Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Тарбозавр батаар “нутаг буцна”

Тарбозавр батаар “нутаг буцна”

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
April 22, 2026
in Ховор ан амьтан
0

Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын хууль, шүүхийн байгууллага 10 жил “хэлэлцсэн”-ий эцэст хулгайд алдагдсан үлэг гүрвэлийн ясыг Монгол Улсад хүлээлгэн өгөхөөр боллоо. Уг олдвор нь 70 сая жилийн тэртээ амьдарч байсан Тарбозавр батаарын яс бөгөөд Монгол Улсад авч ирсний дараа Байгалийн түүхийн музейд дэлгэн олон нийтэд үзүүлэх ажээ.

Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны ажлын хэсэг энэ сарын 14-17-ны өдрүүдэд БНФУ-д ажиллахдаа тус олдворын төлөв байдалд нарийвчилсан үзлэг хийж, албан ёсоор хүлээн авах, тээвэрлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэжээ. 

Монгол Улсын хил, гаалийн хяналт шалгалт 1990-2000 оны үед сул байсан нь нууц биш. Энэ цаг үеийг далимдуулан Монгол Улсын иргэд гаднынхантай нийлж чухал өв соёлуудаа гадагш гаргаж, зарж борлуулах нь элбэг байжээ. Үүний нэг жишээ нь, хулгайд алдагдсан уг олдвор. Тодруулбал, Монголын говиос олдсон байх магадлалтай үлэг гүрвэлийн бүтэн ясыг Францын гаалийн байгууллага 10 жилийн өмнө саатуулсан юм. Энэ байгалийн өвийн араас Монгол Улсын Засгийн газар өдийг хүртэл хөөцөлдсөний эцэст эх орондоо буцаан авч ирэхээр болсон нь энэ.  

You might also like

Ховор ан амьтан

Талын эзэн: Цагаан зээр

April 8, 2026
Ховор ан амьтан

Тэмээний дээд өвөг Хавтгай

March 16, 2026

Сонирхуулахад, энэ хэрэгт Монголын нэг, мөн АНУ, Англи, Францын компаниуд оролцсон болохыг БНФУ-ын шүүх тогтоожээ. Уг олдворыг Монгол Улсаас гэрийн мод гэж мэдүүлж гаргаад Франц руу “Бразил байгалийн боржин чулуу” гэсэн хаягтайгаар усан онгоцоор тээвэрлэж байхад нь саатуулжээ. Мөн тус үлэг гүрвэлийн ясыг цэвэрлэж, тэмдэглээд худалдан борлуулахад бэлэн болгосон байжээ. Энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгээд нас барсан ч хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа юм.  

Түүнчлэн Монгол Улс АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар хил дамнуулан худалдаалсан Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авч ирэх ажил 2013 оноос эхэлсэн байдаг. Энэ хүрээнд нийт таван удаа татан авалт хийсэн бол энэ удаагийнх  БНФУ-аас авч ирж буйгаараа онцлог юм. 

Tags: topnewstrendnews
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Next Post

ОРЛОГОТОЙ, O₂-ТOЙ МОНГОЛ - КАРБОН ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English