Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Тогтвортой хөгжлөөс “баяжих” стратеги

Тогтвортой хөгжлөөс “баяжих” стратеги

Green development by Green development
April 29, 2026
in Ногоон бодлого, Ногоон эдийн засаг
0

   Шүүгээ дүүрэн хувцастай ч өмсөх “юм” олдохгүй үе танд тохиолддог уу? Тэгвэл таны шүүгээнд хувцас биш ашиглагдаагүй мөнгө өлгөөтэй байна гэсэн үг. 

Орлогоо хэрхэн удирдаж, юунд зарцуулж байгаа нь хүний санхүүгийн ирээдүйг тодорхойлдог байна. АНУ-д санхүүгийн сайн сайхан байдлыг зөвхөн орлогын хэмжээгээр бус, өнөөдрийн санхүүгийн үүргээ биелүүлэх чадвар, ирээдүйдээ аюулгүй мэдрэмжтэй байх, амьдралынхаа сонголтыг хийх эрх чөлөөгөөр хэмждэг. Өөрөөр хэлбэл, баяжих хамгийн найдвартай стратеги заримдаа өндөр орлогын хэмжээнээс бус, ухаалаг зардлаас эхэлдэг.

You might also like

Ногоон бодлого

Ирэх сарын сүүлчээр ногоон дугаартай машин нэгдүгээр эгнээгээр зорчино

April 29, 2026
Ногоон бодлого

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дараах өөрчлөлт орно

April 28, 2026

Санхүүгийн зардлыг бууруулах хамгийн энгийн алхмуудын нэг нь өдөр тутмын хэрэглээгээ эргэн харах юм. Ялангуяа хувцасны хэрэглээ олон хүний төсөвт анзаарагддаггүй “том зардал” болдог. Хямдрал, тренд, улирал бүрийн шинэ цуглуулга шүүгээнд нэмэгддэг ч ашиглалт нь төдийлөн өндөр биш. Бидний худалдан авсан таван хувцас тутмын гурав нь огт элэгдэлгүй хаягддаг байна.

Сүүлийн  үед хуучин хувцас худалдан авах, солилцох, дахин ашиглах “тренд” газар авч байгаа. 2030 он гэхэд хуучин хувцасны зах зээл нийт хувцасны зах зээлийн 10 хувийг эзэлнэ гэсэн төсөөлөл бий. Энэ нь хүмүүс ядуурч буй дохио биш. Харин хэрэглэгчид илүү ухаалаг, илүү хариуцлагатай сонголт руу шилжиж буйг илтгэнэ.

Хувцасны хэрэглээгээ өөрчлөх нь зөвхөн халаасанд биш, байгаль орчинд ч ашигтай. Хувцас үйлдвэрлэлийн салбар дэлхийн нийт нүүрстөрөгчийн ялгарлын 10 хувийг дангаараа бүрдүүлдэг. Хувцасны хэрэглээг ердөө есөн сараар уртасгахад байгаль орчинд үзүүлэх дарамтыг 20-30 хувиар бууруулдаг байна. 

Харин хэрэглэгчийн түвшинд энэ нь шууд мөнгөн ашиг болж буудаг.

Хуучин хувцас худалдан авах нь шинээр авахаас үнийн хувьд 70-85 хувь хямд тусдаг. Статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын нэг иргэн жилд дунджаар 500 мянгаас 1.2 сая төгрөгийг хувцас худалдан авахад зарцуулдаг аж. Тэгвэл дөрвөн ам бүлтэй өрх хуучин хувцасны дэлгүүрээс хэрэглээгээ хангавал жилд ойролцоогоор хоёр сая хүртэлх төгрөгийн хэмнэлт хийж чадах юм.

Хоёр сая бол бага мөнгө биш. Үүгээр 58 кг үхрийн мах худалдан авах боломжтой. Өнөөдрийн нийгэмд ийм хэмжээний махтай бол гарцаагүй “баян” гэх тодотголд багтана.

Хэмнэлт зөвхөн санхүүд биш сэтгэл зүйн байдалд ч эергээр нөлөөлдөг. Санхүүгийн төлөвлөгөө гаргаж мөрддөг хүмүүс төлөвлөгөөгүй хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутрал болон түгшүүрт өртөх магадлал хоёр дахин бага байдгийг судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн төлөвлөлт нь тодорхойгүй байдлыг багасгаж, тархинд “хяналтын мэдрэмж” өгснөөр стрессийн дааврыг бууруулдаг байна. Таны бага багаар хуримтлуулсан мөнгө зөвхөн дансанд үлддэггүй.

   “Хаая гэж бичээд баян болоорой”… гэх мэтээр баяжих аргыг заадаг хүн олон. Харин мөнгөө удирдах аргыг хэрэгжүүлдэг хүн цөөн. Эхнийх нь урам зориг өгдөг бол, хоёр дахь нь бодит үр дүн өгдөг. Баяжих стратеги заримдаа бирж дээр биш, шүүгээний өмнө хэрэгждэг.

Сэтгүүлч У.Анхцэцэг

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Next Post
Ирэх сарын сүүлчээр ногоон дугаартай машин нэгдүгээр эгнээгээр зорчино

Ирэх сарын сүүлчээр ногоон дугаартай машин нэгдүгээр эгнээгээр зорчино

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English