Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Монголын анхны “Шувуу ажиглах уралдаан” боллоо

Монголын анхны “Шувуу ажиглах уралдаан” боллоо

Green development by Green development
May 4, 2026
in Аялал жуулчлал, Ногоон дэлхий
0

Олон улсад жил бүрийн тавдугаар сарын эхний бямба, ням гарагийг “Дэлхийн нүүдлийн шувууны өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн ЗДТГ, Даланзадгад хотын ЗДТГ, аймгийн боловсролын газар, Түм экологи тур, Гайхамшигт говь аялалж жуулчлалын холбоо, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв (WSCC) хамтран Монголын анхны “Шувуу ажиглах уралдаан”-ыг тус аймагт зохион байгууллаа. 

Хүүхэд залуус, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд Ховд, Өмнөговь, Өвөрхөнгай, Улаанбаатар хотоос нийт 150 орчим хүүхэд залуус оролцсон байна.
Багийн болон ганцаарчилсан гурван төрөлт тус тэмцээнд өсвөрийн ангилалд 35 баг, сонирхогчийн ангилалд 7 байг өрсөлдлөө. Мөн “Марафон” төрөлд таван оролцогч 12 цагийн турш ажиглалт хийснээс Х.Гантөмөр 96 зүйлийг амжилттай бүртгэж, алтан медаль хүртжээ.

You might also like

Ногоон бодлого

Ухаалаг газар тариалан ургац сайн өгнө  

April 30, 2026
Ногоон дэлхий

Гибралтарын сармагчнууд шавар иддэг

April 24, 2026

Тэмцээний үеэр нийт 133 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс цөлийн алтан жигүүр, толбот хүүрзгэнэ зэрэг ховор төрлийн шувууд ажиглагдсан байна..  Мөн уралдааны бэлтгэл ажлын хүрээнд Даланзадгад, Гурван тэс, Цогтцэций сумын 170 орчим сурагчийг шувуудыг таних, ажиглах анхан шатны сургалтад хамруулжээ.

Монгол оронд нийт 500 гаруй төрөл шувуу бүртгэгдсэнээс 340 орчим нь нүүдлийн шувуу байдаг. Эдгээрээс Улаан номонд багтсан нэн ховор ангилалд 35 зүйлийн шувуу бий. Тэмцээнийг санаачлан зохион байгуулагч Зэрлэг амьтан судлах хамгаалах төв (WSCC) нь Монгол орны зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм. Шувуу судлалын чиглэлээр тэргүүлэгч тус төв нь олон улсын BirdLife түншлэлийн хүрээнд шувуу бөгжлөх, GPS-ээр нүүдлийг хянах болон ховордсон зүйлийг хамгаалах төслүүдийг хэрэгжүүлдэг.  Энэ өдөр зөвхөн шувуу ажиглах явдал биш хүн, байгалийн холбоог сэргээж говийн бүсэд өсөн нэмэгдэж буй шувуу ажиглагчдыг нэгтгэсэн үйл явдал болсныг тэмцээн зохион байгуулагчид онцоллоо. 

 

Tags: toppost
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English