Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Бидний стрессийн жинхэнэ шалтгаан

Бидний стрессийн жинхэнэ шалтгаан

Green development by Green development
June 12, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

Хүн өдөрт дунджаар 60–70 мянган бодол боддог гэж сэтгэл судлалын зарим судалгаанд дурддаг. Эдгээр бодлын ихэнх нь өчигдрийн үйл явдлууд, маргаашийн санаа зовнил байдаг гэнэ. 

Нэг бодлыг олон удаа давтах тусам тархи түүнийг чухал зүйл гэж андуурдаг. Ингээд жижиг зүйл хүртэл том асуудал шиг мэдрэгдэж эхэлдэг. Гэхдээ нэгэнт өнгөрсөн зүйл, шийдэгдэхгүй асуудлыг дахин дахин бодох нь стрессийг л нэмэгдүүлнэ.

You might also like

Ногоон бодлого

Эдийн засгийн “гоц халдвар”

June 12, 2026
Ногоон бодлого

Өнөөдөр хүүхдийг тоглох эрхээр хангах өдөр  

June 11, 2026

Судалгаагаар хүмүүсийн стрессийн ойролцоогоор 60-80 хувь нь бодит нөхцөл байдлаас бус зөвхөн бодлоос үүсдэг ажээ. Учир нь, өнгөрсөнд төвлөрсөн сөрөг бодол, санаа зовнил, нэг асуудлыг дахин дахин эргэцүүлэх нь стрессийн даавар болох кортизолын түвшинийг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, биднийг хамгийн их ядраадаг, стресстүүлдэг зүйл нь бодит нөхцөл байдал, амьдралын асуудал гэхээс илүү бидний бодол байдаг ажээ. 

 

Тиймээс заримдаа асуудлыг шийдэх гэж бодлоо бэлчээхээсээ өмнө бодлоо ажиглаж сурах нь стрессээ багасгах хамгийн эхний алхам юм.

Сэтгэл судлаачид бодлоо дотроо эргэлдүүлэхээс илүү бичиж тэмдэглэх, өдөр бүр тогтмол алхах, амьсгалаа ажиглах, анхаарлаа одоо цагт авчрах дасгал хийхийг зөвлөдөг. Эдгээр энгийн аргууд нь тархинд “аюул өнгөрсөн” гэсэн дохио өгч, стрессийн хариу урвалыг намжаахад тусалдаг байна. 

Бодлыг намдааж, ажиглаж сурна гэдэг нь бодлоо зогсоох гэж оролдох, эсвэл түүнээс бултах, түүнийг хүчээр дарах гэж тэмцэх тухай ойлголт биш юм. Харин бодол урсан орж ирэх үед түүнийг бодит үнэн эсэхийг анзаарч таних ур чадвар. Жишээ нь, “энэ бол төлөвлөгөө”, “энэ бол санаа зовнил”, “энэ бол өнгөрсөн дурсамж” гэж нэрлэн тодорхойлох замаар бодлыг ангилж, ажиглана. Ингэснээр хүн бодолд автахын оронд түүнийг тодорхой зайнаас ажиглаж, сэтгэлийн тэнцвэрээ хадгалах боломж бүрддэг.

Амьдралын нөхцөл байдалд бухимдаж суухын оронд бодлоо ажиглаж, удирдаж сурах нь тайван, тэнцвэртэй сэтгэлзүйн эхлэл байж болох юм. 

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English