Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Auto Draft

Дипломоос илүү үнэ цэнтэй ур чадварууд

Green development by Green development
June 16, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий, Ногоон технологи
0

Их сургуулийн диплом амьдралын баталгаа мэт үнэ цэнтэй байсан үе саяхан.  Харин өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дэх хандлага өөрчлөгдөж, ажил олгогчид сайн сургууль төгссөнийг бус, ур чадвартай нэгнийг илүүд үнэлэх болжээ.

Технологи хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед шинэ зүйлд суралцах хурд, дасан зохицох чадвар мөн харилцаа, багаар ажиллах чадвар, асуудал шийдвэрлэх арга барил, бүтээлч сэтгэлгээ зэрэг чадварыг байгууллагууд ажил горилогчоос нэн тэргүүнд шаардаж байна. 

You might also like

Ногоон бодлого

-20 градуст цэцэглэсэн мөрөөдөл

June 15, 2026
Ногоон бодлого

Бидний стрессийн жинхэнэ шалтгаан

June 12, 2026

Мөн англи хэл, дижитал хэрэглээ, хиймэл оюуны хэрэгслүүдийг ашиглах чадвар хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөж чадах бас нэгэн давуу тал болжээ. Их сургуульд эзэмшсэн мэдлэг хэдэн жилийн дараа хуучрах хандлагатай байдаг тул шинэ зүйлд суралцах чадвар, шинэ зүйлийг хүлээн авах хандлага, хурд ч бас үнэ цэнтэй чадварт тооцогдож байна.  

Гэхдээ энэ нь диплом хэрэггүй болсон гэсэн үг биш. Харин диплом дангаараа шаардлага хангахгүй болсныг илтгэнэ.  Ажил олгогчид дипломтой хүнээс илүү ур чадвартай, хариуцлагатай, тасралтгүй хөгждөг нэгнийг л хайж байна.

Тиймээс залуусын өмнө тавигдаж буй хамгийн том сорилт нь зөвхөн диплом авах бус, бодит амьдрал дээр үнэ цэн бүтээх чадвараа хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд амжилт олох эсэхийг диплом бус, тасралтгүй суралцах чадвар шийдэх цаг иржээ. 

Дипломоос илүү үнэ цэнтэй болсон 10 ур чадвар

Дипломоос илүүгээр зах зээлд шууд үнэ цэн бий болгодог ур чадваруудыг хөдөлмөрийн зах зээлийн судалгаанууд (World Economic Forum – Future of Jobs Report, LinkedIn Global Skills Report) харуулж байна.  

  1. Харилцааны ур чадвар
  • Үзэл бодлоо ойлгомжтой илэрхийлэх
  • Сонсох, ойлгох чадвар
  1. Асуудал шийдвэрлэх чадвар
  • Шинэ нөхцөлд оновчтой шийдэл олох
  • Шүүмжлэлтэй сэтгэх
  1. Англи хэлний чадвар
  • Олон улсын мэдээлэлд шууд хүрэх
  • Карьер өсгөх
  1. Дижитал ур чадвар
  • Компьютер, программ ашиглах
  • Цахим орчинд үр бүтээлтэй ажиллах
  1. Хиймэл оюун ухааны хэрэгсэл ашиглах чадвар
  • AI-г зөв ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх
  • Мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх
  1. Багаар ажиллах чадвар
  • Бусадтай хамтран зорилгод хүрэх
  • Санал зөрөлдөөнийг зөв шийдвэрлэх
  1. Дасан зохицох чадвар
  • Өөрчлөлтөд хурдан суралцах
  • Шинэ орчинд ажиллах
  1. Цагийн менежмент
  • Ажлаа эрэмбэлэх
  • Хугацаандаа амжуулах
  1. Тасралтгүй суралцах чадвар
  • Өөрийгөө байнга хөгжүүлэх
  • Шинэ мэдлэг эзэмших хүсэл эрмэлзэл
  1. Хариуцлага ба ажлын ёс зүй
  • Амласнаа биелүүлэх
  • Найдвартай, тогтвортой ажиллах
Tags: toppost
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English