Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Хаягдал усыг “чандмань эрдэнэ” болгосон хамтын шийдэл

Хаягдал усыг “чандмань эрдэнэ” болгосон хамтын шийдэл

АНУ-ын ард түмний буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтаар хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо.

Green development by Green development
July 21, 2026
in Ногоон бодлого, Ногоон технологи, Уур амьсгалын өөрчлөлт
0

Ердөө хагас зууны өмнө Сингапур улс усаа картаар олгодог, жорлонгийн бохиртой холилдсон, нэг ч загасгүй гол хот дундуур нь урсдаг, цэвэр усны хомсдолтой байв. Харин өнөөдөр усны засаглалаар дэлхийд жишиг тогтоож, хомсдолыг боломж болгон хувиргаж чадсан юм. Тэд хаягдал усны дусал бүрийг цуглуулж, ихэнхийг нь унданд ашиглах хэмжээнд дээд зэргээр дахин боловсруулж байна. Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю “Бүх бодлогоос усыг эхэнд тавина. Бусад бодлого усны эх үүсвэрийг хадгалах бодлогын өмнө өвдөг сөгдөх ёстой” хэмээн хэлсэн нь тун алдартай билээ. 

Дэлхийн усны эх үүсвэрийн институтийн тооцооллоор усны хомсдол нь хүн төрөлхтний дөрөвний нэгийг хамарч, эрэлт нийлүүлэлтээсээ давж эхэлсэн нь бодит эрсдэл болоод байна. Тиймээс Дэлхийн Банк болон Олон улсын санхүүжилтийн байгууллагууд нэгдэж өнгөрсөн сарын 15-нд “Water Forward” санаачилгыг эхлүүллээ. Энэхүү санаачилга нь улс орнууд усыг хямд өртөгтэй нийтийн аж ахуйн үйлчилгээ гэж харахаас илүү эдийн засгийн стратегийн нөөц хэмээн ач холбогдолтойд тооцох, төр, хувийн хэвшил, буяны сангийн хамтарсан санхүүжилтийн загварыг өргөжүүлэхэд чиглэж байна. 

You might also like

Ногоон бодлого

Тул загасны тоо толгой нэмэгджээ

July 9, 2026
Ногоон бодлого

“Баасан ахын төрсөн өдөр” баяртай болох уу

July 8, 2026

Ийм глобал шилжилтийн үед Монгол Улс усны бодлогоо шинэ шатанд гаргаж, нэгэн мега төслийг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд 2018 онд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжсэн “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” юм. 

Энэхүү усны хөтөлбөрийн чухал онцлог нь санхүүжилтийн бүтэц. АНУ-ын ард түмний татварын хөрөнгөөс бүрдсэн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улс ямар нэг ч өр төлбөр, хүүгийн дарамтгүйгээр авч, өөрийн зүгээс 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалттай хослуулан нийт 460 гаруй сая ам.долларын хэмжээний томоохон усны дэд бүтцийг бий болгож чадлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулсан. 

Өмнө нь Улаанбаатар хотын эрчим хүчний салбар, тэр дундаа Дулааны III болон IV цахилгаан станц жилд 20-22 сая шоо метр гүний цэнгэг ус ашигладаг байв. Цахилгаан станцын уурын зууханд өндөр даралт, температурт уур үүсгэхэд цэвэршүүлсэн ус ашигладаг бөгөөд энэ нь турбиныг эргүүлж цахилгаан үйлдвэрлэх процессын суурь болдог. Үүнээс гадна турбин, конденсатор зэрэг тоног төхөөрөмжийг хөргөх, дулааны илүүдлийг сааруулахад тасралтгүй ус ашигладаг. Мөн үнс зайлуулах систем буюу нүүрс шатсаны дараах үлдэгдлийг зөөвөрлөх, угаах, лагжуулах ажиллагаанд ус чухал үүрэгтэй.

Ийм өндөр хэмжээний технологийн хэрэглээг цэнгэг гүний усаар хангаж байсан нь Улаанбаатарын усны нөөцөд асар их дарамт үүсгэж байв. Харин хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор цахилгаан станцын хэрэглээний дийлэнх хэсгийг дахин боловсруулсан усаар орлуулж эхэллээ.

Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт гарч буй 50 мянган тонн хаягдал усыг тус үйлдвэр хүлээн авч, дахин боловсруулаад Дулааны III болон IV цахилгаан станцад нийлүүлж байна. Тус үйлдвэр нь жилд 18 сая шоо метр ус дахин боловсруулж нийлүүлэх хүчин чадалтай. 

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

18 сая тонн ус гэдэг нь Ниагарагийн хүрхрээнээс долоо хоног тасралтгүй урсах устай дүйцэх хэмжээ юм. Мөн хотын нийт оршин суугчдын бүтэн жилийн усны хэрэглээний 53 хувьтай тэнцэх хэмжээний усыг дахин боловсруулж байна гэсэн үг.

Тус төслийн хүрээнд Улаанбаатар хот ийм хэмжээний усыг дахин боловсруулж байгаа нь Сингапурын усны Түүнчлэн энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн ус хангамжийг жилд 50 сая тонн хүртэл нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдэж, ойрын 30 жилд 2.4 сая орчим иргэнийг тогтвортой, аюулгүй усаар хангах боломжтой болов. Ач холбогдол нь үүгээр дуусахгүй. Нэгдүгээрт, эрчим хүчний салбар анх удаа дахин боловсруулсан ус ашиглаж буй. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын өсөлтийг хязгаарлаж байсан усны хомсдолын эрсдэлийг бодитоор бууруулж, хотын эдийн засгийн өсөлтөд шинэ орон зай нээж байна. Гуравдугаарт, байгаль орчны тэнцвэрт байдалд эерэг нөлөө үзүүлж, газрын доорх усны түвшний бууралтыг сааруулах урт хугацааны суурь бүрдэв.

Энэ төсөл бол АНУ-ын ард түмний буцалтгүй тусламж, Мянганы сорилтын корпорацын тууштай дэмжлэг, хоёр улсын стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл юм. Хөгжлийн санхүүжилт зөв чиглэлд, зөв менежменттэй хослох үед ямар үр дүнд хүрч болдгийг энэ төсөл харууллаа. Энэхүү бүтээн байгуулалт хийгдээгүй бол Улаанбаатар хотын усны ирээдүй улам бүр бүүдийж, гүний усанд тулгуурласан эмзэг систем маань улам дордох байсан юм. Бидэнд ийм хэмжээний цогц төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байсан нь үнэн. Энэ ч утгаараа нийслэлчүүд бидний хэрэглэж буй усны аюулгүй байдалд оруулсан энэхүү хөрөнгө оруулалтын төлөө АНУ-ын ард түмэн, Засгийн газар, Мянганы сорилтын сангийн хамт олонд талархах нь зүй ёсны хэрэг.

Mongolian Economy сэтгүүл 2026 оны тавдугаар сарын “Улаанбаатар хот усны тусгаар тогтнолоо баталгаажуулав” тусгай дугаар

Tags: Toptopposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English