Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Auto Draft

Бид дуу чимээнд донтчихсон уу

Green development by Green development
May 19, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий, Ногоон технологи
0

Чимээгүй байдал бидэнд амралт биш харин эвгүй мэдрэмж болон хувирчээ. Бид яг л дуу чимээнд донтчихсон юм уу гэлтэй. Лифтэнд суухдаа утсаа гаргаж оролдоно, автобусанд чихэвчгүй суух нь нэг л хоосон мэдрэмж төрүүлнэ, гэртээ очоод зурагт асаахгүй л бол өрөө хэт чимээгүй санагдана, унтахдаа хүртэл ямар нэгэн дуу, подкаст, TikTok, эсвэл богино бичлэг заавал тавина. 

Уг нь хүний тархи чимээгүй орчинд амардаг. Гэтэл яагаад чимээгүй байдал нь өөрөө эвгүй санагдаад эхэлсэн нь хачирхалтай. Орчин үеийн амьдралын хэв маяг бидний тархийг тасралтгүй өдөөсөөр, энэ бүхэнд дасгажээ. Сошиал медиа дахь элдэв мэдэгдлүүд, богино бичлэг, шинэ контентууд нь тархинд амрах завдал өгөхгүй байгаагаас чимээгүй байдал нь хоосон, эвгүй мэт мэдрэмж төрүүлэх болсон байна.  

Угтаа нийслэлчүүд бидний өдөр тутмын амьдрал дуу чимээгээр хангалттай их халгиж цалгиж буй. Замын түгжрэл, дуут дохионы “симфони”, барилгын ажил, хөл хөдөлгөөн, олны яриа, дуу чимээ бидэнд үргэлж сонсогдож байдаг. Ийм нөхцөлд дуу чимээгүй амьдрах боломжгүй, чимээгүй байдал алга болсон гэх тайлбар хэлэх хүмүүс ч байдаг. Уг нь чимээгүй байдал алга болоогүй. Зүгээр л бид түүнийг сонсохоо больсон. Гэхдээ энэ бүх дуу чимээн дээр нэмээд бид байнга чихэвчтэй явах болсон нь өөрөө асуудал юм.

You might also like

Ногоон бодлого

Тураах өнгөнүүдийн эргэн тойронд

May 20, 2026
Ногоон бодлого

“Хөөрхөн” кофе шопын “муухай” ул мөр

May 15, 2026

Тасралтгүй урсах чимээнд дасаад, түүнгүйгээр байж чадахгүй байгаа нь  донтолтын нэг хэлбэр байж болох юм. Тархи богино хугацааны таашаалд дасах үед тухайн зүйлээ байнга хайдаг, нэхдэг. Энэ утгаараа бид дуу чимээнд дасал болчихсон, байнга дуу чимээтэй байхыг эрмэлзэх болсон бололтой. Энэ дасал болсон байдал нь алсдаа уйтгар тэсвэрлэх чадварыг бууруулна, сэтгэн бодох чадварыг сулруулна, улмаар чимээгүй орчинд түгшүүр мэдэрдэг болгодог.  Ингээд л дуу чимээний хамааралтай хүмүүс болж хувирдаг. Дуу чимээнд донтсон эсэхээ дараах байдлаар мэдэж болно.

  • чимээгүй байдал эвгүй санагддаг
  • үргэлж ямар нэгэн дуу хэрэгтэй байдаг
  • ганцаараа байхаас, юм бодохоос зайлсхийдэг
  • утасгүй үед тайван байж чаддаггүй 

Хүн чимээгүй орчинд  өөртэйгөө үлдэхэд бодол, дотоод дуу өөрт чанга сонсогддог. Ийм үед олон хүн шууд утсаа авдаг, ямар нэгэн зүйл тэндээс хайдаг. Учир нь чимээгүй байдал бодлыг эзнээс нь нуух боломжгүй болгодог. Ингэж бид дуу чимээг зөвхөн зугаа биш, зугтах хэрэгсэл болгоод байгаа юм. 

Чимээгүй байдал бол хоосон зүйл биш. Чимээгүй үед, тархи цэгцэрдэг, анхаарал төвлөрөл сэргэдэг, сэтгэл тогтворждог, бүтээлч байдал нэмэгддэг. Гэтэл бид үүнийг уйтгартай гэж ойлгодог болсон нь үнэндээ уйдахаас биш,  өөртэйгөө нүүр тулахаас айж байгаа хэрэг юм. Хамгийн аюултай нь бид үүнийг хэвийн зүйл мэт хүлээн зөвшөөрөх болсонд оршиж байна. 

Tags: toppost
ShareTweet
Green development

Green development

Next Post
Тураах өнгөнүүдийн эргэн тойронд

Тураах өнгөнүүдийн эргэн тойронд

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English