Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Автомашингүй өдрийн давуу талууд

Автомашингүй өдрийн давуу талууд

Green development by Green development
May 22, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

“Улаанбаатар марафон 2026” арга хэмжээ, “Автомашингүй өдөр” маргааш (V.23) тохионо. Марафоны үеэр 06-18 цагийн хооронд хотын төвийн гол замуудын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм. Тэгвэл энэхүү “автомашингүй өдөр” бидэнд хэрхэн нөлөөлдөг тухай олон улсын болон Улаанбаатар хотын сонирхолтой фактуудыг хүргэж байна. 

-Дэлхийн хэмжээнд зөвхөн автомашинаас ялгарах агаарын бохирдлын улмаас жилд 184,000 хүн цаг бусаар нас бардаг

-Дэлхий дахинд автомашингүй хөтөлбөрүүдийг дэмжихэд зарцуулсан нэг доллар тутамд нийтийн эрүүл мэндийн зардлаас гурван доллар хэмнэдэг

-Томоохон хотуудын газар нутгийн 15-30 хувийг зөвхөн машины зогсоол эзэлдэг

-Улаанбаатар хотын агаарын нийт бохирдлын (цахилгаан станцуудыг хасаад тооцвол) 29 хувийг автомашины утаа бүрдүүлдэг

-Автомашингүй өдрүүдээр хязгаарлалт тогтоосон бүсүүдэд азотын давхар исэл зэрэг хорт хийн хэмжээ 3.3-6 дахин буурдаг

-“Автомашингүй өдөр” хүмүүсийн алхалтын хугацаа энгийн өдрийнхөөс 51 хувиар өсдөг. 

Хүн эхний 10 минут алхахад стрессийн даавар буурч, ажлын ачаалал тайлагддаг бол 30 минут алхсанаар бие өөрийн нөөц энерги болох өөхийг шатааж эхэлдэг. Харин алхалтын хугацаа 60 минут болон нэмэгдэхэд допамин, серотонин дааврууд ихээр ялгарч, зүрх судас, сэтгэлийн хямралд өртөх магадлал эрс буурдаг байна.

You might also like

Ногоон дэлхий

Зангилааг тайлах нь: Тогтвортой дэд бүтэц

May 22, 2026
Ногоон бодлого

Анхаарал хулгайлагч 15 секунд 

May 21, 2026

Олон улсад жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг бол Улаанбаатар хот энэхүү өдрийг тав, есдүгээр саруудад тэмдэглэж байна. Автомашингүй өдрөөр дэлхий дахинд ойролцоогоор 100 сая гаруй иргэн автомашинаас татгалздаг ажээ.  

 

Tags: toppost
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English