Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Эко парк ба гаальгүй экспортын туршилт

Эко парк ба гаальгүй экспортын туршилт

Green development by Green development
May 26, 2026
in Аялал жуулчлал, Ногоон бодлого, Ногоон технологи
0

GEDIS платформ Монголын экспортод шинэ гарц нээх үү?

Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтууддаа нийцүүлэн экспортын чадавхыг өсгөх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж олон улсын зах зээлд гаргах зорилготой “Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко парк” байгуулах төслийг хэрэгжүүлж буй. 

You might also like

Аялал жуулчлал

Монгол адууг дэлхийн брэнд болгоно

May 25, 2026
Ногоон бодлого

Автомашингүй өдрийн давуу талууд

May 25, 2026

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд байгуулах энэхүү Эко паркийг зөвхөн худалдаа үйлдвэрлэлийн бүс төдийгүй GEDIS (Global Electronic Digital Interchange System) платформыг хэрэгжүүлэх, хил дамнасан дижитал худалдааны анхны загвар орчин болгохоор төлөвлөж байна.

Паркийн бүтээн байгуулалтын ажил дууссанаар 200 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж бүхий томоохон суурьшлын бүс бий болох боломжтой. Энд төвлөрсөн хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлийн бизнесүүд паркийн дэд бүтцийг ашиглан БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдтэй дижитал худалдааны хүрээнд хамтрах  боломж нээгдэх аж. “Баянтал” эко паркийн бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 15 жилийн дараа бүрэн ашиглалтад орно.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Ши-Ань хотноо болсон 10 дахь удаагийн “Торгоны замын олон улсын экспо” арга хэмжээний үеэр Монгол Улсын төлөөлөгчид хил дамнасан худалдааны орчныг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж буйгаа онцолсон. Энэ үеэр Говьсүмбэр аймгийн Баянтал суманд байгуулах Эко паркийг GEDIS платформын туршилтын цэг болгон хөгжүүлэх төлөвлөгөөг хуваалцаж, БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг дижитал хөдөө аж ахуйн хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллах уриалга дэвшүүлжээ. БНХАУ-ын төлөөлөгчдийн зүгээс хоёр орны нөөц боломжийг дижитал орчинд холбох арга замыг дэмжиж байгаагаа илэрхийлж цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцсон байна.

GEDIS бол блокчэйн технологид суурилсан, хил дамнасан дижитал худалдаа, хамтын ажиллагааны олон улсын систем бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг дижитал хэлбэрт шилжүүлж, олон улсын зах зээлд зуучлагчгүйгээр худалдаа хийх, санхүүжилт босгох боломж олгодгоороо онцлог.

Мал аж ахуйн салбарт GEDIS платформыг нэвтрүүлснээр орон нутгийн малчид, үйлдвэрлэгчид бэлтгэсэн түүхий эдээ дундын зуучлагчгүйгээр, олон улсын зах зээлийн бодит үнэлгээгээр борлуулах боломж бүрдэнэ. Мөн бүтээгдэхүүнийг анхны түүхий эд байхаас эхлээд хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүх шат дамжлагыг блокчэйнд бүртгэдэг болсноор Монгол малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг олон улсын эдийн засгийн интеграцид нэгтгэх томоохон алхам болно гэж төслийн гүйцэтгэгчид үзэж байна.

Монгол Улсын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт 2021 оноос хойш тав дахин өссөн бөгөөд үүний 82.7 хувийг  БНХАУ руу экспортлож байна. Иймд гаалийн болон бусад олон шат дамжлагыг халсан, чөлөөт худалдааны платформыг хөгжүүлэх нь зөвхөн малчид, бизнес эрхлэгчид төдийгүй Монгол Улсын эдийн засгийн тогтвортой урсгалыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм. 

Гэхдээ энэхүү мега төсөл мөрөөдөл хэвээр үлдэх үү, бодитоор хэрэгжих үү гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English