Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Р.Мөнхтуяа: ХАА-н салбарт тогтвортой хөгжлийг түүчээлнэ

Р.Мөнхтуяа: ХАА-н салбарт тогтвортой хөгжлийг түүчээлнэ

nogoon.mn by nogoon.mn
August 8, 2026
in Ногоон бодлого
0

“Эдийн засаг, ажиллах хүчний тулгуур багана болсон хөдөө аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлэх нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хамгийн чухал алхам” хэмээн ХААН Банк тодорхойлж байна. Тус банкны тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих зээлийн багц жилээс жилд өсөж байгааг банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас баталсан Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ийг хэрэгжүүлэхэд ХААН Банк хэр идэвх санаачилгатай ажиллаж байна вэ?
Харилцагчдынхаа бизнесийг ногооруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих зорилгоор бид эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын таван төрлийн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгож байна. Мөн цахилгаан тээврийн хэрэгсэл, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэх тоног төхөөрөмж, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа худалдан авахад зориулсан хэрэглээний зээл ч манайд бий.
ХААН Банкны хувьд, Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын 52 хувийг бий болгож байгаа хөдөө аж ахуйн салбарт онцгойлон анхаардаг. Энэ хүрээнд тогтвортой хөдөө аж ахуйг цогцлоох төсөл хөтөлбөрийг төр засаг, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсээр байна.
Манай ногоон зээлийн багц 2025 оны эцэст 1.12 их наяд төгрөг байсан бол энэ оны эхний хагас жилд 1.54 их наяд төгрөгт хүрч, 33.5 хувиар өссөн. Ингэснээр бид Монголын арилжааны банкуудын 2.89 их наяд төгрөгөөр хэмжигдэх ногоон зээлийн багцын 52 хувийг дангаар бүрдүүлж байна. Тэр дундаа банкны тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих зээлийн багц 2025 оны эцсээс 6.25 хувиар нэмэгдсэн нь онцлох өсөлтүүдийн нэг байлаа. Өнөөдрийн байдлаар ХААН Банкны хөдөө аж ахуйн зээлийн багц 1.4 их наяд төгрөгт хүрсний дийлэнх нь үр тариа, нооc ноолуур, мах, сүүний салбарт чиглэж байна.
Үүнээс гадна бид Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудаас 157.5 сая ам.долларын эх үүсвэр татан төвлөрүүлээд байна.

You might also like

Ногоон бодлого

КОП17: Сайн цагийн төвөргөөн айсуй

August 9, 2026
Ногоон бодлого

Н.Учрал: Амлалтаас шийдэл, шийдлээс хэрэгжилт хүртэлх манлайлал

August 8, 2026

Арилжааны банкуудын 2.89 их наяд төгрөгөөр хэмжигдэх ногоон зээлийн багцын 52 хувийг ХААН Банк дангаар бүрдүүлж байна

ХААН Банк хөдөө аж ахуйн салбарыг онцлон дэмжиж буйн шалтгаан юу вэ?
Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртөг ДНБ-ий 8.9 хувийг эзэлж байгаа бол хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт нийт экспортын орлогын 5.3 хувийг бүрдүүлдэг. Нийт ажиллах хүчний 26.7 хувь нь энэ салбарт ажиллаж байна. Газар нутгийн 85.7 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газарт хамаарч байна. Эндээс хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийн гол хүч, хөдөлмөр эрхлэлт, хүнсний аюулгүй байдлын чухал эх үүсвэр болж байгаа нь тод харагдана. Гэсэн ч экспортын орлогыг аваад үзэхээр чамлахаар дүн харагддаг.
Тиймээс хөдөө аж ахуйн салбарыг дэмжих нь маш олон айл өрхөд эерэг тусгалаа үзүүлнэ. Энэ салбарт маш том ирээдүй бий. Харин тэр ирээдүй нь илүү тогтвортой, ногоон байгаасай гэж бид бүхэн хүсэж байна. Хөдөө аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай. Иймд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх чиглэлд санхүүжилт олгох нь салбарын өсөлтийг түүчээлэх хамгийн оновчтой дэмжлэг юм. Мөн үр нөлөөг хэмжих, тайлагнах нь чухал асуудлын нэг. Энэ тал дээр манай банк мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэд хэдэн туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа.

Тэгвэл хөдөө аж ахуйн чиглэлийн зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийг уян хатан болгох тал дээр ямар зохицуулалт хийж байна вэ?
Бид өнгөрсөн оноос хөдөө аж ахуйн кластерийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хөгжүүлж харилцагчдадаа санал болгож байна. Эдгээр зээл нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлчилгээний нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хоорондын харилцаа, гэрээ хэлцэл, мөнгөн урсгал, төлбөр тооцоо, үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт болон экспортын үйл ажиллагаатай уялдсанаараа давуу талтай. Мөн хүү багатай, барьцаа хөрөнгийн уян хатан нөхцөлтэйгөөс гадна салбарын онцлогоос хамааран зээлийн хугацаа харьцангуй урт. 36 хүртэлх сараар зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ч боломжтой.
ХААН Банкны хувьд, 2025 оноос эхлэн хөдөө аж ахуйн кластерийг бий болгох, кластерийн санхүүжилтийн талаарх харилцагчдынхаа мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, давуу тал, хүртэх өгөөжийг танин мэдүүлэх үүднээс олон төрлийн сургалт, нэвтрүүлэг, сошиал контент зэргийг бэлтгэн гаргасан. Түүнчлэн өртгийн сүлжээнд нэгдэх, хамтрах түнш байгууллагаа олох, тогтвортой бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ хэлцэл хийх, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл авах “Khan Business” аппликэйшнийг хөгжүүлээд байна.

Энэ онд ногоон болон нийгмийн зээлийн багцаа нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн

Харин хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний анхан шатны оролцогч болох малчдад бид Хариуцлагатай нүүдэлчин, Тогтвортой ноос ноолуурын стандарт хангасан ногоон зээл зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон ажиллаж байна. Эдгээр нь малчид мал аж ахуйн бизнесээ тогтвортой эрхлэх, тэдний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн.

Хөдөө аж ахуйн салбар кластераар хөгжсөнөөр ямар үр дүн гарна гэж та үзэж байна вэ?
Малчид тогтмол орлоготой болж амьжиргаа нь дээшилнэ. Хоршоодын үйл ажиллагаа өсөн нэмэгдэж, банк-үйлдвэрлэгч-малчдын хоршоо хооронд бат бөх уялдаа холбоо бий болно. Үйлдвэрлэгчдийн хувьд, түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй болж, түүхий эдийн дутагдалд орохгүй байх, үнийн өөрчлөлтөд өртөх эрсдэл буурах, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэн үйлдвэрлэгч улс болоход томоохон түлхэц болно гэж итгэж байна. Цаашлаад баялаг бүтээгчдийн гаднын зах зээлд өрсөлдөх боломж ч илүү өргөн хүрээнд нээгдэнэ гэж бодож байна.

Tags: topnewstoppost
ShareTweet
nogoon.mn

nogoon.mn

Next Post
КОП17: Сайн цагийн төвөргөөн айсуй

КОП17: Сайн цагийн төвөргөөн айсуй

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English