Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлд хиймэл оюун нэвтрүүлнэ

Ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлд хиймэл оюун нэвтрүүлнэ

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
April 14, 2026
in Ногоон бодлого, Ногоон технологи
0

        Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төслийг албан ёсоор эхлүүллээ. Салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хүний эрүүл мэнд болон байгаль орчныг хамгаалах зорилготой энэхүү төсөл 2030 он хүртэл үргэлжилнэ. Төслийн хүрээнд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн үйлдвэрлэгчид болон салбарын мэргэжилтнүүдэд  сургалт, чадавхжуулах арг хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Төслийн гол зорилго нь уламжлалт химийн бодисын өндөр хэрэглээтэй аргуудыг “ногоон” технологиор солиход чиглэж байна.

Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлд:

You might also like

Ногоон бодлого

Б.Мөнхтамир: COP17-д 8-10 мянган зочин оролцох төсөөлөлтэй байна

April 13, 2026
Ногоон дэлхий

Хямрал ба гарц: Дахин боловсруулалтын алтан үе

April 13, 2026

Хиймэл оюун ба машин сургалт- Ширхэгтийн чанарыг хянах, ангилан ялгах болон үйлдвэрлэлийн явцыг оновчтой болгоход хиймэл оюуны алгоритмуудыг ашиглах

Байгалийн гаралтай тос авагч бодис- Синтетик угаагч бодисоос татгалзаж, дотоодын түүхий эд (ургамал, амьтны тос, хужир шүү) ашиглан ноос угаах 

Оёдолгүй сүлжмэлийн технологи- Даавууны хаягдлыг багасгах, бүтээгдэхүүний тав тухыг нэмэгдүүлэх зорилгоор залгаасгүй сүлжих 

Ухаалаг нэхмэл- Технологийн шинж чанартай шинэ төрлийн даавуу, нэхмэл эдлэлийг хөгжүүлэх зэрэг шинэ технологиуд нэвтрэх бол,

Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд:

Ургамлын гаралтай идээлэг: Химийн хорт бодис, ялангуяа хром ашиглахын оронд ургамлын гаралтай бодисоор арьс идээлэх технологид шилжих

CAD/CAM систем: Бүтээгдэхүүний загвар гаргах, түүхий эдийн согогийг илрүүлэх, эсгүүр хийх процессыг компьютержуулж, үр ашгийг дээшлүүлэх

Бага энерги, бага ялгаралтай гүйцэтгэн боловсруулалт: Органик будагч бодис ашиглах, үйлдвэрлэлийн температурыг бууруулах замаар эрчим хүчний хэмнэлт гаргах зэрэг дэвшлүүд хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байна. 

Ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийг зэрэг хамарсан нийтлэг инновацын хүрээнд:

Мөшгөх тогтолцоо- Түүхий эд бэлтгэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг цахимжуулж, гарал үүслийг тодорхой болгоход блокчэйн ашиглах

Ус дахин ашиглалт:-Бохир усны менежментийг сайжруулж, үйлдвэрлэлд ашиглах усны хэрэглээг багасгах

9R зарчим- Хаягдлыг дахин боловсруулах (Recycle), дахин ашиглах (Reuse) зэрэг тойрог эдийн засгийн шийдлийг нэвтрүүлэх технологуудыг нэвтрүүлэх юм. 

Энэхүү төсөл ноолуур, арьс ширний салбарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “ногоон” брэнд болгох суурийг тавьж байгаа юм. Үр дүнд нь  573,875 тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой. 

Tags: toppostногоон хөгжил
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English