Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Талын эзэн: Цагаан зээр

Талын эзэн: Цагаан зээр

admin by admin
April 8, 2026
in Ховор ан амьтан
0

Дэлхий дээрх 3 сая орчим цагаан зээрийн 95 хувь нь Монголын талд бий. Монгол орны зүүн болон төвийн хээр талаар тархан амьдардаг цагаан зээр (Procapra gutturosa) бол дэлхийн хамгийн том нүүдэлчин сүргүүдийн
нэг юм.

Цагаан зээр нь зөвхөн тоо толгойн хувьд их биш, харин экосистемийн үйл ажиллагаанд гүйцэтгэх үүргээрээ ихээхэн онцлогтой. Тэд бэлчээрийн ургамлыг жигд ашиглах замаар нэг төрлийн ургамал давамгайлахаас сэргийлж, хээрийн ургамлын олон янз байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлдэг.

You might also like

Ховор ан амьтан

Тэмээний дээд өвөг Хавтгай

March 16, 2026
Ховор ан амьтан

Мануул аюул тохиолдвол нүдээ аниад “нуугдчихсан” гэж боддог

March 5, 2026

Мөн цагаан зээр нь тал хээрийн зэрлэг амьтдын хоол тэжээлийн гол холбоос юм. Тэд чоно зэрэг махчин амьтдын үндсэн тэжээл болж, үхсэн зээрийн сэг нь тас, үнэг, шавж зэрэг олон зүйлд шим тэжээл өгдөг.

Цагаан зээрийн хамгийн онцгой шинж нь тэдний улирлын нүүдэл.. Тэд олон зуун километрийн зайд шилжин нүүдэллэж, шим тэжээлийг тал нутгийн өргөн уудам орон зайд тараадаг. Энэхүү хөдөлгөөн нь хөрсний шим тэжээлийн эргэлт, ургамлын нөхөн сэргээлтэд эерэг нөлөө үзүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн саад, малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн доройтол нь тэдний нүүдлийг хязгаарлах хүчин зүйл болж байна.

Цагаан зээрийг хамгаалах асуудал нь зөвхөн нэг зүйлийг хамгаалах тухай биш, харин Монголын тал хээрийн экосистемийн тогтвортой байдлыг хадгалах чухал асуудал юм.

Сүүлийн 50 жилийн хугацаанд цагаан зээрийн тархац нутаг ойролцоогоор 76 хувиар багассан байна. Хэдийгээр нийт тоо толгой харьцангуй тогтвортой байгаа ч амьдрах орчны хорогдол нь урт хугацаанд уг зүйлийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй нөхцөлд хүргэж байна. Учир нь тэд сүргээрээ нүүдэллэн амьдардаг. Тиймээс амьтны халдварт өвчин, ой хээрийн түймэр, цөлжилт зэрэг хүчин зүйлсийн үед тэдний хорогдол ганц нэгээр биш, хэдэн мянгаар тоологдох тохиолдол бий. Үүн дээр нэмэгдээд жилд ойролцоогоор 30 гаруй мянган цагаан зээр хулгайн ангийн золиос болдог.

Монголчууд “Цагаан зээр нутаггүй” хэмээн ярьдаг. Чухамдаа тэд нутаггүйдээ биш, улирлын жамаар нүүдэллэн, бууриа сэлгэж, эргэн ирдэг амьд хэмнэл юм. Тэдний энэ нүүдэл, бэлчээрлэлтийн дүнд Монголын тал эдгэн сэргэж, “амьсгалтай” байдаг билээ

Tags: toppostбайгаль орчинХовордсон ан амьтан
ShareTweet
admin

admin

Next Post
Пестицидийн хэрэглээ: Тариалалтын өмнө юу мэдэх ёстой вэ?

Пестицидийн хэрэглээ: Тариалалтын өмнө юу мэдэх ёстой вэ?

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English