Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Эко парк ба гаальгүй экспортын туршилт

Ургамалтайгаа ярих нь танд ч, ургамалд ч ашигтай 

Green development by Green development
June 2, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий, Ногоон технологи
0

Ургамалтай эелдгээр ярих нь тэдний өсөлтөд эергээр нөлөөлдөг гэж та урьд нь сонсож байсан уу. Энэ нь үгийн утгаас илүүтэйгээр дууны чичиргээ болон дууны түвшинтэй холбоотой ажээ. Дууны чичиргээ нь ургамалд салхи шиг, байгальд байгаа мэт орчныг бүрдүүлж, ургамлын бүтцийг бэхжүүлдэг гэнэ. Уг үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлая. 

Ургамал нам түвшний дууны чичиргээнд эергээр хариу үзүүлдэг байна. Учир нь, дууны 115–250 герц орчим давтамж нь ургамлын өсөлтийг хамгийн сайн дэмждэг. Энэ нь хурц биш, намуухан, тогтвортой чичиргээтэй дуу хоолой гэсэн үг юм. 

You might also like

Ногоон бодлого

Тул загасны тоо толгой нэмэгджээ

July 9, 2026
Ногоон бодлого

“Баасан ахын төрсөн өдөр” баяртай болох уу

July 8, 2026

Түүнчлэн энгийн, тайван, зөөлөн ярианы өнгө, дууны долгион нь ургамлын өсөлтийг идэвхжүүлдэг генийг ч өдөөдөг байна. Зарим судалгаанаас үзвэл зөөлөн чичиргээ нь салхи зэрэг байгалийн орчны нөлөөг дуурайж, ургамлын бүтцийг бэхжүүлж, физиологийн өөрчлөлтийг дэмждэг аж. 

Мөн ургамалтай ярьж байх үед бид өөрийн мэдэлгүй нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Энэ хий нь фотосинтез  болон ургамлын өсөлтөд шаардлагатай чухал элемент болж өгдөг юм. 

Зарим хүмүүс ургамлыг зөвхөн биологийн амьд биетээс гадна орчны энерги, хүний хандлагад мэдрэмтгий гэж үздэг. Мөн ургамалтай тайван, эелдгээр харьцах нь зөвхөн ургамалд төдийгүй хүний өөрийн сэтгэлзүйд ч эерэг нөлөө үзүүлдэг гэж тайлбарлах нь бий. Харин ууртай, ширүүн орчин нь хүнд ч, амьтанд ч, ургамалд ч дарамттай энерги үүсгэдэг байх магадлалтай. 

Зарим соёлд ургамал нь хүний энергийг шингээж, гэрийн уур амьсгалыг мэдэрч, сөрөг энергийг цэвэрлэдэг гэж үздэг. Ялангуяа буддизм, бөө мөргөл, дорнын сүнслэг соёлд “бүх зүйл энерги агуулдаг” гэсэн ойлголт нийтлэг байдаг. Тиймээс ургамалтай тайван ярьж, анхаарал тавих нь ургамалд ч, хүнд ч тайвшрал өгдөг байх нь.

Tags: trendnews
ShareTweet
Green development

Green development

Next Post
Г.Эрдэнэцолмон: Байгаль хамгаалагчдад зориулсан хуультай болно

Г.Эрдэнэцолмон: Байгаль хамгаалагчдад зориулсан хуультай болно

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English