БНХАУ-н Далянь хотод болсон “Зуны Давос” чуулганд Монгол Улсыг төлөөлж ерөнхий сайд Н.Учрал оролцлоо. Энэ үеэр Засгийн газрын хөгжлийн бодлого, тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж шинэ түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нөхцөлүүдийг хэлэлцсэн байна.
Чуулганд дэлхийн 90 гаруй орны 1,700 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж дэлхийн эдийн засаг, худалдаа, технологи, инновац, үйлдвэрлэл, эрчим хүчний шилжилт болон бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн чиг хандлагын талаар санал солилцож, геоэдийн засгийн өөрчлөлт, ногоон шилжилтийн нөхцөлд тогтвортой өсөлтийг хадгалах, инновацыг бодит үр дүнд хүргэх асуудлыг хэлэлцлээ.
Мөн энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-н ногоон дата төвүүдтэй танилцаж Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого чиглэл, “ногоон” зорилтуулын хүрээнд олон хөрөнгө оруулагчид болон технологийн компаниудын улирдлагуудтай уулзалт хийлээ. Үр дүнд нь дэлхий нийтийн хандлага ногоон шилжилтэд эрчимтэй чиглэж буйг онцлоод Засгийн газрын зүгээс энэхүү чиглэлд илүү анхаарч шинэ бизнесийн эх үндсийг эх орондоо эхлүүлнэ гэж мэдэгдлээ.


