Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Auto Draft

Мал аж ахуйн AI нүүдэл

Green development by Green development
April 24, 2026
in Ногоон дэлхий
0

Дэлхийн даяаршлыг дагаад мал аж ахуйн салбар ч эрчимтэй “нүүдэллэж” эхэллээ. Өмнө нь бэлчээр даган нүүдэллэдэг байсан бол өнөөдөр технологи даган нүүдэллэх шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн хэмнэлд нийцүүлж сүүлийн жилүүдэд мал аж ахуйн салбар хиймэл оюун (AI) руу эрчимтэй шилжиж байгаа. Энэ бүхний зорилго нь тун энгийн: зардлыг бууруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх. Хиймэл оюунд суурилсан энэ шинэ нүүдэл аль хэдийн бодит үр дүнгээ өгөөд эхэлжээ.

Тухайлбал, сүүлийн үеийн судалгаануудаас харахад хиймэл оюун ашиглаж буй малчин айл өрх, фермүүдэд дараах эерэг өөрчлөлт ажиглагдаж байна.

You might also like

Ногоон дэлхий

Гибралтарын сармагчнууд шавар иддэг

April 24, 2026
Ногоон бодлого

Улаанбаатарчуудын допамин ямар өнгөтэй вэ?

April 24, 2026
  • Мал эмнэлгийн зардал 20–40 хувь хүртэл буурах
  • Малын өвчин илрүүлэх нарийвчлал зарим тохиолдолд 90–95 хувь
  • Сүүний гарц 10–20 хувь хүртэл өсөх
  • Малын хорогдол 15–25 хувь хүртэл буурсан
  • Мал алдагдал 20–50 хувь хүртэл буурах

Мал аж ахуйг ухаалаг менежмент рүү шилжүүлэх эхний алхам нь мэдээлэл дамжуулах ухаалаг хүзүүвч, эсвэл ухаалаг ээмгийг малд зүүхээс эхэлдэг. Эдгээр төхөөрөмжийн тусламжтайгаар малын хөдөлгөөн, идэш тэжээлийн байдал, биеийн температур, зүрхний цохилт зэрэг үзүүлэлтийг хүссэн үедээ хэмжиж, цуглуулна. Цугларсан өгөгдлийг хиймэл оюун боловсруулснаар малын өсөлт хөгжил, эрүүл мэндийн төлөв байдлыг дүгнэж, эзэнд нь гар утас болон дижитал платформоор дамжуулан хяналт тавих боломж олгодог юм.

Мал аж ахуйн салбарт хиймэл оюуны нэвтрэлт бүс нутгаас хамааран харилцан адилгүй байна. Хөгжингүй орнуудын томоохон фермүүд уг технологийг өндөр түвшинд ашиглаж байгаа бол хөгжиж буй орнуудад зардал, дэд бүтцээс шалтгаалан харьцангуй бага түвшинд байгаа юм.

Мал аж ахуйн салбарт AI нэвтрэлт (судалгааны үнэлгээ):
Хөгжингүй орнууд: 30–60 хувь
Дундаж орнууд: 10–30 хувь
Хөгжиж буй орнууд: 10–15 хувь

Монгол Улс хаана явна вэ

Харин Монгол Улсын  нөхцөл байдал ямар байна вэ. Манай уламжлалт мал аж ахуй нь олон зууны турш байгальтайгаа зохицон оршиж ирсэн онцлогтой салбар. Гэвч тэр хэрээр орчин үеийн технологийн дэвшил, дижитал шилжилт харьцангуй удаан нэвтэрч буй.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс Монголын мал аж ахуйн салбарт хиймэл оюуныг хэрхэн ашиглаж байгаа талаар тодруулахад “Хиймэл оюуны хэрэглээ Монголын мал аж ахуйн салбарт хэрхэн ашиглагдаж байгааг судлах цаг нь болсон. Энэ чиглэлээр судалгаа явуулах үүрэг өгсөн. Судалгааны үр дүнг хүлээж байна. Энэ судалгааны дараа таны асуусан зүйлсэд хариулахуйц нарийн тодорхой мэдээлэлтэй болно” гэх тайлбарыг өгсөн юм. 

Сүүлийн жилүүдэд зарим малчид бод малын сүргийн хөдөлгөөнийг хянах зорилгоор GPS төхөөрөмж ашиглах болсон нь цөөн боловч бодит жишээ юм. Гэсэн хэдий ч мал аж ахуйн салбар дахь AI хэрэглээ Монголд одоогоор эхний шатандаа явж байна гэж хэлж болно. Шалтгаан нь голчлон интернэтийн хүртээмж, төхөөрөмжийн өртөгтэй холбоотой. Олон улсад ухаалаг хүзүүвч, ухаалаг ээмэг нь дунджаар 2–25 ам.долларын үнэтэй байдаг бол Монголд ийм төрлийн систем өргөн хэрэглээнд нэвтрээгүй байна. Харин цөөн тоогоор ашиглагдаж буй GPS төхөөрөмжүүд дунджаар 150 мянган төгрөгөөр худалдаалагддаг. 

Бэлчээрийн даацад нийцсэн, тооноос илүү чанар, ашиг шимийг эрхэмлэсэн бодлого уламжлалт мал аж ахуйд дутагдаж байгаа. Хиймэл оюун нь малын ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бэлчээрийн ачааллыг зөв удирдан, байгаль орчны дарамтыг бууруулах боломжийг олгодог. Иймд технологи болон уламжлалыг хослуулсан энэ шилжилт нь Монголын мал аж ахуйг илүү тогтвортой, ухаалаг ирээдүй рүү хөтлөх бодит шийдэл болох ёстой юм. 

Сэтгүүлч Р.Ренчиндулам

Tags: trendnews
ShareTweet
Green development

Green development

Next Post
Гибралтарын сармагчнууд шавар иддэг

Гибралтарын сармагчнууд шавар иддэг

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English