Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Байгаль хамгаалал “томчуудын асуудал” биш

Байгаль хамгаалал “томчуудын асуудал” биш

Green development by Green development
May 11, 2026
in Uncategorized @mn, Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

Баасан гарагт би маргаашийн талаар бодох дургүй. Тэр тусмаа албан ажилтай холбоотой бол бодол санааг бүр ч хүндрүүлж орхидог билээ. Харин энэ удаа сэтгүүлч надад өнгөрсөн бямба гарагийн нэгэн сонирхолтой үйл явдлаас сурвалжилга бэлтгэх даалгавар оногдсон юм.

Бямба гараг. Өглөөний 11 цаг. Битлзийн хөшөө буюу бидний нэрлэж заншсанаар “фоантам” дээр ирлээ. Улаан, цэнхэр, улбар шар… өнгө алагласан хантааз бүхий талбай дүүрэн хүүхэд, залуус намайг угтах нь тэр. Зохион байгуулагчдыг нь сурагласаар очтол ахлах ангийнх болов уу гэмээр хүүхдүүд угтлаа. Тэд надад “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээг угтсан хүүүхэд залуусын нөлөөлллийн арга хэмжээ болж байгаа” хэмээн танилцуулав. 

You might also like

Uncategorized @mn

Хамгийн олон үйлчлүүлэгчтэй нь Усны газар байлаа

May 8, 2026
Ногоон бодлого

СОР-17 бага хурал болоход 100 хоног үлдлээ 

May 8, 2026

Энд миний анзаарснаар 300 гаруй хүүхэд залуус цуглажээ. Тэд брошюр тарааж, мэдээлэл түгээж дор бүрнээ тун чиг завгүй ажиллана. Энэ нь арга хэмжээ хараахан эхлээгүй ч аян аль хэдийн өрнөж эхэлснийг илтгэнэ. Харин олон өнгийн хантаазны тухайд Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Скаутын холбоо, Монголын хүүхдийн зөвлөл, Зориг сан гээд олон байгууллагын төлөөлөл цугласныг илтгэж байлаа. 

Арга хэмжээг Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага (ДЗОУБ) санаачлан орон даяар зохион байгуулж байгаа аж. Энэ талаар ДЗОУБ-ын Хөрөнгө бүрдүүлэлтийн захирал Д.Мягмарцэрмаа:

“Бид үйл ажиллагаандаа хүүхэд залуусын оролцоо, тэдгээрийн санал санаачилгыг үргэлж тусгаж, шийдвэр гаргах түвшний асуудалд тэдний дуу хоолойг хүргэхийг зорин ажилладаг. Залуус зөвхөн үр дагаварыг хүртэгчид байхаас илүү шийдэлд хүрэхэд санал санаачилга гаргагч байгаасай гэж хүсдэг. Энэ ч утгаараа COP17 хурлыг угтсан нөлөөлллийн ажлыг орон даяар гуравдугаар сараас эхлэн зохион байгуулж байна”

хэмээсэн юм. 

 

Нээлтийн тайзнаас цааш хэд алхаад зөрж өнгөрөх хүн бүрийн гарт тараах материал атгуулж, ямар нэг зүйлийг аминчлан хэлэх охинтой таарсан юм. Түүнийг Нандин-Эрдэнэ гэдэг. 16 орчим насны шавилхан биетэй энэ охиноос би “амархаан” асуултдаа энгийн л хариулт авах зорилготой очсон. Харин түүний хариулт намайг хэдхэн хормын өмнөх бодлоосоо бага зэрэг ичихэд хүргэсэн юм.

-“Байгалиа хамгаалах нь ямар үйлдлээс эхэлнэ гэж чи боддог вэ?”

-“Байгаль орчин, эх дэлхий гээд ер нь аливааг хайрлах, хамгаалахын тулд эхлээд түүнийгээ бас асуудлаа танин мэдэх хэрэгтэй. Мэдлэггүй бол шийдэл гэж байхгүй шүү дээ” гэж тэр хариулсан. Үнэндээ би мод тарих, усаа гамтай хэрэглэх гэхчлэн олон хүний хэлдэг л хариултыг дотроо төсөөлж асуусан юм.

-”Тэгвэл хэрхэн мэдлэгтэй болох вэ” гэж нэмж асуухад тэрбээр

-“Бид нөлөөллийн ажлынхаа хүрээнд есөн аймаг, дөрвөн дүүрэгт судалгааны ажил хийж байна. COP17-оос өмнө судалгаагаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Судалгаанд цөлжилт, хөрсний бохирдол, байгаль орчны асуудлууд өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа болон тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэх агуулгыг багтаасан”

гэсэн хариултыг өгсөн юм.Түүний ярьсан судалгааны ажлын баг бүхэлдээ өсвөр үеийнхэн, залуусаас бүрджээ. Түүний хэвлүүхэн бөгөөд ухаалаг хариулт надад “Залуу үе өөр болсон шүү” гэдэг үгийг батлах шиг санагдсан.

Сэтгүүлчид дундаа би залууд тооцогдоно. Харин надаас дүү үеийнхэн дунд миний мэдэхгүй бас нэгэн “шинэ” үзэл бодол, санал санаачилга төрөн гарч, өсөн бойжиж байгааг энэ өдрийн арга хэмжээ харуулсан нь энэ. 

Байгаль орчин бол “томчуудын асуудал” биш гэдгийг ингэж гүн бат ухамсарласан залуу үе гарч ирж байхад “Би ч бас энэ асуудлыг шийдэхийн тулд юу хийж чадах билээ” гэсэн бодол өвөрлөсөөр Битлзийн талбайгаас харьлаа.

 

Tags: topposttrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English