Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Г.Эрдэнэцолмон: Байгаль хамгаалагчдад зориулсан хуультай болно

Г.Эрдэнэцолмон: Байгаль хамгаалагчдад зориулсан хуультай болно

Green development by Green development
May 28, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий, Уур амьсгалын өөрчлөлт
0

Монголын байгаль хамгаалагчдын III чуулган ирэх сард болохоор товлогдоод буй. Энэхүү чуулганыг угтан “Монголын байгаль хамгаалагчдын нэгдсэн холбоо”-ны тэргүүн Г.Эрдэнэцолмонтой ярилцлаа.

Удахгүй болох байгаль хамгаалагчдын чуулганы гол хэлэлцэх сэдвүүд, салбарын анхааралд оруулах шаардлагатай ямар ямар асуудал байна вэ?

You might also like

Ногоон бодлого

Ургамалтайгаа ярих нь танд ч, ургамалд ч ашигтай 

May 27, 2026
Аялал жуулчлал

Эко парк ба гаальгүй экспортын туршилт

May 26, 2026

Энэ удаагийн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хангагдаж байна. Энэ удаа 1000 байгаль хамгаалагч Төрийн ордонд чуулж, салбарынхаа асуудал, ололт амжилтаа хэлэлцэх юм. Одоогоор судалгааны шатандаа явж байгаа байгаль хамгаалагчдад зориулсан хуулийн төслийг голллон хэлэлцэхээр төлөвлөсөн. 

Өнөөдрийн байдлаар орон даяар 1700 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байна. Тэдний ард мөн энэ тооны гэр бүл, тэдний нийгмийн асуудал хамт яригддаг. Гэсэн ч эдгээрт зориулсан хуулийн зохицуулалт одоогоор байхгүй. Иймээс холбооны зүгээс нэр бүхий УИХ-ын гишүүдтэй хамтран хуулийн төсөл санаачлан, боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

Байгаль хамгаалагчдын статусын тодорхойгүй байдал нь ажил үүргээ гүйцэтгэхэд хэрхэн нөлөөлдөг гэсэн судалгааны дүн байдаг уу? Энэ тал дээр ямар зохицуулалт хийгдэх вэ?

Байгаль хамгаалагч гэдэг их онцлогтой мэргэжил. Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн бүр байгаль хамгаалагч байна” гэж заасан байдаг. Харин тусгай мэргэжил эзэмшин, тодорхой бүс нутагт томилогдон ажиллах явцдаа байгаль хамгаалагч нь маш олон мэргэжлийн ажлыг давхар гүйцэтгэж байна. Тухайн нутагт түймэр гарлаа гэхэд гал сөнөөгч, ажлаа хийж яваад осол гэмтэлд өртсөн хүн, мал амьтан таарлаа гэхэд анхан шатны тусламж үзүүлэгч эмч, хууль, журам зөрчигчтэй таарахад цагдаа гэх мэт.

Гэтэл байгаль хамгаалагчийн гол хийх ёстой ажил бол судалгаа. Тухайн орон нутагт байгаа байгалийн болон дагалдах нөөц, ан амьтан, түүнд учирч байгаа, ирээдүйд учирч болох эрсдэл зэргийг судлан тогтоох ажлууд хийдэг. 

Статусын тал дээр бас нэг анхаарах ёстой зүйл бол нэгдсэн удирдлагыг тодорхой болгох асуудал. Жишээлбэл, тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчид Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагдаж байхад, бусад нь орон нутгийн шууд удирдлага дор ажиллаж байна. Энэ нь эргээд байгаль хамгаалагчдыг ажлаа хийхэд хүндрэл үүсгэх, дарамт шахалт ирэх зэрэг асуудлуудтай тулгарах нөхцөл болдог. Нөгөө талаас, иргэд байгаль хамгаалагчдыг тусгай мэргэжилтэн гэж хүлээн зөвшөөрөх хандлага  сул байна. Иймд ажиллах нөхцөл болон статусын хувьд тусгай албан хаагчидтай ижил түвшинд хүргэх тал дээр зорин ажиллаж байна. 

Тусгай албан хаагчидтай ижил статустай болсноор гарах гол өөрчлөлт юу байх вэ?

Нэгдүгээрт, ажиллах нөхцөл сайжирна. Байгаль хамгаалагчид барагтаа л тэтгэвэртээ суух нь ховор. Тэтгэвэрт гарлаа ч ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалсан элдэв хууч өвчинд өртөх, эрт нас барах нь түгээмэл байна. Байгаль цаг уурын хүнд нөхцөлд уул хадаар их явж ажилладаг онцлогтой нь холбоотой. Иймд тэдний ажиллах нөхцөлийг тохирсон ангилалд оруулах нь зөв. Хэдий хүнд нөхцөлд ажилладаг ч тэдэнд төрөөс өгөх дэмжлэг, урамшуулал бараг байхгүй. Зөвхөн цалин, ар гэрийн орлогодоо л түшиглэн амьдарч, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай бензин шатахуун зэргээ өөрийнхөө хэтэвчнээс гаргах нь түгээмэл.

 Хоёрдугаарт, урамшууллын асуудал хөндөгдөнө. Хамгийн наад захын жишээ гэхэд замын цагдаа үүрэг гүйцэтгэх явцдаа торгууль илрүүлсэн бол түнийхээ тодорхой дүнг урамшуулал хэлбэрээр авдаг. Гэтэл байгаль хамгаалагчид ажил үүргээ гүйцэтгэж яваад ямар нэг зөрчил илрүүллээ гэхэд энэ систем ажилладаггүй. Эрх нь олгогдоогүй гэсэн үг. Угтаа бол нэг талаар байгаль хамгаалагчдын статусын асуудал мэт боловч цаагуураа байгаль орчны хяналт, иргэдийн сахилга батыг сайжруулах томоохон хөшүүрэг болно гэж хардаг. 

Цаашид хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд тусгайлсан бодлого хэрэгтэй юу, одоогоор хэр хүрэлцээтэй байна вэ

Хүний нөөц бүрдүүлэлт аль ч салбарт чухал. Өнөөдрийн байдлаар ажиллавал зохих байгаль хамгаалагчийн орон тооны 60 орчим хувь нь л хангагдаад байна. Орон даяар ажиллаж байгаа нийт байгаль хамгаалагчдын 500 гаруй нь сайн дурын хамгаалагчид. Цаашид энэ тоог нэмэгдүүлэхийн тулд эрхзүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Энэ хууль батлагдвал ажил мэргэжлийн тодорхой байдал, нийгмийн баталгааны суурийг бүрдүүлнэ гэж харж байгаа. 

Бас хамгийн чухал нь байгаль хамгаалагчдын ар гэрийн нийгмийн байдалд бид зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй. Хилийн цэрэгт хуваарилагдсан алба хаагчдын ар гэрт ямар дэмжлэг үзүүлдэг билээ, түүнтэй дүйцэх дэмжлэгийг байгаль хамгаалагчийн ар гэрт үзүүлдэг бодлого хэрэгтэй. Уулын усны бөглүүд тэд зөвхөн ганцаараа очиж ажиллаж, амьдардаггүй юм.

Энэ бол барьцаж байгаа асуудал биш, харин зайлшгүй байх ёстой наад захын бодлогыг бид нэгдсэн холбоогоороо дамжуулан илэрхийлж байгаа явдал. “Хөвсгөлийн тайгын нэг хамгаалагч төрөх дөхсөн эхнэрээ үлдээгээд ажил үүргээ гүйцэтгэж яваад ирэхэд хүүхэд нь төрөөд гурван сартай болчихсон байсан” гэсэн хошин яриа ч байдаг. Иймд тэдний ар гэрийг анхаарлын гадуур үлдээж болохгүй юм. 

Байгаль хамгаалагчдын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд хэр анхаарч байна вэ, ялангуяа эмэгтэй байгаль хамгаалагчид, жендерийн ялгаатай байдалд зориулсан тусгай хөтөлбөр байдаг уу

Мэргэжлийн ур чадвар, мэдлэг мэдээллийг сайжруулах, мэргэшүүлэх сургалтууд тогтмол хийдэг. Мөн хувцас хэрэглэл, унаа техникийн туслалцаа гээд голлох хангамжууд ихэвчлэн олон улсын хамтрагч байгууллагуудаас ирдэг. Үүнд, сүүлийн үед дэлхий даяар байгаль орчны асуудалд ихээхэн анхаардаг болсон нь ч нөлөөлж байна. Бас нөгөө талаар бид мэргэжлийн холбоо байгуулж, дуу хоолойгоо зөвхөн дотоодын эрх баригчид төдийгүй олон улсын хурлын индэрээс илэрхийлдэг болсноор нэлээд өөрчлөлт гарч байна.  Жендерийн хувьд одоогоор нийт байгаль хамгаалагчдын 10 орчим хувь нь эмэгтэй гэсэн тоо бий. Гэхдээ ажил үүргээ гүйцэтгэхийн хувьд ялгаа гэхээс илүү өөр өөрийн онцлогуудын тусламжтай харилцан биеэ нөхөж ажилладаг нь анзаарагддаг. Жишээ нь, эрэгтэй байгаль хамгаалагчид арай илүү биеийн хүч шаардсан, уул хадаар явах зэрэг ажлыг, харин эмэгтэйчүүд иргэдийг ятган үнэмшүүлэх, ажил мэргэжлийнхээ талаарх ухуулга, таниулах ажлыг сайн гүйцэтгэдэг гэх мэт. 

Байгаль хамгаалагчдын нэгдсэн холбоотой болсны гол үр дүн юу байв?

Монголын байгаль хамгаалагчдын холбоо байгуулагдсан цагаас хойш найман жилийн хугацаанд гарсан хамгийн том ахиц бол байгаль хамгаалагчдын цалин энэ хугацаанд 450 мянгаас 2.7 сая төгрөг болж өссөн явдал. Ингэснээр тэдний нийгмийн нөхцөл сайжирч, үүнийг дагаад байгаль хамгаалагчдын тоо ч өссөн. Анх 400 гишүүнтэй холбоо байгуулж байсан бол өнөөдрийн байдлаар 1712 гишүүнтэй болж өргөжсөн байна.

Сэтгүүлч У.Анхцэцэг

 

Tags: topposttrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English