Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Ногоон хиймэл дагуулын эрэлд

Ногоон хиймэл дагуулын эрэлд

nogoon.mn by nogoon.mn
September 29, 2026
in Uncategorized @mn
0

ЗХУ 1957 оны аравдугаар сарын 4-ний өдөр анх удаа сансарт Спутник-1  хиймэл дагуул хөөргөснөөс хойш сансрын техник технологи хурдацтай хөгжиж, хүн төрөлхтнийг сансраас ажиглах хиймэл дагуулын тоо өдгөө 15 мянгыг давжээ. Нэг оронтой тоогоор хэмжигддэг байсан хиймэл дагуул хөөргөх хурд гэхэд л арав дахин өссөн байна. Хөгжил дэвшлийн энэ том давлагааны ард нүдэнд үл үзэгдэх, дэлхийн уур амьсгалд авчрах эрсдэл чимээгүй бүрэлдэж байна. 

You might also like

Ногоон дэлхий

Нөмрөгт юу үлдсэн, юу эргэж сэргэх, юу үүрд алдагдсан бэ

November 6, 2026
Аялал жуулчлал

Баянзаг, Хустай дэлхийн шилдэг 100-д багтлаа

October 30, 2026

Технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар хиймэл дагуул улам авсаархан, өндөр чадамжтай, хямд төсвөөр бүтдэг болсон ч ашиглах хугацаа нь ердөө 5-10 жилээр хязгаарлагдах болов. Сансрын тойрог замд замбараагүй, хэт их хог хаягдал хуримтлуулахгүйн тулд насжилт нь дууссан төхөөрөмж, хиймэл дагуулыг агаар мандалд зориудаар оруулж, шатаах замаар асуудлыг шийдвэрлэдэг аж. Тэгвэл сансрын уудмаас өндөр хурдтайгаар агаар мандалд орж ирэхэд хиймэл дагуулын гадаргуу маш их халсны улмаас шатаж, түүний бүтэц дэх металл, органик материалууд химийн идэвхтэй жижиг тоосонцор болон задардаг. 

Тухайлбал, хуванцар болон нүүрстөрөгчийн нийлмэл материалууд нь мод, нүүрс түлэхэд үүсдэг нарийн тортогтой ижил хар нүүрстөрөгчийн тоосонцор үүсгэнэ. Эдгээр тоосонцор нь химийн бүтцээсээ хамааран нарны гэрлийг сарниулах эсвэл дулааныг шингээн авч, хэт ягаан туяаг өөртөө хуримтлуулах зэргээр нарны гэрлийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ.  

Хамгийн аюултай нь эдгээр хүнд металл болон хар нүүрстөрөгчийн тоосонцрын холимог нь агаар мандлын стратосферийн давхаргад хуримтлагдаж байгаа явдал юм.

Стратосфер нь агаарын маш тогтвортой урсгалтай тул нэгэнт нэвтэрсэн бохирдол доош уналгүй удаан хугацаанд хадгалагддаг.

Ингэснээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, озоны давхаргын сийрэгжилт зэрэг экосистемийн томоохон эрсдэлүүд үүсэх нөхцөл бүрдэж байна.

Тогтвортой хөгжил, ногоон ирээдүйн замаар алхахаар тэмүүлж буй дэлхий нийтэд энэхүү асуудал том сорилт болоод буй. Тиймээс дэлхийн сансрын компаниуд, Засгийн газрууд сансрын технологид шинэчлэл хийхдээ зөвхөн хямд, хурдан байдалд анхаарал хандуулахаас гадна экологийн ул мөрийг нь тооцож эхлэх шаардлага үүслээ. Тухайлбал, пуужингийн түлшний сонголт, хиймэл дагуулын үйлдвэрлэлд ашиглах материалын бүтэц болон дахин ашиглах боломжийг шинэчлэх зэрэг цогц бодлого дутагдаж байна. 

Сансарт тэмүүлсэн хүн төрөлхтний хүсэл эрмэлзэл агаар мандалд хар ул мөрөө үлдээхээс өмнө ногоон стандарт руу шилжих цаг нэгэнт иржээ.

Эх сурвалж:
https://salatainstitute.harvard.edu/burning-satellites-in-the-stratosphere-emerging-questions-for-climate/

Tags: topposttrendnews
ShareTweet
nogoon.mn

nogoon.mn

Next Post
Богдхан ууланд анх удаа экологийн гарц байгуулна

Богдхан ууланд анх удаа экологийн гарц байгуулна

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English