Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
НҮБ: Дэлхийн ойн нөөц сүүлийн 10 жилд 40 хувиар буурсан

НҮБ: Дэлхийн ойн нөөц сүүлийн 10 жилд 40 хувиар буурсан

Green development by Green development
May 14, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий, Уур амьсгалын өөрчлөлт
0

Нэгдсэн үндэстний байгууллагын Ойн форумын 21-р чуулган (UNFF21) Нью-Йорк хотноо үргэлжилж байна. Чуулганы нээлтээр дэлхийн ойн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, бодлого чиглэлийн талаар хэлэлцлээ. Нээлтийн үеэр дэлхийн ойн нөөц сүүлийн 10 жилд 40 хувиар багассаныг дурджээ. Мөн дэлхийн  өндөр хөгжилтэй орнууд 2030 он гэхэд ойн хомсдолыг бүрэн зогсоох амлалт өгсөн ч өнөөгийн устгаж буй хурд нь төсөөлснөөс 63 хувиар илүү байгааг онцолсон байна.  

Тус чуулганд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар оролцож“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн,Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах талаар, йн доройтол, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлтыг танилцууллаа.

You might also like

Ногоон дэлхий

“Нээлттэй”, “үрэлгэн” амьдрал буюу конвениенс дэлгүүрийн эргэн тойронд

May 14, 2026
Аялал жуулчлал

Амьдрал дундах агро ой

May 12, 2026

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 8.71 хувь ойгоор бүрхэгдсэн бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэхүү үзүүлэлтийг 2030 он гэхэд 9.0 хувьд хүргэхээр төлөвлөжээ.

Харин дэлхийн нийт хуурай газрын 32 хувь буюу 4.14 тэрбум га талбайг ой мод эзэлдэг. Энэ нь нэг хүнд дунджаар 0.5 га ой ногдож буй үзүүлэлт боловч нийт ойн экосистемийн бараг хагас буюу 45 орчим хувь нь халуун орны бүсэд хамаардаг байна.

Ойн форумын 21-р чуулганд НҮБ-ын бүх гишүүүн орнуудын төлөөллөөс гадна, олон улсын иргэний нийгмийн байгууллагууд, НҮБ-ын түнш байгууллагуудын төлөөлөл оролцож, ойн бүрхэвчийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай ойн санг өсгөх, ойн тогтвортой менежментийг дэмжих эрх зүй, засаглалын орчныг сайжруулах гэсэн гурван гол зорилтын хүрээнд хэлэлцэж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд нийт ой модны хорогдлын 42 хувийг ойн түймэр дангаараа эзэлж байна. Үүнд, дэлхийн дулаарлын нөлөө асар их бөгөөд Канад болон Аляскийн хойд бүсийн тайгын түймрүүд дэлхийн агаар мандалд тэрбум гаруй тонн нүүрстөрөгч ялгаруулжээ. Хүлэмжийн хий бол дэлхийн дулаарал гол хүчин зүйл мөн.  Иймд энэхүү гинжин холбоосыг таслахад улс орон бүрийн үүрэг оролцоо чухал юм.

У.Анхцэцэг

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English