Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Зангилааг тайлах нь: Тогтвортой дэд бүтэц

Зангилааг тайлах нь: Тогтвортой дэд бүтэц

Green development by Green development
May 22, 2026
in Ногоон дэлхий, Уур амьсгалын өөрчлөлт
0

    ХБНГУ-ын Засгийн газрын Олон улсын уур амьсгалын санаачилгын санхүүжилтээр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) зэрэг олон улсын байгууллагууд хамтран Азийн тогтвортой дэд бүтцийн хөтөлбөрийг (SIPA) Монгол улсад хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөр Монгол Улсын  урт хугацааны хөгжлийн бодлого-2050, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлж буйгаараа онцлог. Төслийн хүрээнд “Монгол улсын тогтвортой дэд бүтцийн суурь үнэлгээний тайлан”-г боловсруулсан бөгөөд  Монгол Улсын 2050 он хүртэлх эдийн засгийг бүхэлд нь хамарсан хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийн стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлж буй. 

You might also like

Ногоон бодлого

Анхаарал хулгайлагч 15 секунд 

May 21, 2026
Ногоон бодлого

Тураах өнгөнүүдийн эргэн тойронд

May 20, 2026

Өнөөдөр (V.21) SIPA хөтөлбөрийг Монгол Улсад таван жилийн турш амжилттай хэрэгжүүлсэн гол үр дүн, сургамжийг танилцуулах форум боллоо. 

Форумын нээлтийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Даваасүрэн

“Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Эдийн засаг, хөгжлийн яам уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. SIPA хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг бэхжүүлэх, салбар хоорондын уялдааг нэмэгдүүлэх чиглэлд чухал зөвлөмж, судалгаанд суурилсан аргачлалуудыг боловсрууллаа” хэмээн онцолсон. ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хельмут Кулитц “Тогтвортой дэд бүтэц болон уур амьсгалын чиглэлээр Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааг Герман улс өндрөөр үнэлдэг. SIPA хөтөлбөрөөр дамжуулан урт хугацааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх, Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн замнал руу чиглэхэд дэмжлэг үзүүлэх олон талт түншлэлийг дэмжиж байгаадаа баяртай байна” гэлээ.

Арга хэмжээнд төрийн байгууллагын төлөөллүүдээс гадна хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож

-Монголын нүүрстөрөгчийн ялгарал багатай шилжилтийг дэмжих устөрөгчийн стратеги

-Тогтвортой дэд бүтцийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг сайжруулах

-Тогтвортой дэд бүтцийн стратегиас хэрэгжилт рүү шилжих зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн “SIPA-ийн Монгол дахь тогтвортой дэд бүтцийн хөгжлийн гол үр дүн” сэдвээр салбарын төлөөллүүд байр сууриа илэрхийллээ.

Тус арга хэмжээний үеэр оролцогчдын байр суурийг сонирхсон юм. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологи, стандарт статистикийн хэлтсийн дарга Д.Гэрэлням: 

“Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт бол ачаа тээврийн урсгалыг хотын төвөөр нэвтрүүлэхгүйгээр дагуул хотууд болон логистикийн бүсээр дамжуулах суурь бүтэц бөгөөд тогтвортой дэд бүтцийн бүтээн байгуулалтын сайн жишиг юм. Мөн цахилгаан тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх, ногоон дугаартай автомашинд давуу эрх олгох зэрэг ажил Монгол Улсын тогтвортой дэд бүтцийн хөгжлийн суурь асуудлыг шийдэх алхам болж байна”

Уур амьсгалын ногоон сангийн үндэсний зохицуулагч Д.Одхүү:

“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх болсон нь салбарын хувьд том ахиц болж байна. Энэ хууль батлагдсанаар Монгол Улс тогтвортой хөгжлийн тусгай платформтой болно. SIPA хөтөлбөрийн зөвлөмжийн дагуу хийгдсэн жишиг платформыг бид үүндээ органикаар шингээж болно гэж бодож байна. Мөн хөтөлбөр хэрэгжихэд тулгарч байсан гол асуудал бол салбар хоорондын уялдаагүй байдал. Иймд цаашид илүү үр дүнд хүрэхийн тулд эдийн засаг, эрчим хүч, ногоон бодлогын байгууллагууд хоорондоо нягт хамтран ажиллах, тогтвортой хөгжлийн чиглэлд хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, нарийвчилсан аргачлалыг боловсруулах шаардлагатай” гэлээ. 

Монгол Улсад тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэхэд ногоон санхүүжилтийн стратеги, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг асуудлыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байлаа. Түүнчлэн олон улсын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль эрх зүйн орчныг шинэчлэх, боловсронгуй болгох шаардлагатай байгааг Эрчим хүчний яамны төлөөлөл онцоллоо. 

Одоогоор OECD болон SIPA төслийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам хамтран “Үндэсний устөрөгчийн стратеги“-ийн төслийг боловсруулж байна. Мөн Монгол Улсын ирэх таван жилийн тогтвортой дэд бүтцийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн арга замуудыг боловсруулж дууссаныг форумын үеэр зарласан юм. 

Сэтгүүлч У.Анхцэцэг

Tags: topposttrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English