Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Эдийн засгийн “гоц халдвар”

Эдийн засгийн “гоц халдвар”

Green development by Green development
June 11, 2026
in Ногоон бодлого, Ногоон эдийн засаг
0

Өнгөрсөн онд уул уурхайн бус экспортын гол найдвар болсон хөдөө аж ахуйн салбар дахин томоохон сорилттой нүүр туллаа. 

Мал аж ахуйн салбарт шүлхий өвчин үе үе бүртгэгдсээр ирсэн. Гэсэн ч энэ удаад вакцинжуулсан мал өвчилсөн, цоо шинэ төрлийн хэвшил бүртгэгдсэн зэрэг салбарыг эмзэг түвшинд хүргэж болох онцгой нөхцөл байдал үүслээ. Сүүлийн жилүүдэд малын халдварт өвчин гарах давтамж ойртож байгаа нь энэ салбарын бодлогын чанар, менежмент, хариуцлага, урьдчилан сэргийлэх тогтолцоо, вакцины чанар зэрэг олон зүйлийг эргэн харах шаардлага үүссэний дохио болж байна. 

You might also like

Ногоон бодлого

Өнөөдөр хүүхдийг тоглох эрхээр хангах өдөр  

June 11, 2026
Uncategorized @mn

Монголын бэлчээр дэлхийн анхаарлын төвд

June 10, 2026

Шүлхий бол малаас малчинд, малчдаас улсын эдийн засагт хүртэл халддаг өвчин. Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспорт гадаад худалдааны хоёр орчим хувийг эзэлж байна. Багахан мэт сонсогдох ч энэ тооны ард Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортын зөвшөөрөл бүхий 67 аж ахуйн нэгж, 180 гаруй мянган малчин өрхийн орлого, амьжиргаа бий. 

Одоогоос таван жилийн өмнө шүлхий өвчний тархалт эрчимжиж, 300 гаруй мянган мал өвчилж байв. Үүний улмаас 2022 онд махны экспорт түүхэн доод хэмжээндээ хүрч ердөө 16 мянган тонн мах экспортолжээ. Бизнес эрхлэгчид худалдан авагчгүйн улмаас нөөцөлсөн мах, санхүүгийн боломжоо хамтад нь хүйтэн зооринд “түгжсэн” нэг жил өнгөрсөн бол малчид махаа үнэд хүргэж чадаагүй учир хотондоо л үлдээхээс өөр аргагүйд хүрсэн.

Ингэснээр 2022 оны сүүлчээр Монгол Улсын нийт мал сүргийн тоо 71.1 сая толгойд буюу түүхэн дээд хэмжээнд хүрч байлаа. Малчин өрхийн амьжиргаа хотон дахь малын тооноос бус түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжоос шууд хамаардаг. Мөн малын тоо толгой хэт өссөнөөс бэлчээр талхлагдаж, ган зудын эрсдэл нэмэгддэгийг ч мартаж болохгүй.

Гэхдээ нөхцөл байдал жилээс жилд сэргэсээр өнгөрсөн онд манай улс 85.6 мянган тонн мах экспорлож 345.3 сая ам.долларын ашиг олсон нь уул уурхайн бус орлого дундаа хамгийн өндөр үзүүлэлт болсон. Үүнд, махны экспортын тоо хэмжээний квотыг бүрэн цуцалж, мал эмнэлэг, гаалийн бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг цахимд шилжүүлсэн зэрэг төрийн шийдвэрүүд гол түлхэц болсныг дурдах нь зүйтэй. 

Гэсэн ч энэ салбарын хувь заяа дахиад л эрсдэлт шатанд ирлээ.

Баян-Өлгий, Ховд, Төв, Өвөрхангай, Дорнод зэрэг таван аймагт малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэнээс Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний шинэ хэв шинж болох САТ-1 бүртгэгдсэн байна. Монгол Улсад одоогоор энэ төрлийн шүлхий өвчний эсрэг вакцин байхгүй. Эхний ээлжид ОХУ-аас 1500 тун вакцин авахаар төлөвлөсөн ч импортоор авсны дараа малыг тарилгажуулахаас эхлээд бүрэн дархлаа тогтох үе хүртэл дор хаяж 45 хоногийн хугацаа шаардлагатай юм. 

БНХАУ шүлхийн өвчний CAT-1 хэв шинжтэй энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн эрчимтэй тэмцэж буй. Тийм ч учраас Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортын орлогын 62 хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ энэ мэдээг таатай хүлээж авахгүй нь лавтай. Европын орнуудын хувьд ч энэ төрлийн өвчинд мэдрэг, болгоомжтой ханддаг хэвээр байгаа нь мах махан бүтээгдэхүүний экспортын бодит эрсдэлийг дагуулж байна. 

Шүлхийтэй тэмцэх асуудлыг зөвхөн өвчилсөн малыг устгах, вакцин нийлүүлэх түвшинд бус урьдчилан сэргийлэх тогтолцоо, вакцины нөөц зэрэг цогц бодлогын хүрээнд авч үзэх шаардлагатай болжээ. Шүлхий дэгдсэн үед зөвхөн мал эрсдэлд ордоггүй. Экспорт хумигдаж, малчдын орлого буурч, бизнес царцаж, валютын урсгал саардаг. Иймээс шүлхий бол малын өвчнөөс гадна макро эдийн засгийн түвшинд томоохон эрсдэл дагуулагч “гоц халдвар” юм.  

 

Tags: topposttrendnews trend
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English