Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Хөрөнгө оруулалтын шинэ “өнгө”

Хөрөнгө оруулалтын шинэ “өнгө”

Green development by Green development
June 5, 2026
in Ногоон бодлого, Ногоон эдийн засаг, Уур амьсгалын өөрчлөлт
0

Хөрөнгө оруулалтын зах зээлийн бүтцийг цоо шинээр өөрчлөн тэлж буй “ногоон” хэмээх тодотголтой санхүүжилтийн хэв маяг бидэнд хэр ойрхон ирсэн бэ?

Олон улсын зах зээлд хамгийн хурдацтай газар авч буй чиг хандлагуудын нэг нь ногоон санхүүжилт билээ. Дэлхийн тогтвортой санхүүгийн зах зээл жил бүр 20 орчим хувийн өсөлт үзүүлж 2035 он гэхэд нийт санхүүгийн зах зээлийн багагүй хувийг эзлэх төлөвтэй байгааг томоохон судалгааны байгууллагууд онцолж буй. Санхүүжилтийн хэлбэрийг бонд болон зээл гэсэн үндсэн хоёр хэсэгт ангилж болох бөгөөд өнөөдрийн байдлаар олон улсын бондын зах зээлийн зургаан хувийг зөвхөн ногоон бонд бүрдүүлж байна. 

You might also like

Ногоон бодлого

Байгаль бус хүний бүтээсэн экосистем

June 4, 2026
Ногоон бодлого

БОНЗ: Ажил олгогчдод тавих шинэ шалгуур

June 4, 2026

Монгол Улсаас  2023 онд ХААН Банк олон улсын зах зээлд ногоон бонд гаргаж, 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгосноор олон улсын ногоон хөрөнгө оруулалтын анхны шанг татаж байв. Энэ цагаас өнөөдрийг хүртэл системийн томоохон банкууд, бизнесийн байгууллагаас гаргасан ногоон бондууд олон улсын зах зээлээс нийт 215 сая ам.доллар буюу 760 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ. Энэхүү дүн аж ахуйн нэгжүүдийн олон улсын зах зээлээс босгосон нийт бондын санхүүжилтийн 13.2 хувийг бүрдүүлж байгаа нь тогтвортой ногоон санхүүжилтийн өсөн нэмэгдэж буй хүчтэй байр суурийг илтгэнэ.

Монголын Банкны Холбооноос 2017 онд Тогтвортой санхүүжилтийн холбоог (ТоС) байгуулсан нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа ногоон санхүүжилтийн салбарыг тэлэлтэд хөтөлсөн чухал алхам байв. Энэхүү холбооны хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний дүнд бий болсон “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”, “Монгол Улсын ногоон таксономи” зэрэг баримт бичгүүд өнөөдөр ногоон санхүүжилтийн салбарын гол гарын авлага болж байна. 

Монгол Улс 2030 он гэхэд банкны салбарт эзлэх ногоон зээлийн хэмжээг 10 хувьд хүргэх зорилт дэвшүүлээд буй. Банкуудын олгосон ногоон зээлийн хэмжээ энэ оны тавдугаар сарын байдлаар 2.5 их наяд төгрөгт хүрч нийт зээлийн багцын 5.7 хувийг бүдүүлж байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад чамлахааргүй өндөр үзүүлэлт. Дэлхий дахинд банкуудын олгож буй нийт зээлийн 3-5 хувийг ногоон зээл бүрдүүлдэг юм.

Харин нийт ногоон зээл олголтын  хэмжээгээр БНХАУ тэргүүлдэг. Тус улсын банкны зээлийн багцын 13.9 хувийг ногоон зээл эзэлдэг бөгөөд үүний дийлэх хэсэг нь цахилгаан автомашин үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдэд чиглэж байна. 

Ногоон санхүүжилт зөвхөн банкны салбарын үзүүлэлт гэхээс илүү нийгмийн олон салбарт хүртээмжтэй, тэгш хөгжлийн боломж олгодгоороо тогтвортой хөгжлийн үндсэн суурь болдог.

Манай улсын хувьд тогтвортой хөгжлийн үзүүлэлтээр 193 орноос 100 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Цаашид ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлснээр энэхүү чансааг ахиулж, байгаль орчин болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бүрэн боломжтой юм.

Мөн ногоон эрчим хүчний тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэр нь энэ салбар руу чиглэх хөрөнгө оруулалтыг дэмжиж, тогтвортой дэд бүтцийн хөгжлийг хурдасгах нөхцөлийг бүрдүүлж байна.

Ийнхүү “ногоон” гэх тодотгол нь зөвхөн байгаль орчны асуудлаас гадна хөрөнгө оруулалтын урсгалыг тодорхойлох шинэ өнгө болжээ.

 

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English