Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Фред хэмээх цэцэрлэгч африк залуу ногоочин болохын тулд дараах чадваруудыг эзэмшсэн байх ёстой хэмээн зөвлөжээ

Фред хэмээх цэцэрлэгч африк залуу ногоочин болохын тулд дараах чадваруудыг эзэмшсэн байх ёстой хэмээн зөвлөжээ

Ts.Buyanbat by Ts.Buyanbat
February 6, 2024
in Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

You might also like

Ногоон бодлого

МАК ногоон технологид суурилсан аж үйлдвэрийн парк байгуулна

April 4, 2024
Ногоон бодлого

Төвийн бүсийг газар тариалан, мал аж ахуйн түүхий эдийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн парк болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ

February 2, 2024
1. Тэсвэр тэвчээр. Ногоочин хүн туйлын тэсвэртэй байх ёстой. Учир нь жил бүр элдэв өвчин, хортон шавьж, цаг агаарын таагүй нөхцөлтэй тулгардаг. Зарим жил санаснаас их ургац авах бол заримдаа хоосон хоцрох тохиолдол бий. Тиймээс бууж өгөлгүйгээр дараа жил хэрхэн тэмцэх талаар төлөвлөгөө гаргаарай. Ногоо ургуулахад бүтэн жилийн хөдөлмөр шаарддаг тул бүхий л цаг мөчид тэсвэр тэвчээр танд тусална.
2. Оюутан мэт суралц. Шинэ технологи, шинэ орчин, шинэ арга барилд дасан зохицоход үргэлж бэлэн бай. Хувьсаж өөрчлөгддөггүй зүйл гэж байдаггүй. Өөрийн хэмжээндээ эрэл хайгуул хий. Аяндаа таны гарт орно. Сониуч зан бол амжилтын эхлэл.
3. Мэдлэг болон ур чадвараа хөгжүүл. Энэ хоёрын хослол танд амжилт авчирна. Аль ч ногоог амжилттай ургуулахад олон төрлийн мэдлэг шаардахаас гадна ур чадвар арга техник чухал нөлөөтэй.
4. Асуудал шийдвэрлэгч байх.
Ногоо тарихад олон асуудал бэрхшээлтэй учрах тул ач холбогдлыг зөв тодорхойлж дарааллын дагуу шийдвэрлэх. Амжилттай ногоочин болохын тулд бизнесийн бүхий л шатанд асуудлаа шийддэг байх хэрэгтэй.
5. Эмх цэгцтэй бай. Ногоочин хүн арвин ургац авахын тулд олон зүйлийг хяналтандаа байлгах шаардлага үүсдэг. Тиймээс энэхүү шаардлагыг биелүүлэхэд, өдөр тутмын ажлынхаа доор нь биш дээр нь байхад эмх цэгц танд тусална. Эмх цэгц танд чөлөөт цаг, амралтыг бэлэглэнэ гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
6. Тооны машин шиг бай. Бүх зүйл тооцоотой байж гэмээнэ хүссэн үр дүнгээ хүртэнэ. Үр, үрслэг, газрын хэмжээ, ургамал хоорондын зай, услах давтамж, бордооны хэмжээ, цаг хугацаа гээд бүгдийг зөв тооцоолж ирээдүйд хураах ургацын хэмжээгээ бодитоор тодорхойлно. Өөрөөр хэлбэл 20кг ургац авах боломжтой газраас хэзээ ч 200 кг ургац авахгүй. Харин 5кг авч болох юм.
7. Сайн худалдагч байх. Ногоочны ажлыг салтай зүйрлэвэл хаваржингаа, зунжингаа та салтайгаа хөвж чадна. Та сайн ногоочин байж чадна. Та амжилттай ургуулж чадна. Харин намар сайн худалдагчийн дүрд хувирч чадахгүй бол таны сал хөмөрнө. Сайн худалдагч байхын тулд хүнтэй сайхан харьцахаас эхэлнэ. Товчхон бөгөөд ойлгомжтой зөвлөжээ.
Эх сурвалж: Монгол өрхийн тариаланч
Tags: topnewstopposttoppost topnews
ShareTweet
Ts.Buyanbat

Ts.Buyanbat

Next Post
МАК ногоон технологид суурилсан аж үйлдвэрийн парк байгуулна

МАК ногоон технологид суурилсан аж үйлдвэрийн парк байгуулна

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English