Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Цэнхэр алтаа хамгаалах шинэ эрин

Цэнхэр алтаа хамгаалах шинэ эрин

nogoon.mn by nogoon.mn
September 18, 2026
in Uncategorized @mn
0

Монголчууд “Ус бол амьдрал” хэмээн дээдэлж ирсэн ард түмэн. Гэвч XXI зуунд ус зөвхөн амьдралын эх булаг бус, эдийн засгийн өсөлт, хүн амын эрүүл мэндээс гадна үндэсний аюулгүй байдлыг тодорхойлж байна. Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, уул уурхай, үйлдвэрлэлийн өсөлт нь усны нөөцөд улам бүр дарамт учруулж байгаа энэ үед Монгол Улс усны салбартаа томоохон шинэчлэлүүдийг эхлүүлэхээр зорьж буй.

Монгол орны усны нийт нөөц 564.8 шоо км бөгөөд дийлэнх хэсгийг гадаргын ус (нуур, мөсөн гол, гол мөрөн) эзэлдэг. Харин дэлхийн нийт цэнгэг усны багахан хувийг эзэмшдэг ч газар нутгийн онцлогоос шалтгаалан усны тархалт маш жигд бус байдаг.

You might also like

Uncategorized @mn

Байгаль хамгаалал “томчуудын асуудал” биш

May 15, 2026
Uncategorized @mn

Хамгийн олон үйлчлүүлэгчтэй нь Усны газар байлаа

May 8, 2026

Нийт усны нөөцийн ихэнх нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн бүсэд төвлөрсөн байдаг бол говийн бүсэд усны нөөц хамгийн бага байдаг. Уул уурхайн үйлдвэрлэл тэлэхийн хэрээр газрын доорх усны ашиглалт эрчимтэй нэмэгдсээр байна. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон уурхай усны нөөц багатай говийн бүсэд байрладаг тул газрын доорх усны зохистой ашиглалт эмзэг сэдэв болоод байгаа билээ.

Үүнээс гадна сүүлийн 80 жилд Монгол орны дундаж температур 2.4°C-аар нэмэгдсэний улмаас мөсөн голуудын хэмжээ багасах, мөнх цэвдэг хайлах, жижиг гол горхи ширгэж, голын урсац буурсаар байгаа юм. Түүнчлэн хэрэглээний 90 гаруй хувийг газрын доорх усаар хангадаг бөгөөд газарзүйн байршил, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан усны нөөц хомсдох эрсдэлтэй тулгарч байна. Мөн газрын доорх усны нөөцийн жигд бус хуваарилалт, гадаргын усаа хэрхэн зөв зохистой ашиглах, үерийн далан, боомтыг хэрэгцээт газар нь хэрхэн чанартай байгуулах зэрэг асуудал бидний амьдралд өдөр бүр тохиолдсоор байгаа юм.

Монгол Улсын нийт хүн  амын бараг тал хувь нь нийслэлд амьдардаг. Улаанбаатар хотын усны хэрэглээ өдөрт 170-230 мянган м³ боловч 2040 он гэхэд энэ хэмжээ 350-400 мянган м³ хүрэх төлөвтэй.

Өнөөдөр нийслэлийн усны хэрэгцээ бараг бүхэлдээ Туул голын сав газрын доорх усаас хангагдаж байна. Энэ нь ирээдүйд усны хомсдол үүсэх эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Харин усны чиглэлээр томоохон төслүүд хэрэгжиж байгаа нь дээрх эрсдэлийг бууруулах бодит эерэг нөлөөг авчирч байгаа юм.

Тодруулбал, Монгол Улсын усны салбарын түүхэн том хөрөнгө оруулалтын нэг нь Усны компакт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг Мянганы сорилтын корпорац (MCC) болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл тус тус хэрэгжсэн юм. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулаад байна.

Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр болох Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн байгуулсан “Ус гүн цэвэршүүлэх” үйлдвэрт олон улсад түгээмэл хэрэглэдэг эрдэсжилтгүй, цэвэр ус гаргах “урвуу осмос” дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, шинэ эх үүсвэрээс олборлосон усыг Монгол Улсын стандартад нийцүүлэн цэвэршүүлж, ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.

Усны компактын үр дүнд Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэн, ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2.5 сая иргэн үр шимийг нь хүртэж, тэднийг унд ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэж байгаа юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил дуусаж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны туршилт тохируулгын ажил үргэлжилж байна.

Харин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих төслийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу дамжуулах системийг барьж байгуулав.

Төсөл хэрэгжсэнээр дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэглээний 85 хүртэл хувийг дахин боловсруулсан усаар орлуулж, гүний цэвэр усны хэрэглээг жилд 18 сая хүртэл шоо метрээр бууруулах юм.

Усны энэхүү томоохон төслийн хүрээнд ус ашиглагч байгууллагууд, иргэдийн усны үйлчилгээний талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, хэвшмэл хандлагыг өөрчлөх, гэр хорооллын төвийн шугамд холбогдсон 180 худгийг автоматжуулах, үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг хянах лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, ус хангамжийн үйлчилгээний зардлыг бүрэн нөхөх чадавхыг бий болгоход туслалцаа үзүүлэх зэрэг дэд төслийг хэрэгжүүлжээ. Усны компакт нь зөвхөн дэд бүтцийн төсөл биш, харин ирээдүй үеийнхэнд илүү тогтвортой, амьдрахад таатай, эдийн засгийн хувьд өргөжин тэлэх боломжтой хот үлдээхэд чиглэсэн стратегийн ач холбогдолтой юм.

Нийт 462 сая ам.долларын (АНУ-ын 350 сая, Монгол Улсын 111.7 сая) өртөгтэй энэхүү хөтөлбөр нь зөвхөн санхүүгийн дүнгээрээ биш, үзүүлэх үр нөлөөгөөрөө Монголын түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтын нэгдүгээрт тооцогдох учиртай.

Цаашид Орхон-Онги төсөл, Хэрлэн-Тооно төсөл зэрэг томоохон төслүүд яригдаж байгаа ч хэрэгжиж эхлээгүй байна. Тус төслүүд хэрэгжсэнээр усны нөөц багатай говийн бүсийг урт хугацаанд тогтвортой усаар хангах боломж бүрдэнэ. Түүнчлэн уул уурхай, хот суурин, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын усны хэрэгцээг хангах юм. Мөн сүүлийн жилүүдэд Тайширын усан цахилгаан станц, Дөргөнийн усан сан болон орон нутгийн олон жижиг усан сангууд ашиглалтад орж байна.

Цаашид Монгол Улсын усны аюулгүй байдлыг хангахын тулд сав газрын хэмжээнд төлөвлөлтийг боловсронгуй болгох, усны нөөцийг бодит цагийн мэдээллээр хянах, 2035 он гэхэд үйлдвэрийн усны хэрэглээний дор хаяж 50 хувийг дахин боловсруулсан усаар хангах нь чухал болоод байгаа юм.

Монгол Улсын усны нөөц нь тоон хэмжээгээр харьцангуй хангалттай мэт боловч газарзүйн хувьд жигд бус тархалт, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, үйлдвэрлэлийн өсөлтөөс шалтгаалан усны аюулгүй байдал олон сорилттой нүүр тулж байна. Усны компакт хөтөлбөр зэрэг томоохон хөрөнгө оруулалт нь зөвхөн Улаанбаатар хотын усны хангамжийг бэхжүүлэхээс гадна усны дахин ашиглалт, үр ашигтай менежмент, тогтвортой хэрэглээний шинэ тогтолцоог бүрдүүлэх суурь болж байгаа юм. Цаашид усны нөөцийг хамгаалах, бохирдлыг бууруулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, иргэн бүрийн усны хэмнэлттэй хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн хамгийн чухал зорилтуудын нэг хэвээр байх ёстой.

Tags: topposttrendnews
ShareTweet
nogoon.mn

nogoon.mn

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English