Хойд Азийн (Төвдийн өндөрлөг, Гимлай, Тен Шянь болон Алтайн уулсаар) 12 улс оронд цоохор ирвэс (Panthera uncia) сийрэг боловч тархсан байдаг. Дэлхий дээрх нийт ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг бөгөөд тэдгээрийн гуравны хоёр нь Алтай Соёны эко бүсд бий.
Цоохор ирвэсийн тархац нутагт нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн судалгаагаар 2100 он гэхэд дэлхий дээрх цоохор ирвэсийн одоогийн тархац нутгийн 39 хувь нь алдагдаж болзошгүй бөгөөд энд Монголын говь, хангайн бүс бас багтана. Харин Алтай-Соёны эко бүс цоохор ирвэсийн чухал тархац нутаг хэвээр үлдэж, түүний аврагдан үлдэх диваажин болно гэж дүгнэсэн байна.
Хулгайн ан, хууль бус худалдаа, бэлчээрийн талхагдлаас болсон тархац нутаг, идэш тэжээлийн хомсдол, ирвэс болон нутгийн иргэдийн хоорондын зөрчил түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон учир шалтгааны улмаас цоохор ирвэсийн тоо толгой тархац нутагтаа багассаар байна. 2025 он гэхэд нэн тэргүүнд хамгаалах ёстой хоёр бүс нутаг дахь 14 түлхүүр газарт ирвэсийн популяци тогтвортой хэвээр эсвэл өссөн байх ба нийт экобүсийн хэмжээнд ирвэс бүхий газрын хэмжээ 2020 оныхтой харьцуулахад тогтвортой хадгалагдсан байна.
Зарим судалгааны дүн Монгол Улс ирвэсийн хулгайн ангийн хэмжээгээр Хятадын дараа (103-236 бодгаль) орж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар жил бүр 34-50 бодгаль хулгайн анд өртөж байна.
Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)



