Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Auto Draft

Улаан, шар, ногоон: барианд хэрхэн хүрэх вэ?

Green development by Green development
June 25, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

Нэгдсэн  Үндэстний Багууллагаас гаргасан 2025 оны тогтвортой хөгжлийн индексээр Монгол улс дэлхийн 166 орноос 91 дүгээр байрт эрэмблэгдлээ. Энэ нь өнгөрсөн оныхоос есөн байраар урагшилсан үзүүлэлт юм.

Одоогоос 11 жилийн өмнө хүн төрөлхтөн бие биенийхээ бас ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг амлалтуудаа нэгэн дээвэр доор хэлэлцэж түүнийгээ “Тогтвортой хөгжлийн зорилт” хэмээн тунхагласан байдаг. Тэгвэл дэлхий нийт энэхүү зорчсон бариандаа ороход ердөө 5 хүрэхгүй жилийн хугацаа үлджээ. Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн  үзүүлэлтээр огцом биш ч тогтмол өссөн амжилтыг үзүүлсээр ирсэн. Гэхдээ өссөн статистикаас илүү анхаарах ёстой үзүүлэлтүүд байгааг нэрлэх нь зүйтэй. НҮБ-ын зүгээс улс орнуудын тогтвортой хөгжлийн индексийг 17 зорилтын хүрээнд нарийвчлан үзэж жагсаалтыг гаргадаг. Тэгвэл манай улсыг 10 жилийн турш дунджаас доогуур ангилалд “шигтгэсээр” буй хүчин зүйлс 2025 оны байдлаар ийм байна.  

You might also like

Ногоон бодлого

Бэлчээр алтнаас ч илүү үнэтэй  

June 24, 2026
Ногоон дэлхий

П.Нямдаваа: Өдөр бүр бахархал, омогшил дүүрэн мэдрэмжээр амьдах боломж хүн бүрт тохиодоггүй

June 23, 2026

Улаан гэрэл

Асуудалтай буюу улаан ангилалд халдварт бус өвчлөлийн улмаас нас баралт буюу бидний мэдэхээр “хорт хавдар” нэрлэгджээ. Айл гэр хамаатан садны дунд энэ өвчнөөр өвчилсөн хүн нэгээр тогттохгүй. Монголчууд “энх цагийн тахал”  ч гэж хэлж болохоор энэ өвчнийг “эс”-ийн түвшинд нь эмчлэх шаардлагатай нүүр тулсаар удаж буй.

Гэвч чухам хэн нь галыг үүрч, гарцыг нээх нь тодорхой биш явсаар Монгол Улсын хүн ам хорт хавдрын улмаас өдөрт 12-р “хорогдсоор” байна.

Удаах томоохон сорилт нь нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал болон газрын доройтол. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртсөн гэх тооцоо бий. Ирэх намар Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлыг зохион байгуулах гэж байгаа нь энэ асуудлыг дэлхийн анхаарлын төвд авчрах боломж юм. Гэхдээ бид зөвхөн асуудлаа ярилцах бус шийдвэрлэх бодит алхмуудыг тодорхойлох шаардлагатай.

Ингээд улаан цувааг хоол хүнсний шим тэжээлийн үзүүлэлт удааллаа. Малтайгаа бол хоосон хонохгүй гэсэн итгэлээр бат жигүүрлэсэн бидний дунд бас ийм нэгэн асуудал ургажээ. Орчин цагт хооллолт гэдэг зөвхөн “гэдэс цадах” ойлголтоос хол тасарч одсоныг бид одоо хүлээн зөвшөөрөх, хөл нийлүүлэх цаг болснийг энэхүү судалгаа харуулж байна.

Шар гэрэл юуг сануулж байна вэ?

Анхаарвал зохих үзүүлэлтэд “эдийн засгийн өсөлт” багтжээ. Нэг талаар нэг хүнд ногдох ДНБ-н хэмжээ нэмэгдсэн ч улсын эдийн засгийн хувьд бүхэлдээ уул уурхайгаас хэт хамааралтай байгаа нь эдийн засгийн аюулгүй өсөлтийг ийнхүү эрсдэлт ангилалд хамааруулж байна. 

Харин удаахаар дэд бүтэц инновацийн үзүүлэлт нэрлэдэж байна. Бүх зүйл цахимжаад, зам бродураа солиод л байхад  урагшилж өгдөггүй энэ асуудлын гол шалтгаан нь эрдэм шинжилгээ, судалгааны салбар дахь хөрөнгө оруулалт хангалтгүй байгаатай холбогдож байна.

Аливаа салбарын хөгжлийг гол цөм нь судалгаа шинжилгээний ажил. Энэ бол худаг ухахаас эхлээд хурдны зам барих хүртэлх бүхий л ажиллагаанд хамаарах ойлголт. Гэсэн ч энэхүү шатыг алгассанаар үүсч болох эрсдэлүүд өнөөдрийн зориулж болох зардлаас хэд дахин өндөрт “отож” байгаа.

Шар гэрэл бол зогсоход бэлтгэх дохио болохоос хурдаа нэм гэсэн үг биш. 

Ногоон гэрэл

Энэ удаагийн индексэд Монгол Улсын байр ахихад нөлөөлсөн эерэг үзүүлэлтүүд ч бий. Үүнд  ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ өссөн, мөн суурь болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үзүүлэлтүүд тогтвортой сайжирчээ. Эдгээр ахиц нь Монгол Улсыг есөн байраар урагшлахад чухал нөлөө үзүүлсэн байна.

Гэвч тогтвортой хөгжил бол зөвхөн олон улсын жагсаалтад хэддүгээрт бичигдэх тухай асуудал биш. Энэ нь бид ирээдүйн зорилгодоо хэр ойртож байгаа вэ гэсэн асуултын хариулт юм. Тиймээс амжилтыг эрэмбээр бус, зорьсон бариандаа хүрэх алхмаар хэмжих учиртай. Илүү олон ногоон гэрэл асааж чадвал Монгол Улс төдий чинээ тогтвортой, ирээдүйтэй хөгжих үндэс бүрдэнэ.

Тогтвортой хөгжил бол ирээдүйдээ итгэдэг хүн бүрийн анхаарах ёстой асуудал. Тийм ч учраас хэрвээ энэ үзүүлэлтээр ямар нэг  амжилт үзүүлэх ёстой гэвэл тэр нь бид дэлхийн улсуудын хэдэд эрэмбэлэгдэхээс илүү, зорьсон бариандаа хэр дөхөж очих вэ гэдгээр хэмжигдэх учиртай. Аль болох олон ногоон гэрэл асааж гэмээнэ бид төдий чинээ урагшилсаар байх юм. 

 

Tags: topposttrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English