Та тураадаг өнгө гэж сонсож байсан уу?
Дэлхий дахинд хүмүүсийн 50-85 хувь нь биеийн жин болон гадаад төрхөндөө сэтгэл ханамжгүй байдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл биеийн жин, сэтгэлзүйн байдалд гол нөлөө үзүүлдэг дараах гурван өнгийг онцолж байна.
Саарал өнгө хоолны дуршил бууруулна. Хүний тархинд саарал өнгө нь хөгцөрсөн, муудсан, эсвэл хортой хүнсийг сануулдаг тул далд ухамсартаа төвөгшөөж эхэлдэг байна. Саарал өнгөтэй таваг, эсвэл саарал ханатай өрөөнд хоол идэхэд хоолны өнгө үзэмж, шинэлэг байдал нь бүдгэрч, амтгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Иймд хоолны аяга, таваг зэргээ саарал өнгөтэйг сонгосноор их идэх хүслээ бууруулах боломжтой аж.

Харин улаан өнгө өлсгөлөн мэдрэмж төрүүлдэг. Бидний сайн мэдэх KFC, McDonalds зэрэг брэндийн лого улаан өнгөтэй байдгийн цаадах бяцхан нууц нь энэ ажээ. Судалгаагаар түргэн хоол хэрэглэх нь таргалах эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг нь тогтоогджээ .

Стресстэй үед тархи тайвшрахын тулд допамин ялгаруулахыг эрмэлздэг тул хүмүүс чихэрлэг, тослог, калори ихтэй хоол хүнс рүү илүү тэмүүлдэг. Энэ нь эргээд жин нэмэх шалтгаан болдог байна. Ногоон өнгийг нүд болон тархи хамгийн амархан буюу хэт ачаалалгүйгээр хүлээж авдаг. Тиймээс уур стрэссийг бууруулж, сэтгэл санааг тогтворжуулдаг байна.
“Forbes”-ын судалгаагаар ногоон байгууламж бүхий орчинд ажилладаг хүмүүсийн сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвар 26 хувиар өндөр байдаг гэсэн үр дүн гарчээ. Мөн ургамалгүй, хоосон оффисыг ногоон ургамлаар баяжуулахад ажилчдын бүтээмж 15 хувиар нэмэгдсэн байна.

Сонирхуулахад, хүмүүс бусад өнгөтэй харьцуулбал илүү олон төрлийн ногоон өнгийг ялгаж чаддаг. Мөн ногоон өнгө давамгайлсан орчинд өссөн хүүхэд илүү энэрэнгүй, тэвчээртэй хүн болдог ажээ.


