КОВЕРЫН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ:
“Ногоон хөгжил” сэтгүүлийн анхны дугаарт уур амьсгалын өөрчлөлт дэлхийд болоод Монголд ямар түвшинд буй талаар онцлох мэдээ мэдээлэл бэлтгэлээ. Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүний уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлсэн үгнүүд, саяхан Улаанбаатар хотноо болсон “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-д Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэлсэн үгийг нийтэллээ. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон НҮБ-ын Суурин төлөөлөгч Т.Мишрагийн ярилцлага, байгаль хамгаалагч, Хөвсгөл далайг аварья, Хомын талын тахь төсөл, түүнчлэн ногоон бизнесүүдийн тухай нийтлэл, ярилцлагууд багтсан. Мөн урд хөршийн ногоон бодлого, туршлага, Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкоффтой хийсэн ногоон хөгжлийн тухай ярилцлага таны сонирхлыг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.