УИХ-ын гишүүн Ардын Их Хурлын дарга асан Жамбын Гомбожав гуай 15 жилийн турш тасралтгүй мод тарьж байгаа бөгөөд түүний тарьж ургуулсан мод сая дөхжээ. Тэрээр анх “Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Бугын сангийн аж ахуйн аманд өнгөрсөн хугацаанд 30 орчим нэр төрлийн нэг сая шахам мод тарьсан байна. Ж.Гомбожав мод амжилттай тарьж, суулгаж, ургуулдаг туршлагаас олон хүн суралцахын зэрэгцээ аймгуудад үр, суулгац үржүүлж өгдөг байна. Улаанбаатар хот, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь зэрэг аймаг болон сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд жилдээ 3,000-40,000 хүртэл үр, суулгацыг нийлүүлжээ. Сүүлийн үед “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд худалдан авалт нэмэгдэж байгаа бөгөөд Ж.Гомбожавын “Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийнхөн хиймэл нуур байгуулснаас гадна морин тойруулга. гольфын талбай байгуулж эхлээд байна.