Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
-20 градуст цэцэглэсэн мөрөөдөл

-20 градуст цэцэглэсэн мөрөөдөл

Green development by Green development
June 15, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

 

Анхны хүүхдээ өлгийдөж авсан залуу гэр бүл олон жилийн мөрөөдлөө ч биелүүлж анхны байрандаа нүүж орлоо. Улаанбаатарын өвөл жиндүүхэн хүйтэн. Дээрээс нь утааны асуудал ч эднийхийг тойрсонгүй. Шинэхэн гэрээ боломжийн хэрээр тохижуулах хүсэл, басхүү ядаж гэрийн доторх агаараа цэвэр байлгах зорилго өвөрлөн цэцгийн дэлгүүр рүү алхаж асан тэр үе 2008 он. Агаарын хэм -20 градус заасан тэр нэгэн өдөр бүсгүйн гэрт бас сэтгэлд цэцэглэсэн шинэ амьдралын үр жимсээр өнөөдрийг хүртэл тэгш дүүрэн амьдарч иржээ. Ийнхүү дурсамж, яриаг нь  сонсож суухад түүний харцнаас хүсэл  зориг дүүрэн залуу бүсгүйн гал цог хамт гялалзан тодрох ажээ. 

You might also like

Ногоон бодлого

Бидний стрессийн жинхэнэ шалтгаан

June 12, 2026
Ногоон бодлого

Эдийн засгийн “гоц халдвар”

June 12, 2026

Түүнийг Дашдаваагийн Тэгшбуян гэдэг. Анхны цэцгээ тарьж эхэлснээс хойш жилийн дараа гэхэд түүний цэцгүүд тасалгаанд багтахааргүй шахам болжээ. Цэцэг бүрт өөрийн энерги, усалгаа, арчилгаа, орчин хэрэгтэйг бас “цэцэгчин” байх нь зөвхөн хобби биш нарийн мэдрэмж, мэдлэг шаардсан мэргэжил гэдгийг тэрбээр энэ хугацаанд хангалттай ойлгов. Тарьсан цэцгээ үхүүлчихгүйн төлөөх тасралтгүй эрэл хайгуул, судалгаа түүнийг олон сайхан цэцэгчин нөхөдтэй учруулж,  басхүү ийм нэгэн эргэлт буцалтгүй шийдвэрийг сэтгэлийн гүнд нь  асааж өгчээ. 

Тухайн үед тэдний гэр бүл өөрийн гэсэн бизнестэй, амьдрал нь ч тогтвортой болоод байлаа. Гэсэн ч нэг л өдөр нөхөртөө “Чи бизнесээ авч яв,  би  цэцэгээ л тарина” гэж хэлээд дундын дансаа салгах үед түүний дансанд ердөө арван мянган төгрөг л байжээ. 

Анхны үрсэлгээний сортоо Оросоос авчирсан нь түүний хувьд шинэ замын эхлэл байлаа.  Нөхрөөсөө нуун байж  1.5 сая төгрөгийн захиалга өгсөн ч ганцхан жижиг хайрцаг үрсэлгээ хүлээн авчээ.  Тэрхүү жижиг хайрцагнаас эхэлсэн бизнес нь 18 жилийн турш түүнд бишгүй л олон сорилт, басхүү түүнээс хэд дахин их ололтыг бэлэглэсээр иржээ. Бүтэн хоёр жил хичээнгүйлэн судалсны эцэст 350 сортын Шимтэглээ цэцгийн каталог гаргажээ. Сортынхоо мэдээллийг интернэтээс хайж тэмдэглээд, дараа жил нь цэцэглэхийг нь харж дахин тулгаж баталгаажуулах зэрэг нарийн ажиллагаа шаардсан их ажлын дараа каталогтой болсон ч нэг л өдөр алдчихсан тухайгаа хуучилсан юм. Гэсэн ч түүний энэ хөдөлмөр хаа нэгтээ нэгэн цэцэгчний гарын авлага болж өгөөжөө өгч яваа гэж бодон сэтгэл дүүрэн  байдаг хэмээн инээмсэглэн ярив. 

Тэрбээр цэцэг тарина гэдэг мэдрэмж, сэтгэл, туршлагаар хөгждөг шинжлэх ухаан юм гэж өөрийн ажлаа тодорхойлж байлаа.

Д.Тэгшбуян хуульч, нийгмийн ажилтан мэргэжлээр хоёр ч их сургууль дүүргэжээ. Залуухан,  гоо үзэсгэлэнтэй бас чамгүй боловсролтой түүнийг цэцэгчний замналаар явахад эхэндээ хэн ч дэмжээгүй гэдэг. Харин тэр зогсолтгүй хөдөлмөр, чин сэтгэлийнхээ үр шимээр өнөөдөр өөрийн гэсэн томоохон хүлэмж, зорин ирэх үнэнч үйлчлүүлэгчидтэй болжээ. Зөвхөн цэцэг тарихаас гадна жилд 40-50 тонн цэцгийн хөрс бэлтгэж цэцгийн бизнес эрхлэгчдэд  түгээж байна. Өөрийн гэсэн найрлага бүхий хөрсний брэндтэй болсон нь энэ. Цэцэгтэй олон жил нөхөрлөсөн түүний нүд ургалтаас нь л эзнийх нь арчилгаа, хэр их туршлагатайг нь мэддэг болжээ. Ямар цэцгийг хэрхэн усалж, ургуулах, хэр зэрэг арчилж, анхаарсныг цэцэгний навч, иш, өнгийг нь хараад л хэлж чадах хэмжээнд мэргэшжээ.  

Ургамал байгаа газар амьдрал үргэлж буцалж байдаг 

Ургамалд дурлах, тарьж ургуулах их амьдралын эхлэл нь аавтай нь салшгүй холбоотой хэмээн дурслаа. Түүний  аавыг Г.Дашдаваа гэдэг. Монголын говьд анхны алимны мод, мөнгөлөг гацуурыг тарьж ургуулсан хөдөлмөрч нэгэн. “Дөрөвдүгээр ангийн жаахан охин байхаасаа аавыгаа дагаж модны нүх ухаж, усалгаа хийж явсан үеэс нь өнөөдөрт  хүргэсэн бүтээлч хөдөлмөрийн үр үндэс соёолсон гэж бодож явдаг” хэмээн хуучиллаа.

Тэрбээр аавынхаа дурсгалд зориулж Дорноговь аймгийн уул уурхайн бүсэд 1200 мод буттай  цэцэрлэг байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Говь газрын элст намхан толгодыг хэрхэн “амь” оруулснаа тэр бахархан ярих дуртай. Учир нь ургамал байгаа газар амьдрал үргэлж буцалж байдгийг тэндээс анх мэдэрчээ. Шувууд жиргэж, хүүхэд тоглож…

Д.Тэгшбуян цэцэгсээ ч амьдралаа ч ив ижилхэн арчилж тордсоор өдийг хүрчээ. Гурван хүүгээ өсөж том болохыг харах, тэд том болоод ээжийнхээ цэцэгсийг урган  соёолохыг хүсэн хүлээх… гээд л тэр үргэлж хавар шиг өдрүүдийг мэдэрч амьдардагаа хуваалцсан юм. Түүний хань одоо хүлэмжийн ажилд нь тусалж, хамтдаа цэцгийн соёлыг түгээхээр хүчин зүтгэдэг болжээ. Хөвгүүд нь ээжийнхээ ажлыг ойлгож хайрладаг, өр зөөлөн болж өссөн. Том хүү нь оюутан болж арлын Японыг зорьсон бол удаах хоёр нь ахлах ангийн сурагчид болцгоожээ.

Хичээлийн жил эхлэхэд хөвгүүдээ машиндаа суулгаад худалдааны захуудаар орж, тарьсан цэцэгээ зараад хувцас авч өгдөг байсан

тухайгаа Д.Тэгшбуян уяран дурсаж байлаа. 

Эднийх худалдан авагчдадаа зориулж жил бүрийн зургаадугаар сарын аравны өдөр  цэцгийн хүлэмжийн нээлтээ хийдэг. Энэ өдрийг олон улсын жишгээр албан ёсны баярын өдөр болгохыг хүсдэг тухайгаа ч хуучилж  байлаа.

Хэвтрийн өвчтэй хүн  полкон дээрээ тарьж  зуныг, гоо сайхныг мэдрэх гэж, залуу хосууд анхны байраа тохижуулах гэж цэцэг хайж ирнэ.

Тиймээс  энэ хүлэмжийг зорин ирэгсэдээс амьдралын олон өнгийг зэрэг мэдэрч болохоор. 

Д.Тэгшбуян нэг ч цэцэг импортоор авдаггүй. Өөрөөс нь үрслүүлэх зарчмаар нэгээс хоёр, хоёроос хорь хүртэл ургуулсаар өнөөдөр 26 сорт бүхий томоохон цэцгийн хүлэмж бий болгожээ. 

Амжилт ганцхан өдөрт ирдэггүй. 18 жилийн хөдөлмөр, тэр дундаа түүний “алтан” зарчмуудын үр дүнд аажмаар соёолон бий болжээ. Үйлчлүүлэгч нь 2023 онд ширхэг тутам нь 800 төгрөгний үнэтэй байхад захиалга өгсөн ч авч чадалгүй явсаар гурван жилийн дараа ирэхэд няг тэр үнээр нь өгөөд явуулчихдагт нь түүний амжилт бас үнэ цэн нуугдаж байх шиг.  Цэцгийг зөвхөн бизнес гэж хараагүй нь  түүнийг олон үнэнч үйлчлүүлэгчтэй жинхэнэ “цэцэгчин” болгожээ.

Арван найман жилийн өмнө -20 градуст эхэлсэн түүний мөрөөдөл өнөөдөр +20 градусын дулаан хүлэмжинд цэцэглэсээр байна. Цэцэг олон өнгөтэй, амьдрал ч бас. Харин тэр бүх өнгөнөөс хамгийн тод нь хүсэл мөрөөдөлдөө үнэнч үлдсэн түүний сэтгэлийн өнгө ажээ.

 

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English