Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Protected: НОГООН ШИЛЖИЛТИЙН “ӨРТӨГ”

НОГООН ШИЛЖИЛТИЙН “ӨРТӨГ”

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
April 21, 2026
in Ногоон бодлого, Ногоон технологи, Ногоон эдийн засаг
0

“Ногоон хөгжил” гэдэг үг танд хэр ойр сонсогддог вэ?

      Эрүүл хооллолт, цахилгаан машин гээд л “эко” гэх шошго хүртэл бидэнд тансаг хэрэглээний тэмдэгт шиг харагддаг нь нууц биш. Тэгвэл бид “ногоон хэв маяг”-т үнэхээр өндөр өртгөөр шилжиж байна уу, эсвэл…

You might also like

Ногоон бодлого

 “Туул усан цогцолбор” нийслэлийг усаар хангана

April 21, 2026
Ногоон бодлого

Нэг очийг унтрааж чадвал маргааш нэг ойг аварч чадна

April 20, 2026

Монголд нэг өрхийн цахилгааны дундаж хэрэглээг хангах хүчин чадал бүхий 3 кВт нарны эрчим хүчний систем суурилуулах үнэ дунджаар 8–12 сая төгрөг. Хэрэв тухайн өрх сард 100 мянган төгрөгийн цахилгааны төлбөр төлдөг бол энэ зардал 8–10 жилийн дотор нөхөгдөх боломжтой. Үүнээс цааш тухайн айл эрчим хүчний хувьд хараат бус болж, цахилгааны зардлаа 100 хувь хүртэл бууруулж чадна. Нөгөө талаас, илүү энгийн сонголт ч бий. Та 5,000 төгрөгөөр даавуун тор худалдан авч, долоо хоног бүр 300 төгрөгийн гялгар уут авахаас татгалзсанаар жилд 25,000 төгрөг хэмнэх боломжтой.

Иймээс “ногоон” амьдралын хэв маягт шилжих өртгийг зөвхөн анхны зардлаар хэмжих нь өрөөсгөл. Харин үүнийг эхний хөрөнгө оруулалт ба урт хугацааны хэмнэлт гэсэн хоёр өнцгөөс харах нь чухал. Ихэнх ногоон шийдлүүд эхэндээ үнэтэй мэт боловч ашиглалтын явцад зардлаа нөхөөд зогсохгүй, ирээдүйд илүү үр ашигтай болдог байна.

Ногоон шилжилт бол зардал биш тогтвортой хөрөнгө оруулалт юм.

Гэвч бодит байдал дээр анхны өндөр зардал л олон өрх, хувь хүмүүст хамгийн том бэрхшээл болдог. Тиймээс ногоон шилжилт зөвхөн хувь хүний сонголтоос гадна бодлогын түвшний дэмжлэг, санхүүгийн хүртээмжтэй шийдлүүдийн ачаар үр дүнд хүрэх боломж бүрдэнэ.

Хэрэв 12 сая төгрөгийн нарны системийг жилийн 3–5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл, санхүүжилтээр  авч чадвал, сарын зээлийн төлбөр нь цахилгааны төлбөрийн хэмнэлттэй ойролцоо байх боломжтой. Ингэснээр халааснаас нэмэлт зардал гарахгүй шилжилт хийх боломж бүрдэнэ. Харин 5,000 төгрөгийн даавуун тор бол “тансаг хэрэглээ” биш, харин таны ногоон амьдралын “үнэтэй шошго” гэж хүлээн зөвшөөрөх хандлага чухал юм.

Дэлхий даяар ногоон шилжилтийг хэрэгжүүлэхэд жил бүр 4–5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үздэг. Тэр дундаа эрчим хүчний шилжилт нь зөвхөн байгаль орчны асуудал биш дэд бүтэц, санхүү, бодлогын томоохон шинэчлэлийг шаардаж байна.  

Та тогтвортой ирээдүйд хэдэн “ногоон”-оор шилжиж байна вэ?

 

Tags: toppostногоон хөгжил
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Next Post
 “Туул усан цогцолбор” нийслэлийг усаар хангана

 “Туул усан цогцолбор” нийслэлийг усаар хангана

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English