Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Auto Draft

Байгаль бус хүний бүтээсэн экосистем

Green development by Green development
June 4, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий, Ногоон технологи
0

Дэлхийн хамгийн том экосистемийн ирээдүй ямар байх нь биднээс шалтгаална

Ой мод, гол мөрөн, далай тэнгисийг бид экосистем гэж нэрлэдэг. Учир нь тэдгээрт олон төрөл зүйлийн амьд биет бие биенээсээ харилцан хамааралтай оршиж байдаг. Бид үүнийг байгаль эхийн бүтээсэн эко систем гэж үздэг. Харин өнөөдөр хүн төрөлхтөн өөрийн гэсэн асар том экосистемийг бүтээсэн нь интернэт юм.

Интернэт нь дэлхийн тэрбум тэрбум хүнийг холбож, мэдээлэл, үйлчилгээ, худалдаа, боловсрол, харилцааг нэг дор төвлөрүүлж байна. Бидний илгээсэн нэг зурвас, үзсэн нэг видео, хадгалсан нэг файл бүр сервер, дата төв, холбооны сүлжээгээр дамжин ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, интернэт нь зөвхөн виртуал орчин биш, бодит дэд бүтэц, эрчим хүчний хэрэглээн дээр тулгуурласан цогц тогтолцоо юм.

You might also like

Ногоон бодлого

БОНЗ: Ажил олгогчдод тавих шинэ шалгуур

June 4, 2026
Ногоон бодлого

Булсан ч аюултай, шатаасан ч эрсдэлтэй

May 29, 2026

Байгалийн экосистемийн нэгэн адил интернэтийн экосистемд ч бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой оршин тогтнодог. Нэг платформын доголдол сая сая хэрэглэгчдэд нөлөөлж, нэг шинэ технологи дэлхийн хэмжээнд өөрчлөлт авчирч чаддаг. Гэвч энэ экосистем өсөн тэлэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ, цахим хог хаягдал, худал мэдээлэл, түүнийг даган үүссэх уршиг, цахим дээрэлхэлт зэрэг шинэ сорилтуудыг бий болгож байна.

Байгалийн экосистемийг хамгаалахын тулд бид хог хаягдлаа багасгаж, нөөцөө зөв ашиглахыг хичээдэг. Үүнтэй адил интернэтийн экосистемийг эрүүл байлгахын тулд бидэнд хийх зүйлс ч бий. Тухайлбал, мэдээллээ нягталж түгээх, цахим орчинд хүндэтгэлтэй харилцах, шаардлагагүй өгөгдөл хуримтлуулахгүй байх, технологийг хариуцлагатай ашиглах зэрэг нь зайлшгүй хэрэгтэй зүйлс юм. Учир нь, бид интернэтийг ашиглаад зогсохгүй өдөр бүр түүнийг бүтээж, бас өөрчилж байдаг.

Тухайлбал, 

  • Юу үзэхээ сонгосноор алгоритмуудад нөлөөлдөг
  • Юун дээр лайкдаж, шэйрлэж байгаагаараа ямар мэдээлэл түгээхийг шийддэг
  • Юу нийтэлж байгаагаараа интернэтийн агуулгыг нэмэгдүүлдэг
  • Бусадтай хэрхэн харилцаж байгаагаараа цахим орчны соёлыг бүрдүүлдэг
  • Ямар технологи, платформ ашиглаж байгаагаараа ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойлдог.

Хэрэв нэг сая хүн чанартай боловсролын контент үзэж, түгээж эхэлбэл интернэт тэр чиглэл рүү хөгжнө. Харин худал мэдээлэл, сенсаац хөөсөн контент хандалт өндөртэй байвал интернэт ч мөн тэр агуулгаар дүүрнэ. Өөрөөр хэлбэл, интернэтийг серверүүд бус, түүнийг ашиглаж буй тэрбум тэрбум хүний өдөр тутмын сонголт бүтээж байна. 

Магадгүй одоогоор дэлхийн хамгийн том экосистем нь ой мод биш, далай тэнгис ч биш, хүн төрөлхтний хамтдаа бүтээсэн интернэт байж болох юм. Түүний ирээдүй ямар байх нь технологийн хөгжлөөс илүүтэйгээр бидний өдөр бүр хийдэг сонголтоос шалтгаалж байна. Байгальд үлдээдэг мөр шигээ бид дижитал ертөнцөд ч ул мөрөө үлдээж байгаа. Бидний түгээсэн мэдээлэл, бүтээсэн контент, харилцсан харилцаа бүр интернэтийн экосистемийн нэг хэсэг болдог. Тэр мөр нь бусдад мэдлэг, боломж болон хөгжлийг түгээж чадна. Эсвэл худал мэдээлэл, үл ойлголцол, асуудлыг ч үлдээж чадна. Интернэт орчин ямар байх нь технологи бус, түүнийг ашиглаж буй биднээс шалтгаалах учраас та сонголтоо зөв хийгээрэй.  

Tags: toppost
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English