Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Auto Draft

Вьетнамд алба хаасан 20 монгол адуу эх нутагтаа ирлээ 

Green development by Green development
July 7, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад алба хааж буй 100 гаруй монгол адууны 20 нь өчигдөр /2026.07.06/ эх нутагтаа ирлээ.  

Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааны хүрээнд адуу бэлэглэсэн түүх өнгөрсөн зууны дунд үеэс эхтэй. 1950 онд Монгол Улсаас тодорхой тооны адууг тус улсад илгээж байсан бол 2020 оны нэгдүгээр сард Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны Цагдаагийн морьт хороонд алба гүйцэтгүүлэхээр 105 толгой монгол адууг илгээсэн юм. Ингэснээр  Вьетнам улс анх удаа Морьт хороотой болж, монгол адуу тус улсын аюулгүй байдлын салбарт бодит хувь нэмэр оруулж эхэлсэн билээ. 

You might also like

Ногоон бодлого

“Баасан ахын төрсөн өдөр” баяртай болох уу

July 8, 2026
Ногоон бодлого

Байгальд ээлтэй амьдрал гялгар уутнаас татгалзахаас эхэлнэ

July 3, 2026

Тухайн үед Өмнөговь, Дундговь, Хэнтий аймгаас сонгон  авчирсан 81 морь, дөрвөн азарга, 20 гүүг Вьетнам руу хоёр удаагийн нислэгээр илгээсэн. Тэд шинэ орчиндоо амжилттай дасан зохицож, албан үүргээ нэр төртэй гүйцэтгээд зогсохгүй 180 орчим толгой болон үржжээ.

Вьетнам дахь монгол адуу үндсэндээ гурван чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, автомашин хүрэх боломжгүй уулархаг бүс нутагт эргүүл хийж, хууль сахиулах ажиллагаанд оролцдог. Ялангуяа мансууруулах бодисын хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох, алслагдсан бүсийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд морьт эргүүл чухал үүрэгтэй байдаг юм.

Хоёрдугаарт, олон нийтийн хэв журам сахиулах ажиллагаанд монгол адуу онцгой үр нөлөө үзүүлдэг аж. Өдөр тутмын амьдралдаа автомашин, мотоцикль давамгай хэрэглэдэг Вьетнамын иргэдийн хувьд морьт эргүүл содон харагддаг бөгөөд олон нийтийн арга хэмжээний үеэр хүмүүсийг эмх цэгцтэй байлгах, үймээн самууныг намжаахад үр дүнтэй “хэрэгсэл” болдог байна.

Гуравдугаарт, монгол морьд төрийн ёслол, хүндэт харуулын ажиллагаанд мөн оролцож, Вьетнамын төрийн ёслолын салшгүй хэсэг болжээ.

Монгол адуунд нэгэн онцгой чанар бий. Тэр нь эх нутаг руугаа тэмүүлэх байгалийн зөн совин юм. Хэдэн мянган километрийн алсад, өөр цаг уур, өөр орчинд олон жил амьдарсан ч төрөлх нутаг руугаа тэмүүлэх тэдний зан чанар аанай л хэвээр. 

Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой түүх хүүрнэхэд 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам улсад төрийн айлчлал хийх үеэр монгол адууны жагсаал зохион байгуулсан юм. Жагсаалын дараа Ерөнхийлөгч адуунууд дээр очиход нэгэн морь эзнээ таньсан мэт үүрсэн янцгаасан нь түүний анхаарлыг татжээ. Эндээс л олон жил эх орныхоо нэрийн өмнөөс алба хаасан монгол адууг эх нутагт нь буцаах санаачилга төрсөн гэдэг.

Эхэндээ Вьетнамын тал энэ саналыг шууд зөвшөөрсөнгүй. Учир нь, монгол адуу нь тус улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны хамгаалалтад байдаг, морьдыг сургаж, дадлагажуулахад тус бүр нэг сургагч ажиллаж, олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн гэж үзжээ. Түүнчлэн адууны тэжээл, арчилгаанд өндөр анхаарал хандуулж, идэш тэжээлийг нь ОХУ-аас, витамин, нэмэлт бүтээгдэхүүнийг АНУ-аас, тоноглол хэрэгслийг нь Англиас нийлүүлдэг тухайгаа ч онцолж байсан гэдэг. 

Гэсэн ч хоёр талын удаан хугацааны зөвшилцлийн үр дүнд ахимаг насны 20 адууг Монгол Улсад буцаан өгөхөөр тохиролцсон юм. Тэднийг эх оронд нь авчирсны дараа сүрэгт нь нийлүүлж, тал нутгийнхаа салхи, үнэрийг дахин мэдрүүлэхээр төлөвлөжээ.

Энэ бол Монгол Улсын нэрийг олон жилийн турш харийн нутагт төлөөлөн, үүргээ үнэнчээр биелүүлсэн адуунд үзүүлж буй хүндэтгэл билээ. Тиймээс эх орондоо ирэх монгол морьдыг ёслол төгөлдөр угтан авч, Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнд оролцуулахаар төлөвлөсөн юм. Гэхдээ одоогоор эх нутагтаа ирсэн эдгээр адуунууд мал эмнэлгийн хяналтад байгаа юм. Журмын дагуу энэ хяналтад 20 хоног байлгадаг билээ.  

Монгол адуу хаана ч очсон “монгол” хэвээрээ үлддэг. Тэсвэр хатуужил, үнэнч зан, эх нутгаа гэсэн төрөлхийн тэмүүлэл нь тэднийг дэлхийн хаана ч монгол ахуй, монгол өв соёлын амьд бэлгэ тэмдэг болгосоор байдаг билээ.

Р.Ренчиндулам

Tags: toppost
ShareTweet
Green development

Green development

Next Post
“Баасан ахын төрсөн өдөр” баяртай болох уу

"Баасан ахын төрсөн өдөр" баяртай болох уу

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English