Улаанбаатар хотод 2040 он гэхэд 1738 км замыг шинээр тавьж, есөн нүхэн гарц шинээр байгуулахаар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. Нийтийн тээвэрт багтаамж ихтэй шинэ тээврийг нэвтрүүлж гүүрэн байгууламжийн хурдан галт тэрэгний болон LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийн судалгааг хийж эхэлсэн байна. Гэр хорооллын дундуур хурдны зам байгуулж дэд төвүүдийг хурдны замаар холбоно. Нийтийн тээврийг сонголттой болгож, цахилгаан дугуй нэвтрүүлэх юм байна. Түүнчлэн 2040 оны төсөөллөөр Нийслэлийн хүн ам 2.2 сая байх бөгөөд үүнээс 600 мянган хүн амыг дагуул, хаяа хот, тосгодод суурьшуулахаар төлөвлөсөн байна.