Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээг шийдэх шинэ боломж

Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээг шийдэх шинэ боломж

Green development by Green development
April 28, 2026
in Ногоон бодлого, Ногоон эдийн засаг
0

     Хог хаягдлын хэмжээг бууруулангаа эрчим хүч үйлдвэрлэх боломжтой “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг Улаанбаатар хотод 2026-2029 онд хэрэгжүүлнэ.

Төр хувийн хэвшлийн түншлэлээр уг төслийг хэрэгжүүлэх бөгөөд төслийн  өртгийг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна. Гэхдээ ТЭЗҮ-ийг нь “Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн” боловсруулж, 2025 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр дэмжин хүлээн авчээ. Тус хүрээлэнгийн боловсруулсан ТЭЗҮ-ээр уг үйлдвэр нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая кВт цаг буюу 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой байна. Энэ нь ойролцоогоор жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 2300 орчим өрхийг цахилгаанаар хангана гэсэн үг. Төслийн хүрээнд Морингийн даваанд нийт 158 нэгж талбар чөлөөлөхөөс 123-ыг нь чөлөөлөөд байгаа юм.

You might also like

Ногоон бодлого

Ирэх сарын сүүлчээр ногоон дугаартай машин нэгдүгээр эгнээгээр зорчино

April 29, 2026
Ногоон бодлого

Тогтвортой хөгжлөөс “баяжих” стратеги

April 29, 2026

Хог шатааж эрчим хүч (цахилгаан, дулаан) гаргаж авах энэ технологийг олон улсад өргөн хэрэглэдэг.

Швед Улс хогны менежментээр дэлхийд тэргүүлдэг. Мөн хогныхоо 50-иас илүү хувийг шатааж эрчим хүч гаргадаг юм.

Япон Улс хот суурин газар ихтэй тул хог булшлах газар бага. Тиймээс орчин үеийн өндөр технологийн шатаах үйлдвэрүүд олонтой. Эдгээр үйлдвэрүүд нь утаа, хорт бодисыг маш нарийн шүүдгээрээ алдартай.

Данийн Копенхаген хотод байрлах “CopenHill” нь дэлхийн хамгийн шинэлэг, олон зориулалттай хог шатаах үйлдвэрүүдийн нэг юм. Энэ байгууламж нь энгийн нэг үйлдвэрийн үүргээс давж, эрчим хүч үйлдвэрлэх, байгальд ээлтэй шийдэл хэрэгжүүлэх, иргэдийн амралт чөлөөт цагийг дэмжих гэсэн гурван үүргийг нэг дор гүйцэтгэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, хог хаягдлыг шатааж, эрчим хүч болгодог үйлдвэрийнхээ дээр цанын зам, алхах зам, авирах ханатай амралтын бүс байгуулжээ.

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэхийн тулд:

  1. Хогийг ялгаж, шатаах үйлдвэрт оруулна
  2. Өндөр температурт (850–1000°C) шатаана
  3. Гарсан дулаанаар ус буцалгаж, уур үүсгэнэ
  4. Уураар турбин эргүүлж, цахилгаан гаргана

Энэ төрлийн технологи нь олон давуу талтай. Тухайлбал:

  • Хогийн хэмжээ 90 хүртэл хувиар багасна
  • Эрчим хүч үйлдвэрлэнэ (цахилгаан + дулаан)
  • Хотын хогийн цэгийн ачаалал буурна, ил задгай булж устгах аргаас татгалзаж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулна
  • Хогийн цэгээс үүдэлтэй хөрс, усны бохирдол буурч, ил задгай хог шатаалт багасаж, агаарын бохирдол буурна.

Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах шаардлага тулгараад байгаа. Ийм үед “хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл нь нүдээ олсон байж болох ч дараах сул талыг ч мөн дагуулж байгаа юм. Тухайлбал:

  • Анхны хөрөнгө оруулалт маш өндөр
  • Өндөр түвшний технологи шаарддаг
  • Үйлдвэрийн шүүлтүүр муу байгаа тохиолдолд утаа, хорт бодисын эрсдэлтэй
  • Хог ангилан ялгалт муу бол үр ашиг буурна

Тиймээс Улаанбаатар хотод ийм төрлийн шинэ технологийг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бий боловч хог ялгах тогтолцооны сул хөгжил, өндөр өртөгтэй дэвшилтэт технологи, олон улсын түвшний нарийн шүүлтүүрийн системийг бүрэн нутагшуулах боломж зэрэг олон асуудал одоогоор шийдлээ хүлээсээр байна.

Сэтгүүлч Р.Ренчиндулам

Tags: toppostногоон хөгжил
ShareTweet
Green development

Green development

Next Post
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дараах өөрчлөлт орно

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дараах өөрчлөлт орно

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English