Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Улаанбаатарчуудын допамин ямар өнгөтэй вэ?

Улаанбаатарчуудын допамин ямар өнгөтэй вэ?

Green development by Green development
April 23, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

      Та юунаас хамгийн их аз жаргалыг мэдэрдэг вэ? Амжилт, хайр, мөнгө… гээд л магадгүй энэ асуулт хамгийн олон хариулттай. Гэхдээ хариу бүрийн цаана нэг л зүйл нийтлэг ажиглагддаг нь“сэтгэл ханамж”. Эцэстээ нэг л мэдрэмжийг бид ийнхүү өөр өөрөөр нэрлэж бас хөөцөлддөг. Тэгвэл хэрхэн өдөр бүр сэтгэл ханамжтай амьдрах вэ?  

Судалгаагаар хүн ногоон бүстэй ойр амьдрах нь шинэ ажилд орох, эсвэл гэрлэхтэй ижил түвшний сэтгэл ханамжийг төрүүлдэг байна.

Мөн орон сууцны ойр орчмын ногоон байгууламж 10 хувиар нэмэгдэхэд оршин суугчдыннх нь аз жаргал мэдрэх магадлал 13-18 хувиар өсдөг. Иймд та амьдрах орчноо сонгохоос гадна аз жаргалтай амьдрах эсэхээ ч мөн өөрөө сонгодог байна.

You might also like

Ногоон бодлого

Б.ОЮУНСАНАА: Модыг онцлогт нь тохирсон зөв байршилд тарих нь чухал

April 23, 2026
Ногоон дэлхий

Нэг өдөр ногоон амьдралаар амьдарвал…

April 22, 2026

Түүгээр ч зогсохгүй дэлхийн хамгийн чинээлэг 30 орны иргэдийн аз жаргалын түвшинд дотоодын нийт бүтээгдэхүүүн (ДНБ)-ээс илүү оршин суугаа газрынх нь ногоон байгууламжийн хэмжээ хүчтэй нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Харин эсрэгээр буурай орнуудын хувьд ДНБ голлох үзүүлэлт болдог байна. Эндээс бид ногоон хөгжил үнэтэй бус харин хэр үнэ цэнтэй хөрөнгө оруулалт вэ гэдгийг харж болно.

Дэлхийн улсуудын аз жаргалын индексийг өнгөлж буй Финланд, Норвеги зэрэг орнууд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ ч мөн дэлхийд тэргүүлдэг.

Энэ хамаарал бол зүгээр нэг тохиолдол биш харин чиг хандлага юм.

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 50м.кв орчим байснаар бид хотын дуу чимээ, тоосжилт, орчны бохирдол зэргээс бага хамааралтай амьдарч чадна. Харин Улаанбаатар хотын хувьд 2020 онд энэ үзүүлэлт 3.7 м.кв байсан бол 2024-2025 оны хооронд цэцэрлэгт хүрээлэнгүүд нэмэгдсэнээр 5.1 м.кв болж өсжээ. Энэ нь олон улсын дунджаас 10 дахин бага үзүүлэлт юм. Ногоон байгууламж зөвхөн гоо зүйн шийдэл биш бөгөөд Монгол улсын хоё сая гаруй иргэн, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын 1.7 сая иргэний амьдралын чанарт ямархуу нөлөө үзүүлж болохыг дээрх судалгаануудаас харж болно.  

 Дэлхий нийт ийнхүү аз жаргалаа “ногоон” өнгөөр илэрхийлдэг болжээ. Харин таны допамин ямар өнгөтэй байна вэ?

 

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English