Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Газар эх илүү ихийг өгдөг

Газар эх илүү ихийг өгдөг

nogoon.mn by nogoon.mn
September 25, 2026
in Ногоон бодлого
0

Газрын доройтлыг нэг удаагийн аян зарлаж шийдсэн улс дэлхийд үгүй. Харин доройтлын шалтгааныг зөв оношилж, оновчтой бодлого тодорхойлж, нийтээрээ тууштай хөдөлмөрлөсөн улс орнууд л доройтлоос сэргэлтэд чиглэж чадсан. Ийм бахархам жишээ дэлхийд олон бий. Доройтсон газрыг сэргээхэд зарцуулсан нэг ам.доллар 7-30 ам.долларын эдийн засгийн өгөөж авчрах боломжтой. Мөн хүний үйл ажиллагаанаас үүдэн доройтсон тариалангийн талбайн ердөө 10 хувийг сэргээхэд жил бүр 154 сая хүний хүнсний хэрэгцээг хангах хэмжээний ургац нэмж хураана.

НҮБ-ын танилцуулж буй энэ тооцооллоос та газар эх ямар өгөөмөр болохыг мэдэрч буй биз ээ. Газар эхээ хайрлах тусам тэр бидэнд илүү ихийг өгдөг. Түүнд зориулсан сэтгэл бүрийн хариуд тэр илүү томоор хариу мишээдэг билээ.

You might also like

Ногоон бодлого

Тогтвортой ирээдүйн дөрвөн бэрх

September 9, 2026
Ногоон бодлого

Тэжээвэр амьтны өмнө хүлээх бидний үүрэг

August 21, 2026

Хятад

Төлөвлөгөөт талбайгаас хальсан эерэг үр дүн

Шар мөрний сав дахь Лоессын өндөрлөг XX зууны сүүл гэхэд дэлхийн хамгийн хүчтэй элэгдсэн газрын нэг болоод байв. Орон нутгийн иргэд налуу газрыг нь хагалан тариалан эрхлэхийн зэрэгцээ бэлчээрийн даац нь туйлдаа хүрснээс Лоессын өндөрлөг “нурж” байлаа. Ийм нөхцөлд хур тунадас ч “нэрмээс” болно. Газрын доройтол ийн туйлдаа хүрч, хүнсний хомсдол, ядуурлаар үргэлжилсэн нь хэдхэн жилийн дотор өрнөсөн үйл явдал байсангүй. Харин олон зуун жил үргэлжилсэн хэт их ашиглалтын үр дагавар байв. Иймд Хятад улс олон зууны “гэм”-ээ цайруулахаар Дэлхийн банктай хамтран нэгэн төсөл хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд налуу газрыг шаталсан тариалангийн талбай болгох шийдэл хэрэгжүүлсэн нь тун мэргэн санаа байв. Үүнээс гадна бэлчээрийн талбайг хязгаарлах, өвс, бут, модыг байгалийн аясаар нөхөн ургуулах, ус хуримтлуулах жижиг байгууламж барих зэрэг цогц арга хэмжээг ч хэрэгжүүлжээ.

1994-2005 онд хоёр үе шаттай хэрэгжсэн эл төслийн үр дүнд 2.5 сая гаруй хүний амьжиргаа дээшилж, өрхийн нэг хүнд ногдох орлого бараг гурав дахин нэмэгджээ.

Мөн төслийн хоёрдугаар шатанд олон наст ургамлын бүрхэвч 17 хувиас 34 хувь болж өссөн байна. Хамгийн чухал нь Шар мөрөнд цутгах хурдас жилд 100 сая гаруй тонноор буурчээ. Энэ бол нөхөн сэргээлтийн эерэг нөлөө төслийн талбайгаас давж болдгийн тод жишээ юм.

Нигер

Тариаланчдын энгийн шийдлээс дэлхийд дуулгах туршлага

Нигерийн тариаланчид хөрсөн дор амьд үлдсэн модны үндэс, хожуулын найлзуурыг тайрч устгалгүй, хамгийн эрүүл мөчрийг нь сонгон хамгаалж ургуулдаг “шидэт” аргатай. Иймд тус улс тариаланчдын удирдлага дор байгалийн нөхөн сэргэлтийг эрчимжүүлэхэд өнөөг хэр нь онцгой ач холбогдол өгдөг. Заавал өндөр үнэ өртөг төлж суулгац тариалах шаардлагагүй. Тариаланчдынхаа ачаар Нигер улс хөрсний халалтыг бууруулж, салхины элэгдлийг сааруулж чаджээ.

Тус улсын Маради, Зиндерийн бүсэд яг энэ аргаар дор хаяж таван сая га газрыг нөхөн сэргээсэн байна.

Өвөг дээдсээс өвлөн үлдсэн арга ухаан инновац, шинэ технологитой эн зэрэгцэх үнэ цэнтэй гэдгийг энэ жишээ нотолдог. Нигер улс энэ аргыг үндэсний бодлогоор дэмжихийн тулд 2020 онд тусгай зарлиг гаргаж, хамгаалан ургуулсан мод, бутаа эзэмших тариаланчдын эрхийг баталгаажуулжээ. Ингэснээр тариаланчдын мод, бутны байгалийн нөхөн ургалтыг хамгаалж, арчлан ургуулах эдийн засгийн сонирхол нэмэгдсэн байна.

Этиоп

Коста Рика Узбекистан Бэлчээртээ амралт өгсөн этиопчуудын үр дүн

Тус улсын Тиграй, Амхара мужийн туршлага бэлчээрийг хэсэг хугацаанд “амраах” нь нөхөн сэргэлтийн хүчирхэг арга болохыг нотлон харуулдаг. Нутгийн иргэд доройтсон бэлчээрээ улирлаар, бүр хэдэн жилээр амраах тохиолдол ч бий. Энэ хугацаанд малын хөлөөс чөлөөлсөн газар орноо тэжээл хадаж авах горимд шилжүүлнэ. Мөн чулуун болон шороон далан, шаталсан байгууламжаар ус, хөрсийг нь тогтоох арга хэмжээг авна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр ийм хамгаалалтын аргыг хорь гаруй жил хэрэгжүүлснээр доройтсон газрын томоохон хэсэг нь эргэн сэргэжээ. Тиграйн хөрсөнд хийсэн судалгаагаар энэ аргаар хамгаалж тордсон талбайн хөрсний органик нүүрстөрөгч хамгаалалтгүй нийтийн бэлчээрийнхээс 64 хувиар өндөр болох нь тогтоогдсон байна.

Коста Рика

“Нөхөн сэргээгчид”-ийг урамшуулах нь байгалиа хайрлах хэлбэр мөн

Коста Рика экосистемийн үйлчилгээний төлбөрийн тогтолцоог үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн анхдагч улсуудын нэг юм. Байгаль, экосистемээр дамжуулан нийгэм, эдийн засагт үр өгөөж бүтээнэ гэдэг угаас үнэлэх ёстой үйл хэрэг билээ. Газраа хамгаалсан газрын эзэн, иргэн, аж ахуйн нэгжид урамшуулал олгох тогтолцоог тус улс 1996 онд Ойн тухай хуультай болсноор бий болгож чаджээ. Хуульд нүүрстөрөгч шингээх, усны сав газрыг хамгаалах, биологийн олон янз байдал болон байгалийн үзэмжийг хадгалах дөрвөн үйлчилгээг эдийн засгийн үнэ цэнтэй хэмээн хүлээн зөвшөөрч, газар эзэмшигчдийг ойгоо хамгаалж, сэргээснийх нь төлөө урамшуулна. Энэ туршлагаас өөр олон улс суралцсаныг тодотгох нь зүйтэй.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн 2019 оны мэдээллээр Коста Рикагийн ойн бүрхэвч 53 хувиас давж, газар нутгийн дөрөвний нэг орчим нь хамгаалалтад оржээ.

Ойн бүрхэвч 1995 онд 25 хувь хүртэл буурч байсан ч 1997 оноос хэрэгжүүлсэн экосистемийн үйлчилгээний төлбөрийн хөтөлбөр, ойн хамгаалалтын хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын үр дүнд ойгоор бүрхэгдсэн газар нутгийн хэмжээ нь 20 гаруй жилийн дотор хоёр дахин тэлсэн байна. Энэ бол байгаль хамгаалах зорилгыг хүмүүсийн орлоготой холбож чадвал нөхөн сэргээлт улсын хэмжээнд үр дүн өгч чаддагийн бодит жишээ юм.

Узбекистан

Аралын хатсан ёроолд заг нутагшуулах санаачилга

Арал тэнгисийн хатсан ёроолд ургамал ургах бараг боломжгүй. Учир нь давсжилт, эрс тэс температур, тоос тоосонцор байгалийн нөхөн ургалтыг хязгаарладаг. Мөн хур тунадас ч тэнд бага ордог. Ийм нөхцөлд заг мод тарих санаачилга бол жинхэнэ зориг юм. Арал тэнгис бүхэлдээ ширгээгүй ч Узбекистаны нутаг дахь хатсан ёроол 2.7 сая га талбайг хамардаг. Өдгөө тус улс “Ногоон Арал тэнгис” санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй. 2025 оны эцсийн байдлаар уг санаачилгын хүрээнд 823 мянган загийг 658.2 га талбайд тарьжээ. Энэ бол таван жилийн үр дүн. Загийн гүн үндэс элсийг тогтоож, салхины хурдыг бууруулан, давс, химийн үлдэгдэл агаарт дэгдэхийг сааруулдаг байна. Энэхүү санаачилга “Аралын хямрал”-ыг бүрэн шийдэж чадахгүй ч хүний үйл ажиллагаанаас үүссэн экологийн сүйрлийн хор уршгийг байгальд тохирсон ургамлын төрөл зүйлээр, шинжлэх ухаанчаар бууруулах боломжтойг дэлхий дахинд харуулж буй билээ.

Tags: topposttrendnews
ShareTweet
nogoon.mn

nogoon.mn

Next Post
Цэнхэр алтаа хамгаалах шинэ эрин

Цэнхэр алтаа хамгаалах шинэ эрин

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English