Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Д.Одхүү: Оросууд биднийг мунгинаж байхад 3000 МВт-ын УЦС барьчихсан

Д.Одхүү: Оросууд биднийг мунгинаж байхад 3000 МВт-ын УЦС барьчихсан

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
March 4, 2026
in Ногоон бодлого, Ногоон технологи
0

Үлгэр домог болтол ярьсан Эгийн голын усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлж байсан Д.Одхүүгийн ярилцлагаас онцлон хүргэж байна. УЦС барих асуудал өнөөдөр ч шийдэгдээгүй хэвээр. 

-ОХУ-аас Эгийн голын усан цахилгаан станцын талаар ЮНЕСКО-д гомдол гаргасан. Энэ гомдол нь хэр үндэслэлтэй юм бэ. Үнэхээр л байгаль орчин, нуурын усанд нь хор хөнөөлтэй юм уу? 

You might also like

Ногоон бодлого

COP17 бидэнд юу өгөх вэ

February 23, 2026
Ногоон бодлого

Ногоон туршлага – Ногоон Хятад

February 12, 2026

-ЮНЕСКО-гийн даргаар олон жил орос эмэгтэй байсан. Тэгээд буухдаа болгар эмэгтэйг лоббидож, оросуудын дэмжлэгтэйгээр дарга болгосон үе таарсан. Энэ байгууллагын байгаль орчинтой холбоотой бүх дарга, мэргэжилтнүүд орос хүмүүс байдаг. Ийм учраас хэдийгээр олон улсын байгууллага нэртэй боловч шууд оросын нөлөөний, хүчтэй лоббитой газар. Тэд үргэлж л Оросын төрийн бодлогыг дэмжсэн шийдвэр гаргадаг байсан. Хэрэв УЦС байгаль орчинд хортой байсан юм бол дэлхийн маш олон оронд, тэр тусмаа байгаль орчиндоо өндөр анхаарал тавьдаг хөгжингүй, хүчирхэг улс орнууд яагаад хэдэн зуугаар нь усан цахилгаан станц бариад байна вэ. Жишээ нь, Оросод хэдэн арван том усан цахилгаан станц байгаа. Тэднийгээ барихад ядаж нэг дээр нь ч байгаль орчинд хортой дүгнэлт гардаггүй. Бүүр байгальд ээлтэй станцууд гээд рекламдаад л байгаа харагддаг. Гэтэл ердөө л 

315 МВт-ын жижиг Монголын Эгийн голын УЦС л байгальд хортой болчихсон. Оросууд биднийг учраа олохгүй мунгинаж байхад л 2014-2015 онд Ангар мөрөн дээр 3000 МВт-ын хүчин чадалтай Богучанскийн усан цахилгаан станц барьчихсан шүү дээ. Манай төслөөс 10 дахин том усан цахилгаан станц барьсан. Байгаль орчинд хортой гэсэн өгүүлбэр хаана ч гардаггүй юм.

Гэтэл ганцхан Монголын Эгийн голын УЦС л Байгал нуурт хортой гэдэг зөвлөмж л Дэлхийн өвийн хороон дээр гаргаад  байдаг. Хамгийн гайхалтай нь манайхаас 2 дахин том, Байгал нуурыг усан сангаа болгон ашигладаг Эрхүүгийн УЦС хүртэл нөлөөлдөггүй гэж ярихаар тэр зөвлөмж гээчид нь хэн итгэх юм. Тэгээд ч манай төслийг Байгал нуурт сөрөг нөлөөтэй гэж гарсан шийдвэр нь зөвхөн зөвлөмж юм шүү дээ. Ер нь ЮНЕСКОгийн Дэлхийн өвийн хорооны зөвлөмж бол  улс орнуудын заавал дагаж мөрдөх ёстой эрхзүйн акт биш. Ихэнхи улс, түүний дотор ОХУ ч гэсэн тэндээс гаргасан зөвлөмжүүдийг огт тоохгүйгээр өөрсдийн ажлаа хийдэг.

Гэтэл Оросын саналаар уг зөвлөмжийг хүлээж аваад зөвхөн хоёр улсын хооронд хийсэн зээлийн хэлэлцээрийн гүйцэтгэлээ зогсоодог нь Хятад улс, түүнийг нь эсэргүүцэлгүй, хүлцэнгүй хүлээж аваад ажлаа явуулж чадахгүй өчнөөн олон жил зогсчихдог Монгол Улс л байна даа. Монголчууд өөрсдөө “ЮНЕСКО болохгүй гэсэн” гээд л унжийгаад суучихдаг. Хятад нь оросуудын үгэнд ордог. Ер нь шалтаг л байхгүй юу даа. Байгаль нуураас усан замаар 600 км хол зайд баригдах Монголын жижигхэн усан цахилгаан станц нуурын экосистемд хортой нөлөөтэй гэдэг дүгнэлтийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо  гэдэг байгууллага бүх журмаа зөрчиж байгаад лоббид орж гаргадаг. Тэрийг нь оросууд гаргаж ирээд манайд тулгадаг. Нөлөөллийн нийлбэр үнэлгээ хийлгэхийг шаарддаг.

Манай Засгийн газрын эрхэмүүд ойлголгүй хүлээж аваад үнэлгээ хийлгэх юм ярьсаар 6 жил өнгөрчихлөө. Уг нь Монголын Засгийн газрын олон түвшний хүмүүст энэ тухай хэлсэн тайлбарласан. Наадах чинь шалтаг болохоос шалтгаан биш ээ. Зүгээр наадхаа зөвлөмж гэж үзээд “Бид энэ зөвлөмжийг харлаа. Байгаль нуурт ямар нэгэн хортой зүйл хийхгүй” гэдгээ албан ёсоор илэрхийлчихээд ажлаа эхлээд явах ёстой гэж хэлээд байхад л “ЮНЕСКО шийдвэр гаргасан” гээд л дөнгөлүүлчихсэн аятай яваад байдаг улс манайх шүү дээ.

Оросууд цэвэр эдийн засаг, улс төрийн зорилготойгоор, тэр тусмаа манайд эрчим хүчээ өндөр үнээр шахдаг ганц нэг олигархуудынхаа ашиг сонирхолыг хамгаалж манай эрчим хүчний төслүүд, тэр тусмаа усан цахилгаан станцын төслүүдийг зогсоож байгааг юм гадарладаг хүмүүс хэлэх юм билээ.

-Оросуудтай яриа хэлэлцээр хийж байгаа. Нааштайгаар шийдэгдэж магадгүй гээд л байгаа шүү дээ?

-“Бухын доодхыг харж үнэг турж үхэв” гэдэг үлгэр бий. Оросуудтай ярьж болно. Яривал өөр нөхцлөөр ярих хэрэгтэй гэдгийг маш олон удаа хэлсэн. Бид тууштай зүтгээд усан цахилгаан станцаа бариад эхэлбэл дуртай ч дургүй ч эвлэрч л таарна. Арай танк оруулахгүй байлгүй. Одоо бол хамтарч барья гэж дуугарч магадгүй. За гээд зөвшөөрчихвөл хэзээ баригдах нь бүү мэд болоод л сунжирна. Ер нь бол Оросууд нааштайгаар дуугарна гэдэгт итгэхгүй байнаа. Хэтэрхий их горьдоод ч хэрэггүй.  Дэлхий дээр усан цахилгаан станц байгальд хортой учраас зогсоолоо гэсэн нэг ч жишээ мэдэхгүй юм байна. Хамгийн өндөр хөгжилтэй улсууд хамгийн их усан цахилгаан станц барьсан байдаг. Жишээ нь, Норвеги улс эрчим хүчнийхээ 97 хувийг усан цахилгаан станцаас гаргаж авдаг.

Эгийн голын УЦС-ын төсөл эхэлж байх үеийн зураг 

Норвегид мөнгөнөөс их юм байхгүй, бас байгаль орчноо, тэр дотроо гол мөрнүүдээ хамгийн их хайрладаг, хамгаалдаг улс. Норвегийн алдарт хулд загас (Norwegian salmon) үржүүлдэг голууд дээр нь УЦС-ууд нь баригдсан байдаг. Хэрвээ байгаль орчинд хортой бол Норвеги усан цахилгаан станц барихгүй. Өөр нэг жишээ, 2022 оны арванхоёрдугаар сард Хятад улс Хөх мөрөн дээр дэлхийд томоороо хоёрт орох Бэйхетаны УЦС-аа бариад дуусч байна. Ингэснээр дэлхийн хамгийн том хоёр УЦС нэг гол дээр байгаа гэсэн үг. Өмнөд хөрш сүүлийн үед байгаль орчиндоо асар их анхаарал тавьж байгаа. Байгаль орчиндоо хохиролтой юу ч хийхгүй. Цэвэр эрчим хүч гэдэг хөтөлбөр гаргаад хэрэгжүүлж эхэлсэн. Өөрсдөө утаагүй болох гээд үзэж байгаа учраас дэлхийд хоёрт орох том усан цахилгаан станц саяхан бариал дууслаа. Хэрэв усанд нь, нууранд нь, байгаль орчинд нь хортой бол асар их мөнгөний нөөцтэй Хятад улс усан цахилгаан станц барих уу, барихгүй шүү дээ.

-Эгийн голын цахилгаан станц барихыг Оросууд эсэргүүцэхээс гадна манайхан дотроо тонгороод унагаачихдаг гэсэн. Үнэн юм уу? 

-Социализмын үед ЗХУ-аас  “Та нар Эгийн гол болон хэд, хэдэн гол дээрээ усан цахилгаан станц яаралтай барь” гэдэг шаардлага шахалтыг Монголын талд үзүүлээд түүний талаар МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны хурлаар хэлэлцэж байсан юм билээ. Тэр протоколыг нь харж байсан. 

-Тэр үед яагаад барихыг зөвшөөрдөг, бас шахдаг байсан  юм бол? 

-Яахав дээ, тухайн үед Монгол Улс оросын хараанд байсан юм чинь хаашаа зайлах вэ дээ гэж байсан биз. Одоо тусгаар Монгол болсон учраас асуудлыг өөрөөр ярьдаг болсон байх. Энэ Засгийн газар үнэхээр хүсч байгаа бол эхлүүлэх боломжтой. Цөөнгүй удаа “зөвлөгөө аваад эхлүүлээч” гэж мөн ч олон удаа хэлсэн, хэлүүлсэн.  Сонсох ч үгүй юм. Уулзах гэж олон удаа хүсэлт тавьсан. Хариу өгдөггүй, ярьдаггүй. 

Эрхэм Эрчим хүчний сайд, Ерөнхий сайд аа!  Та нар жаахан ч гэсэн зориг гаргаач ээ. Айгаад байдаг юм уу, эсвэл нууцаар дарамтлуулаад байдаг юм уу, мэдэхгүй. Ядаж шалтаг чинь байна. “Иргэд шаардаад байна. Монгол Улсын эрчим хүчний байдал хүндэрлээ. Өөр зам байхгүй

-Та Засгийн газарт юу хэлэхийг хүссэн юм бэ?

-Эрхэм Эрчим хүчний сайд, Ерөнхий сайд аа!  Та нар жаахан ч гэсэн зориг гаргаач ээ. Айгаад байдаг юм уу, эсвэл нууцаар дарамтлуулаад байдаг юм уу, мэдэхгүй. Ядаж шалтаг чинь байна. “Иргэд шаардаад байна. Монгол Улсын эрчим хүчний байдал хүндэрлээ. Өөр зам байхгүй” гэж хэлмээр байна. Бага байхад дэлгүүрт орж талх авахдаа атамануудаас айгаад орж чаддаггүй байлаа. Тэгээд яах вэ дээ өлсөж үхэлтэй биш орж талхаа гарцаагүй авдаг л байлаа. Тэрэн дээрээ тулахаар яаж зодуулахгүй талхаа авч гарах вэ гэдэг арга замаа олох хэрэгтэй болдог байсан. Үүн шиг нөхцөл байдлаа ойлгоод нүдээ аниад ч болов эрчим хүчний асуудал дээрээ шийдвэр гаргах харах  ёстой.

Засгийн газарт Эгийн голын УЦС-ыг барих зориг хэрэгтэй байна 

-Орос, Хятадаас шалтгаалахгүйгээр Эгийн голын усан цахилгаан станцаа барьж чадах уу. Эвтэйхэн аргалах гарц, гаргалаа байгаа юм уу? 

-Нөхцөл нь үүссэн. Одоо зүгээр л энэ Засгийн газар шийдвэрээ гаргах хэрэгтэй. Улс нь мөнгөгүй бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдээд, УИХ-аараа батлуулаад нээлттэй тендер зарлачих. Үүн дээр Этиопын сэргэн мандлын далан гэж нэрлэгддэг Этиоп улсын маш том жишээ байна. Этиоп улс Хөх Нил мөрөн дээр усан цахилгаан станц барих гэхэд доод урсгалд нь байдаг Египт улс бүх ажиллагааг нь хаагаад, хориг тавиад байсан. Тэгэхээр нь Этиопчууд өөрийн улсын иргэд болон дэмждэг компаниуд, улс орнууд, иргэдэд бонд гарган зараад барихад шаардлагатай 5 тэрбум орчим ам.долларыг босгосон. Тэгээд  далангаа УЦС-аа бариад дуусгасан. Ийм юм хийхэд  Египт зогсоож чадаагүй. Энэ аргаар яагаад явж болохгүй гэж. Багаа бүрдүүлээд шийдвэрээ гаргуулаад ирвэл мөнгө босгоод өгье. УЦС-аа барь гэсэн хүмүүс уулзаж байсан.

Дэлхийн том хөрөнгийн сангууд усны нөөц үүсгэдэг, эрчим хүч үйлдвэрлэх төслийг санхүүжүүлэхэд асуудалгүй л гэх юм билээ. Одоо бол мөнгө асуудал биш болсон шүү дээ. Ус, эрчим хүч гэж хоёр зүйл чинь хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Дэлхийд ус ховордож байгаа энэ үед усан сан барина гэдэг бол хэзээ ч үнээ алдахгүй зүйл. Тиймээс тэрийг дуртай нь мөнгө гаргаад барина шүү дээ. Одоо энэ Засгийн газраас юу хүсч байна вэ гэхээр сонгон шалгаруулалтаа зарлаад өгөөч л гэж гуйж байна. Монгол Улсын төр Эгийн гол болон бусад усан цахилгаан станцуудынхаа асуудлыг шийдье гэж бодож байгаа л бол Засгийн газраас нэг сохор зоос ч авахгүй барих бололцоо байна. Зүгээр л та нар барих шийдвэрээ гаргачих. Орос, Хятадыг харах ч шаардлага байхгүй. Тогтвортой эрх зүйн орчноо бүрдүүлчих. Тэгээд л болоо. Ингээд сонгон шалгаруулалт зарласан байхад гаднын мөнгөтэй хүмүүс, компаниуд  орж ирэхэд дөхөмтэй болно. Зориг л хэрэгтэй байна.

-Таныг Эгийн голын усан цахилгаан станцыг заавал бариулна гээд өөртөө тангараг өгсөн гэж сонссон. Эгийн голын цахилгаан станцыг ярьдаг хүн Монголд цөөхөн. Тэгэхээр тан шиг хүнээс зөвлөгөө авч, хамтран ажиллахад алдах юм байхгүй л баймаар юм?

-Эгийн голын усан цахилгаан станц барихад цаг зав, сэтгэл зүрхээ зориулсан хүнээс ирээд амыг нь асуугаад, зөвлөгөө сонсчих ухаанаа олохгүй байгаа хүмүүс  шүү дээ. Телевизээр хаяа мэдээ үзэж байхад Эрчим хүчний сайдын ярьж байгаа нь мөн ч харанхуй байна лээ дээ. Ойлголт ч үгүй явж байгаа харагдсан. Асуудлынхаа мөн чанарыг нь ойлгохгүй мэдэхгүй бол түүнийг даван туулах арга замыг олохгүй шүү дээ. Даван туулах арга замаа олохгүй бол эхлүүлээд ч хэрэггүй. Хэзээ л бол хэзээ дуудсан, урьсан цагт нь очоод үнэрхэхгүй  зөвлөгөө өгч болж байна. Би эх орныхоо төлөө та нарт зөвлөгөө өгмөөр байна гээд байхад л сонсохгүй байгаа юм. Сонсдоггүй юм уу, сонсохгүй байгаарай гээд хэн нэгэн тушаал өгөөд байдаг юм уу.

-Эрчим хүчний асуудлыг шийдэх хэцүү биш. Эгийн голын усан цахилгаан станцыг барих арга зам бий. Зүгээр л энгийн логик сэтгэлгээ хүсэл, зориг хэрэгтэй юм байна, тийм үү?

-Ердөө л тийм. Хоёр хөршдөө аль нэгэнд нь хайртай байх хэрэггүй, үзэн ядаад ч хэрэггүй. Алинтай нь ч ах дүү болоод нялуураад байх шаардлагагүй. Зүгээр л хоёулантай нь сайхан хөрш бол. Гэхдээ өөрсдийн ашиг сонирхолоо хамгаалж сур. Аливааг хийхдээ аль илүү нөхцөл өгсөнтэй нь хамтраад л явах нь зөв. Нэг их том гүнзгий ухаан хэрэггүй.

Сэтгүүлч У.Сарангэрэл

Tags: toppost
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English