадгүй.
Бразал улс дэлхийн кофены 40 гаруй хувийг дангаараа хангадаг. Ийнхүү олон хоног үргэлжилсэн бороо зөвхөн тариаланчдын ажлыг саатуулаад зогсохгүй, дэлхий даяарх сая сая хэрэглэгчийн хүсэн хүлээдэг “өглөөний амт”-д заналхийлж байна.
Эх сурвалж: Reuters.com



