Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт

“Их говийн манаач” баримтат кино олон улсын наадмаас шагнал хүртлээ

Green development by Green development
May 6, 2026
in Уур амьсгалын өөрчлөлт, Ховор ан амьтан
0

“Эгүүр Ньюс” агентлаг, найруулагч Э.Ган-Очирын хамтран бүтээсэн “Их говийн манаач”  баримтат кино анхдагч экосистемийг шинжлэх ухаан, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсон тул Болгарын “Алтан феми” кино наадмаас “Алтан Мазаалай” шагнал хүртэхээр болжээ. Энэ жил тус наадамд дэлхийн 130 орны 9600 гаруй бүтээл өрсөлдсөн байна.  

“Их говийн манаач” кинонд Их говийн дархан цаазат газрын экосистем, тэр дундаа нэн ховор мазаалай баавгайн амьдрах орчин, түүнийг хамгаалан үлдээхээр тэмцэж буй байгаль хамгаалагч, эрдэмтдийн тэмцлийг харуулдаг.

Мазаалай нь зундаа +46 хэм халж, өвөлдөө -34 хэм хүйтрэх байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгал бүхий говь цөлийн экологийн хүнд нөхцөлд амьдардаг цорын ганц хүрэн баавгай гэдгээрээ онцлог. Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээр зөвхөн Монголын говиор нутагтай энэ амьтны тоо толгой ердөө 50 орчим бүртгэгдсэн.

You might also like

Ногоон бодлого

Б.ОЮУНСАНАА: Модыг онцлогт нь тохирсон зөв байршилд тарих нь чухал

April 30, 2026
Ховор ан амьтан

Тарбозавр батаар “нутаг буцна”

April 22, 2026

Их Говийн Манаач | The Guardian of the Great Gobi

Кино багийнхан нэг жилийн хугацаанд 10 гаруй удаа хүн амьдардаггүй Говийн их дархан цаазат газрыг зорьсны эцэст мазаалай баавгайн гурван минутын үнэ цэнтэй дүрсийг хальсанд буулгаж чадсан байна.

“Их говийн манаач” баримтат кино 2025 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд өнгөрсөн сард БНСУ-ын Пусаны кино наадмыг нээж байсан билээ. Киног Байгаль орчин, уур амьсгалын яамны өөрчлөлтийн яамны захиалгаар бүтээж продюсероор “Эгүүр Ньюс” агентлагийн эрхлэгч Ж.Мядагбадам, зохиолчоор залуу сэтгүүлч М.Тэнгис ажиллажээ.

Болгарын Софи хотноо зохион байгуулдаг “Алтан феми” кино наадамд Монгол Улсаас найман бүтээл оролцсоноос найруулагч Э.Ган-Очирын  “Их говийн манаач”, найруулагч Г.Бямбасүрэнгийн “Хувь заяа”, найруулагч Т.Алтанхуягийн “Хөх тавилан”, найруулагч Д.Галбаярын “Эмэгтэйн кэйс” гэсэн дөрвөн бүтээл тус тусын  ангилалд шагнал хүртэхээр шалгарсан байна.

Tags: topposttrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English