Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Гибралтарын сармагчнууд шавар иддэг

Гибралтарын сармагчнууд шавар иддэг

Green development by Green development
April 24, 2026
in Ногоон дэлхий
0

     Гибралтарын хойгийн сармагчнууд давслаг болон чихэрлэг хүнснээс шалтгаалсан ходоодны хямралаа намжаахын тулд шаварлаг хөрс идэх болсон гэж судлаачид дүгнэж байна. Тэд энэ нутагт хэсэг бүлгээрээ сүрэглэн амьдардаг барбари нохой сармагчнуудыг ажигласны эцэст тодорхой зорилготойгоор шавар идэж байгааг нь тогтоожээ. Жуулчидтай хамгийн их харьцдаг сармагчнууд илүү их шороо идэж байснаас гадна энэ үзэгдэл амралтын улирлуудад дээд цэгтээ хүрч байв.

Газар дундын тэнгист орших энэ хошуунд 230 орчим нохой сармагчин найман бүлэг болж амьдардаг байна. Тэдэнд орон нутгийн удирдлагууд өдөр тутам жимс, ногоо, үр тариа өгдөг ч жуулчид тогтмол уут уутаар нь шарсан төмс, шоколад, “Эм энд Эм”, зайрмаг, кока кола гэх мэт амттанаар хооллодог. Хүний ойрын өвөг гэгддэг энэ амьтныг ямар учраас хөрс идээд байгааг ажиглагчид бүрэн баталж чадаагүй ч энэ үйлдэл нь хоол боловсруулах системээ хамгаалах зорилготой гэж тааварласан байна. Учир нь шороо идээгүй сармагчнууд аялагчдаас зайтай амьдардаг бүлгийн гишүүд байжээ.

You might also like

Ногоон дэлхий

Мал аж ахуйн AI нүүдэл

April 24, 2026
Ногоон бодлого

Улаанбаатарчуудын допамин ямар өнгөтэй вэ?

April 24, 2026

“Магадгүй сармагчнууд тос ихтэй, давслаг, мөн чихэрлэг хөнгөн зууш, амны зугаа идсэнээс үүдэлтэйгээр гэдэснийхээ бичил организмуудын тэнцвэрийг хангахын тулд шавар шороо идсэн байх” гэж Кэмбрижийн их сургуулийн экологич Сильвейн Лемойн тайлбарлаж байна. “Хортой хүнс идсэнээр гэдэсний бичил организмын бүтэц алдагддаг. Харин хөрсний бактер, эрдсүүд тэднийг хэвэнд нь оруулахад тусалж чадна, хөрсөнд хамгаалалтын нөлөө бий гэж бид үзэж байна” гэж тэрбээр хэлжээ.

2022 оны зунаас 2024 оны хавар хүртэлх ажиглалтуудаар нохой сармагчнуудын идсэн хоолны бараг 20 орчим хувь нь хортой хүнс байсныг судлаачид тогтоосон байна. Жуулчдыг хамгийн их татдаг Гибралтарын хадны орой хэсэгт ойр амьдардаг бүлэг сармагчин бусдаасаа хоёр дахин ихээр ашиггүй хүнс идэх дуртай бөгөөд үүнтэй зэрэгцээ хамгийн их шавар идсэн нь харагдсан байна.

Африк, Ази, Өмнөд Америкт бие давхар эмэгтэйчүүд дотор эвгүйрэхээс сэргийлэх, шаардлагатай эрдсээ нөхөхийн тулд хүмүүс шороо иддэг тохиолдол байдаг аж. 

Сэтгүүлч Б.Даваажав

Эх сурвалж: The Guardian

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English