Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Аялал жуулчлалын “шинэ” татах хүч

Аялал жуулчлалын “шинэ” татах хүч

Green development by Green development
May 7, 2026
in Аялал жуулчлал, Ногоон бодлого, Ногоон эдийн засаг
0

Сүүлийн үед дэлхийн аялал жуулчлалын салбарт  “шувуу ажиглах” шинэ чиг хандлага хүчээ авч эхэллээ. Шувуу ажиглах аялал нь шувуудын төрөл зүйл, зан төлөвийг ажиглахын зэрэгцээ байгальд суурилсан амралт, танин мэдэхүйн туршлага олгодог эко аяллын төрөл юм.

Дэлхий дээр нүүдлийн шувуудын найман гол зам бий. Үүнээс Зүүн Ази-Австралийн зам, Төв Азийн дотоод зам, Баруун/Евразийн зам гэсэн гурван зам манай орноор дайран өнгөрдөг. Энэ нь Монгол орныг нүүдлийн шувуудын хувьд стратегийн чухал бүс болгоод зогсохгүй дэлхий дээрх 1800 орчим зүйлийн нүүдлийн шувуудын 340 гаруй нь ирдэг байна. Эдгээр шувууд нь хаврын улиралд буюу хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн дулаан орноос ирж намар аравдугаар сард буцдаг. Хэрвээ Монголд шувуу ажиглах аяллыг зохистой хөгжүүлж чадвал аялал жуулчлалын богино улирлыг ийнхүү хавар, намрын саруудаар тэлэх боломжтой юм. 

You might also like

Ногоон бодлого

“Хамааралд” орсон хүлэмжийн аж ахуй  

May 6, 2026
Uncategorized @mn

“Шинэ яндан”-гийн эргэн тойронд

May 7, 2026

2025 оны байдлаар Монгол Улсын ДНБ-ий 7.8 хувийг аялал жуулчлалын салбар дангаараа бүрдүүлжээ. Энэхүү дүнгээс аялал жуулчлалын салбар хэдийн эдийн засгийн чухал эх үүсвэрийн нэг болсныг харж болно. Шувуу ажиглагчид нь ихэвчлэн өндөр боловсролтой, байгаль хамгаалалд анхаардаг, дунджаас дээш орлоготой аялагчид байдаг тул тухайн орон нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь ердийн жуулчдаас 4.5 дахин их байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, энэ аяллыг нэгж жуулчнаас орох орлогыг бодитоор өсгөх боломжтой салбар гэж харах боломжтой.

Шувуу ажиглах аялал ихэвчлэн алслагдсан нуур, намгархаг газар болон тусгай хамгаалалттай газруудад түшиглэдэг. Учир нь шувуудыг тайван ажиглах, амралт чөлөөт цагаа өнгөрөөх таатай бүс нутгийг сонгох нь аялал сонирхогчдын хувьд нэн чухал асуудал болдог байна. Энэ нь тусгай хамгаалалттай газрууд, орон нутгийн хөгжлийг дэмжихэд шаардлагатай санхүүжилтийн мөнгөн урсгалыг оруулах асар их боломж юм. Мөн орон нутгийн иргэдэд хөтөч хийх, унаа болон байр сууцаар хангах замаар нэмэлт орлого олох боломжийг ч бүрдүүлнэ. Шувуудын зүйл баялаг ихтэй орон бүр өөрсдийн онцлогт таарсан шувуу ажиглах аялал жуулчлалын салбараа хөгжүүлж байна.

Энэ чиглэлийн томоохон төлөөлөгч Балба улсын Читван үндэсний паркаар аялж буй жуулчид тухайн бүс нутгийн бодит орлогод жилд дунджаар 84 сая ам.долларын хувь нэмэр оруулдаг гэсэн тооцоо бий. 

Манай орны хувьд сүүлийн 20 гаруй жил шувууны аялалыг хөгжүүлэх талаар ярьж байгаа ч өнөөдрийн байдлаар жуулчдад энэ төрлийн аялал санал болгодог газаргүй байна. Шувуу ажиглах аяллын гол онцлог нь заавал тусгайлан бэлтгэгдсэн хөтөч, тайлбарлагч хэрэг болдогт оршино. Мөн хөтөч зөвхөн шувуудыг ангилж, таньж чаддаг байхаас гадна аль болох олон зүйлийн ховор шувуудын байршлыг сайн мэддэг байх нь чухал. Үүнээс гадна шувуу ажиглахад зориулсан тусгай нуувч, ажиглалтын цэгүүдийг ч хангалттай байгуулах хэрэгтэй. Гэхдээ эдгээрийг зөв системтэй хөгжүүлж чадвал богино хугацаанд шийдвэрлэж болох хүчин зүйлс юм. 

Шувуу ажиглах аялал бол бага зардлаар өндөр орлого олох боломжтой салбар. Монголын тэнгэрээр жил бүр нисэн өнгөрдөг шувууд хэдэн саяар тоологдоно. Харин бид үүнээс хэдэн саяын орлого олж болох вэ?

У.Анхцэцэг

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English