Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Монгол Улс байгалийн хийн нөөцөө баталгаажууллаа

Монгол Улс байгалийн хийн нөөцөө баталгаажууллаа

Green development by Green development
June 9, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий, Уур амьсгалын өөрчлөлт
0

Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний сав газарт хэрэгжүүлж буй “Улаан нуур” төслийнхөө байгалийн хийн нөөцийг “Jade Gas Holdings” компани Монголын эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлжээ. Ингэхдээ Тавантолгойн нүүрсний давхаргад олборлох боломжтой 165 сая шоо метр метан хийн нөөц бий гэж үзсэн байна. Энэ нь нийт төслийн талбайн ердөө 4.2 км² хэсгийг хамарсан үзүүлэлт бөгөөд цаашид төслийн хамрах хүрээ нэмэгдэхээр уг нөөц улам бүр нэмэгдэх боломжтой.

Түүнчлэн, төслийн дэд бүтцийн зураг төсөл, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, байгаль орчны менежментийн тал дээр хүлээх үүрэг, амлалтыг албан ёсоор тодорхойлох юм. “Jade Gas Holdings” компанийн зүгээс төслийн талбайд нийт 175 хүртэлх цооног өрөмдөж, шингэрүүлсэн байгалийн хийг дотоодын тээврийн сүлжээнд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр дотоодын хүнд даацын нүүрс тээврийн автомашинуудыг өөрсдийн бүтээгдэхүүнээр хангах боломжтой гэж тус компани үзэж буй. 

You might also like

Ногоон бодлого

Хөрөнгө оруулалтын шинэ “өнгө”

June 5, 2026
Ногоон бодлого

Байгаль бус хүний бүтээсэн экосистем

June 4, 2026

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд байгалийн хийн хэрэгцээ зайлшгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Утааг бууруулах ажлын хүрээнд ОХУ-аас их хэмжээгээр импортлох төлөвлөгөөг ч нийслэлийн удирдлагууд танилцуулж байв. 

 

Улаанбаатар хотын агаарын бохирдолд нарийн ширхэгт тоосонцруудын хэмжээ ДЭМБ-н зөвлөмж хэмжээнээс тогтмол давсан үзүүлэлттэй гардаг. Нийслэлийн 1.7 сая хүн амын эрүүл аюулгүй амьдралыг эрсдэлд оруулж буй энэхүү асуудалд хэн хүнгүй анхаарал хандуулж, гарц гаргалгаа эрэн тэмтэрч буй энэ үед байгалийн хийн олборлолтын мэдээ чихэнд чимэгтэй сонсогдох нь гарцаагүй. 

Байгалийн хий нь нүүрстэй харьцуулахад нүүрстөрөгчийн давхар ислийг 50 хувиар бага, хүхэр, тортог огт ялгаруулдаггүй гэдгээрээ давуу талтай. Түүнчлэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг байгалийн хийд шилжүүлснээр станцын үр ашиг ойролцоогоор хоёр дахин нэмэгддэг байна.

Байгалийн хий гэж юу вэ?

Шингэрүүлсэн байгалийн хий (LNG) нь байгалийн хийг хэт өндөр буюу -160 хэмд хөргөж, шингэн төлөвт шилжүүлсэн түлш бөгөөд энэхүү хөргөх процесс нь хийн эзлэхүүнийг 600 дахин багасгадаг. Ингэснээр хүнд даацын машин нэг дүүргэлтээр 1000-1500 км зам туулдаг байна. Мөн дизель хөдөлгүүртэй харьцуулахад 70-90 хувь бага азотын исэл ялгаруулдаг.  

Түүнчлэн байгалийн хий нь дэлхийн эрчим хүчний салбарын гол эх үүсвэрүүдийн нэг болоод байна. Учир нь ирээдүйн цэвэр эрчим хүчний эх үүсвэр гэгдэж буй устөрөгчийн түлшийг байгалийн хийг боловсруулах замаар гаргаж авдаг байна. 

Туршлагаас суралцах нь

Манай хоёр хөршийн хувьд дэлхийн байгалийн хийн нөөцөөр тэргүүлэгчдийн эгнээг өнгөлсөөр ирсэн.

ОХУ-ын хувьд дотооддоо хэрэглэж буй нийт байгалийн хийн 50 орчим хувийг зөвхөн цахилгаан болон дулаан үйлдвэрлэх салбарт ашигладаг бөгөөд томоохон хотуудын дулааны цахилгаан станцуудыг нүүрснээс байгалийн хий рүү шат дараатай шилжүүлсэн байдаг. 

Харин Бээжин хот гэр хороолол болон нам даралтын зуухнуудыг эрчимтэйгээр байгалийн хийн халаалтад шилжүүлж, нийтийн тээврийн автобус, такси үйлчилгээг бүрэн хийн болон цахилгаан хөдөлгүүртэй болгосноор агаар дахь PM 2.5 тоосонцрын хэмжээг богино хугацаанд 50 гаруй хувиар бууруулсан гээд бидэнд суралцаж болох өчнөөн туршлага яг дэргэд бий. 

“Сибирийн хүч-2” төсөл хэн хүний анхаарлыг татаж буй энэ үед анхны баталгаат хийн нөөцөө ийнхүү бүртгэсэн нь Монгол Улс зөвхөн хэрэглэгч, дамжуулагч төдийгүй үйлдвэрлэгч орны байр суурь руу шилжих алхам эхэлсний дохио боллоо. Монгол Улсын эрчим хүчний салбар ийнхүү хүлээлт, боломжоор  дүүрэн шинэ замын эхэнд ирж байна. 

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English