Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Нэг очийг унтрааж чадвал маргааш нэг ойг аварч чадна

Нэг очийг унтрааж чадвал маргааш нэг ойг аварч чадна

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
April 20, 2026
in Ногоон бодлого
0

You might also like

Ногоон бодлого

Хог тээвэрлэх гэрээг цахимд шилжүүлснээр 197 ширхэг модыг хамгааллаа

April 20, 2026
Ногоон бодлого

ХАЛААС ДҮҮРЭН ЭРСДЭЛ: НӨАТ-Н БАРИМТНЫ НУУГДМАЛ НӨЛӨӨ

April 16, 2026

Хаврын улирал шинэлэг бүхний эхлэлийг бэлгэдэх нь бий. Гэвч энэ улиралтай хамт нэг том аюул гэтэж ирдэг нь ой, хээрийн түймэр. Хаврын хуурайшилт, хүчтэй салхитай хавсраад хэн нэгний санаандгүй үйлдэл хэдэн зуун га газар, ан амьтад магадгүй тэдний бүл, төрөл зүйл, цаашлаад айл өрхийн амьдрал ахуйг орвонгоор нь эргүүлдэг.  Харин бид үүнийг тэр бүрий анзаардаггүй. Хайхрамжгүй үйлдлээрээ хэчнээн амьтныг хөнөөж, магадгүй төрөл зүйлийг бүрэн устгаж байгаагаа ч мэддэггүй.  

Харамсалтай нь, ой хээрийн түймрийн тохиолдол нэмэгдсээр байна. 2025 онд улсын хэмжээнд 15 аймгийн 84 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт. Эдгээр түймэр нь ойн 77.250 га, хээрийн 870.453 га  буюу нийт 946.804 га талбайг хамарчээ. Хэрэв бид илүү болгоомжтой, жижиг үйлдэл бүртээ хянамгай хандахгүй л бол байгалийн энэ гамшиг нөхөж баршгүй гарз хохирлыг байгаль эхэд учруулсаар байх болно. Учир нь, 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар аль хэдийн 52 удаагийн түймэр бүртгэгдээд байна. 

Яагаад хавар түймэр их гардаг вэ?

Хавар ой хээрийн түймэр гардаг гол шалтгаан нь байгаль, хүний үйлдэл хоёрын нийлбэр байдаг.

  • Хуурайшилт– хавар цас хайлсны дараа газар маш хурдан хуурайшдаг
  • Хүчтэй салхи – жижиг очийг ч том түймэр болтол нь тархаана
  • Хуурай өвс их байдаг – галд маш амархан шатдаг “шатах материал”
  • Хүний болгоомжгүй үйлдэл – ил задгай гал түлэх, тамхи татах, үнс нурмаа бүрэн унтраахгүй орхих.

Түймрийн хор хөнөөл

Түймрээр зөвхөн мод шатдаггүй, түүнийг дагаад амьтад амьдрах орчноо, үр төлөө алдаж, магадгүй олон амьтны төрөл зүйл ч устдаг. Ой хээрийн түймрийн хор уршгийг хэмжих боломжгүй ч дараах хэд хэдэн аюулыг дурдаж болно.    

  • Амьтдын амьдрах орчин устаж, олон төрөл зүйл алга болдог
  • Хөрсний үржил шим буурч, цөлжилт нэмэгддэг
  • Агаар бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг
  • Айл өрхийн амьдралд шууд аюул учруулдаг

 Бид юу хийж чадах вэ?

Ой хээрийн түймрийг бүрэн зогсоох боломжгүй ч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Жижиг болгоомжлол том гамшгаас хамгаалж чадна. Үүний тулд хүн бүр дараах энгийн зүйлсийг анхаарахад хангалттай:

  • Ил задгай гал түлэхгүй байх
  • Тамхины ишийг бүрэн унтрааж хаях
  • Үнс, нурмыг бүрэн унтраасан эсэхээ шалгах
  •  Өнжмөл өвс, хог хаягдлыг шатаахгүй байх
  •  Гал түймэр гарч байгааг харвал шуурхай мэдээлэх

Хаврын улирал дандаа шинэ эхлэлийг авчирдаггүй. Заримдаа хаврын салхи галын очийг хормын төдийд тарааж, бүхэл бүтэн ой, хээрийг, ан амьтдыг устгадаг. Байгалиа, ан амьтнаа хамгаалах нь зөвхөн байгууллага, төр засгийн хийх ажил биш, хүн бүрийн хариуцлагын асуудал юм. Өнөөдөр бид нэг очийг унтрааж чадвал маргааш нэг ойг аварч чадна.

Tags: topnewstoppostойн түймэр
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English