Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Хүлэрт намгийн ашиг тус

Хүлэрт намгийн ашиг тус

nogoon.mn by nogoon.mn
October 2, 2026
in Uncategorized @mn
0

Уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, дэлхийн дулаарал улам тод мэдрэгдэх болсон өнөө үед тэдгээрийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй экосистемийн үнэ цэн нэмэгдэж байна. Тэдгээрийн нэг нь хүлэрт намаг юм. Намгархаг газруудад үхэжсэн ургамал хэсэгчлэн задралд орох явцдаа болон ургаж байх үедээ агаараас хуримтлуулсан нүүрстөрөгчтэй урвалд орсноор хүлэрхэг намаг бүрэлдэн тогтдог. Гүний ус гадарга руу түрсээр үхсэн ургамлыг бүрэн задалж, ялзруулалгүй хадгалдаг хүлэрлэг хөрстэй чийглэг газар юм.

Дэлхийн хуурай газрын гурав орчим хувийг эзэлдэг өндөр ач холбогдолтой энэ экосистем нь ургамлын үлдэгдэл болон хөрсөнд хуримтлагдсан нүүрстөрөгчийг маш удаан хугацаанд хадгалдаг онцлогтой юм. Харин энэ тогтолцоо алдагдаж, хүлэр хатан доройтож эхлэхэд хуримтлагдсан нүүрстөрөгч нь агаар мандалд хүлэмжийн хий хэлбэрээр буцан ялгарах эрсдэлтэй. 

You might also like

Ногоон дэлхий

Өнөөдөр Олон улсын кофены өдөр

October 1, 2026
Ногоон бодлого

Богдхан ууланд анх удаа экологийн гарц байгуулна

September 30, 2026

Зөвхөн нүүрстөрөгчийг шингээхээс гадна байгаль дахь усны эргэлтийг зохицуулах чухал үүрэг хүлэрт намагт бий. Мөн хур тунадас, үер зэрэг их хэмжээний ус орж ирэх үед өөртөө барьж, урсацыг нь сааруулна. Харин хуурайшилтын үед хуримтлуулсан усаа аажмаар өгөхөөс гадна дамжин өнгөрч буй усанд тодорхой хэмжээний байгалийн шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг.

Монгол орны нутаг дэвсгэрийн 2.9 хувь буюу 47050 ам.км талбайд хүлэрт намаг тархсаныг сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай аргачлалаар тогтоосон байна. 

Энэхүү томоохон судалгааг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, МУИС, “Дэ нэйчэ консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газар болон БНХАУ-ын ШУА-ийн Баруун хойд бүсийн хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар зэрэг олон байгууллагын эрдэмтэд хамтран таван жилийн турш гүйцэтгэжээ. Судалгааны баг Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс болон хотос, хөндийгөөс 1242 цэгийн дээж цуглуулан, 20 гаруй үзүүлэлтэд үндэслэн машин сургалтын аргаар боловсруулалт хийсэн байна. Судалгааны дүнгээс харахад манай орны хүлэрт намаг нь ихэвчлэн цэвдэгтэй бүс нутаг буюу өндөр уулс, тайга, ойт хээрийн бүсэд зонхилон байршиж байна.     

ШУА-ийн Цэвдэг судлалын салбарын дарга, дэд профессор А.Саруулзаяагийн онцолсноор, хүлэрт намгийн тархалт болон хил хязгаарыг ийнхүү нарийвчлан тогтоосон нь цаашид дэлхийн хүлэрт намгийн зураглалыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бодитой тооцоолох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох арга хэмжээг төлөвлөхөд шинжлэх ухааны чухал суурь мэдээлэл болох юм.

Tags: topposttrendnews
ShareTweet
nogoon.mn

nogoon.mn

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English